x

Монгол улс Барбадос улстай дипломат харилцаа тогтоолоо

НҮБ-ын гишүүн бүх улстай Монгол Улс дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Монгол Улс Барбадос Улстай 2019 оны нэгдүгээр сарын 17-нд Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоожээ.

Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцсон байна. Дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд, Барбадос улсаас НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч Х.Елизабет Томпсон нар гарын үсэг зуржээ.

Дипломат харилцаа тогтоосноор хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах илүү боломж нээгдэж байгааг талууд тэмдэглэв.

Барбадос улс нь: Бага Антилын арал дээр оршдог арлын улс бөгөөд нийт 431 километр квадрат газар нутагтай, Парламентын хаант засаглалтай/Төрийн тэргүүн нь Нэгдсэн Хаант улсын Хатан хаан II Элизабет/ юм.

Тус улс 278,000 хүн амтай ба тэдгээрийн 80,000 орчим нь нийслэл Брижтаун хотод амьдардаг байна.

Португаличуудын эзэмшилд "Os Barbados" гэсэн нэрээр байсан тус арал 1625 онд Английн мэдэлд орж, улмаар Британийн колони болсон бөгөөд 1966 онд тусгаар тогтнолоо олжээ. Барбадос улс Британийн Хамтын Нөхөрлөлийн бүрэлдэхүүнд багтдаг.

Түүнчлэн тус улс нь Карибын бус нутагт аялал жуулчлалаараа алдартай бөгөөд хамгийн өндөр хөгжсөн улсуудын нэгт тооцогддог байна.

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 17 цаг 6 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 17 цаг 32 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 17 цаг 36 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 17 цаг 37 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 17 цаг 42 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 17 цаг 43 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 17 цаг 46 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 17 цаг 50 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 17 цаг 53 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 17 цаг 57 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 18 цаг 0 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 18 цаг 1 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 18 цаг 2 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 18 цаг 8 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 23 цаг 18 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 23 цаг 31 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 23 цаг 33 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 23 цаг 34 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 23 цаг 35 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 23 цаг 36 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top