x

ХХААХҮ-ийн сайдыг ЖДҮХС-гийн зээлийн асуудлаар захиргааны шүүхэд өгчээ

Өнгөрөгч оны арванхоёрдугаар сараас эхлэн ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудад хуулийн хариуцлага тооцуулах, зээлийн зарцуулалтыг ил тод нээлттэй болгох асуудлаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн хуульчдын бүлэг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Өнгөрөгч арванхоёрдугаар сарын 6-нд МУИС-ийн номын санд авлига, ашиг сонирхлын зөрчлийн асуудлаар хуульчдын дунд хийсэн хэлэлцүүлгээс хойш тэд ЖДҮХС-гийн зээлийн зүй бус зарцуулалтын асуудлаар хоёр шатны шүүх, Үндсэн хулийн Цэцэд хандаад байгаа юм байна.

Тухайлбал, ЖДҮХС-гийн сангаас олгож буй санхүүжилт, хөнгөлөлттэй зээлтэй холбоотой асуудлаар ХХААХҮ-ийн сайдын гаргасан гурван тушаалыг Захиргааны хэргийн шүүхэд өгсөн байна. Мөн уг зээлийн зарцуулалттай холбоотой Засгийн газрын шийдвэрийг Үндсэн хуулийн долоон заалтыг зөрчсөн хэмээн үзэж, Цэцэд хандсан боловч Цэц маргаан үүсгэхээс татгалзжээ. Энэ нь ч бас үндэслэлтэй юм байна. Учир нь ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудад АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа учир зэрэгцээ маргаан үүсгэхгүй гэсэн байна.

Зээл авсан гишүүд дээр үүсгэсэн эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон тохиолдолд Цэцэд маргаан үүсгүүлэхээр дахин хандах боломжтой юм. Харин сайдын гаргасан тушаал Захиргааны ерөнхий хууль зөрчсөн асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх уг нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгээд явж байгаа юм байна. 

Товчоор хэлбэл, ЖДҮХС-гийн зээлийн асуудлаар Засгийн газар шүүхэд хариуцагчаар татагдчихлаа. Засгийн газрыг төлөөлж ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан шүүх хуралдаанд оролцох юм байна.

Хуульч Б.Мэргэн: “Хуульч, судлаачид нэгдэн нийтийн эрх ашгийн төлөө явуулж байгаа үйл ажиллагааны нэг нь ЖДҮХС-аас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгосон албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Үүнтэй холбогдуулан “Онч шийдэл” ТББ нь нийтийн өмчийг хамгаалах үүднээс ХХААХҮ-ийн сайдад холбогдуулан хоёр төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргаад байна. “ХХААХҮ”-ийн сайдын 2018 оны тавдугаар сарын 14-ний өдөр “Төсөлд дэмжлэг үзүүлэх тухай” А/88 тоот тушаалын 1-р хавсралтаар санхүүжүүлэх төслийн жагсаалтыг баталсан ба уг жагсаалтаар төрийн өндөр албан тушаалтан буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д багтсан албан тушаалтнуудад “ЖДҮХС-аас зээл авах эрх” үүссэн явдал юм. Уг нэхэмжлэлийг гаргаснаар хуулийн хэрэгжилт хангагдаж, нийтийн өмчид хууль бусаар халдсан үйлдлийг шүүхээр тогтоолгож, хууль бус захиргааны актыг хүчингүй болгож, буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх хууль зүйн үндэслэл бий болох мөн хууль бус шийдвэрийн үндсэн дээр олгогдсон зээлийг буцаан төлүүлэх, улмаар төсөл нь тэнцсэн боловч зээлийн санхүүжилтийг хүлээж байсан жижиг дунд эрхлэгчдэд буюу бодит зээл олгогдох эрх зүйн үр дагавар үүсэх юм. АТГ-аас авсан мэдээллээр ЖДҮХС-ийн сонгон шалгаруулах хорооноос дэмжигдсэн боловч санхүүжилт хүрэлцээгүйн улмаас санхүүжилтээ авч чадаагүй 300 гаруй төсөл байна. Бүхий л төрийн байгууллагын үйл ажиллагаа үндсэн хуулийн хүрээнд явагддаг. Хэрвээ ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийн гэм буруутай нь тогтоогдвол улс төрийн болон хуулийн, ёс зүйн хариуцлага хүлээх ёстой. Гишүүд авлигын эсрэг хууль, ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль, УИХ-ын тухай хуулийн 10 гаруй заалтыг зөрчсөн нь нийтэд илэрхий байгаа” гэв.

