x

Монгол, Колумбийн ГХЯ-д хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт болов

Монгол, Колумбийн Гадаад хэргийн яамд хоорондын гуравдугаар Зөвлөлдөх уулзалт өнөөдөр Богота хотноо зохион байгуулагдав.

Зөвлөлдөх уулзалтыг манай талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, айлын талаас Гадаад хэргийн дэд сайдын Үүрэг гүйцэтгэгч  Франциско Эчэвери нар тэргүүлэн оролцлоо.

Уулзалтаар талууд хоёр улсын улс төр, нийгэм, эдийн засгийн байдлын талаар харилцан мэдээлэл хийв. Мөн Монгол, Колумбийн харилцаанд  сүүлийн жилүүдэд гарч буй ахиц ололтыг улам бүр бататган ажиллахын төлөө байгаагаа нотолж,  зөвлөлдөх уулзалт нь хамтын ажиллагааны төлөв байдал, цаашдын чиглэлийг тодорхойлоход голлох механизм болохыг онцлов.

Талууд хоёр улсын хамтын ажиллагааг худалдаа, уул уурхай, аялал жуулчлал, соёл, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг салбарт өргөжүүлэх, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож, харилцан айлчлал зохион байгуулах,  энгийн паспорт эзэмшигч иргэдийг харилцан визгүй зорчуулах тухай хэлэлцээр, техникийн хамтын ажиллагааны тухай баримт бичгийг ойрын үед байгуулахаар тохиролцов.

Колумби улс нь жилдээ 6.5 сая орчим жуулчин хүлээн авдаг бөгөөд сүүлийн 10 жилд Колумбийн аялал жуулчлалын салбар 150 хувиар өссөн байна. Визээс харилцан чөлөөлөх хэлэлцээр байгуулснаар манай улсын иргэд Өмнөд Америкийн Аргентин, Бразил, Куба, Уругвай, Чили, Эквадор, Колумби зэрэг оронд визгүй зорчих боломж нээгдэх юм.

Түүнчлэн НҮБ, Зүүн Ази, Латин Америкийн чуулга уулзалт (ФЕАЛАК) болон бусад олон улсын байгууллагын хүрээнд бие биенээ  дэмжиж ирсэн уламжлалаа үргэлжлүүлж, АПЕК-т гишүүнээр элсэхэд хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.

Төрийн нарийн бичгийн дарга Колумбийн ГХЯ-ны харьяа Дипломатын Академид зочилж, үйл ажиллагаатай нь танилцав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 16 цаг 58 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 17 цаг 24 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 17 цаг 28 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 17 цаг 29 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 17 цаг 34 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 17 цаг 35 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 17 цаг 38 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 17 цаг 42 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 17 цаг 45 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 17 цаг 49 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 17 цаг 52 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 17 цаг 53 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 17 цаг 55 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 18 цаг 0 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 23 цаг 11 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 23 цаг 23 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 23 цаг 25 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 23 цаг 26 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 23 цаг 27 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 23 цаг 28 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top