Хуульч Ж.Эрхэмбаатар: "Олон улсад хуульчдын хөдөлгөөн олон нийтийн эрх ашгийн төлөө явж байдаг. Бид хуульчид гэх тодотголоороо нэгдэн олон нийтийн эрх ашгийн төлөө хэд хэдэн ажлыг хийж, хэрэгжүүлээд байна.

Үүнд Захиргааны хэргийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлын үр дагаврыг олон нийтэд таниулах, Үндсэн хуулийн цэцэд томилогдсон гишүүд шаардлага хангахгүй буй талаар мөн олон нийтэд хандаж стратегийн өмгөөллийг гүйцэтгээд байна. Эдгээр ажлын хүрээнд бид Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгогдсон зээлийн хүрээнд хохирсон иргэд, аж ахуйн нэгжийн эрхийг хэрхэн хамгаалах бололцоотой тал дээр төвлөрөн ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд бид хэд хэдэн үндэслэлээр Захиргааны хэргийн анхан шатны болон Захиргааны хэргийн давж заалдах шүүхэд хандаад байна.

Үндэслэлээр Хүнс Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн Сайдын гаргасан гурван тушаал байна. Эдгээр тушаал гарснаар өнөөдрийн өрнөж буй ЖДҮ-ийн асуудал үүсээд байгаа юм. Өөрөөр хэлбэл нийтийн эрх ашгийн хөрөнгө мөнгийг хууль бусаар ашигласан гэх үндэслэлээр бид Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаад байна.

Дараагийн нэг хэрэг нь ЖДҮХС-аас зээл авахын тулд төсөл сонгон шалгаруулалт явуулах тухай журам баталсан байдаг. Энэхүү журамд тодорхой хоёр өөрчлөлтийг оруулснаар өмнө зээлийн төсөл нь тэнцсэн байсан иргэдийн тэнцсэн аж ахуйн нэгжийн төслөөс санхүүжилт авах бололцоог нь хааж, одоогийн маргаан дагуулаад буй 134 аж ахуйн нэгжийн шинээр төсөл авах үүд хаалгыг нээсэн тушаал гарсан байна. Энэ актыг бид Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өгөөд байна" гэв.

Хуульч Ө.Эрдэнэ-Очир: "Хуульчид нэгдэн нийтийн эрх ашгийн төлөө явуулж буй үйл ажиллагааны нэг ЖДҮХС-аас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгосон албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан явдал юм.

Үүнтэй холбогдуулан "Онч Шийдэл" ТББ-аас нийтийн өмчийг хамгаалах үүднээс ХХААХҮ-ийн сайдад холбогдуулан хоёр төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргаад байна.

ХХААХҮ-ийн сайдын 2018 оны 5 сарын 14-ний "Төсөлд дэмжлэг үзүүлэх тухай" А/88 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар санхүүжүүлэх төслийн жагсаалтыг баталсан ба уг жагсаалтаар төрийн өндөр албан тушаалтан буюу Нийтийн албан болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай  хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д багтсан албан тушаалтнууд "ЖДҮХС-аас урт хугацаатай хөнгөлөлттэй зээл авах эрх" үүссэн явдал юм.

Уг нэхэмжлэлийг гаргаснаар хуулийн хэрэгжилт хангагдаж, нийтийн өмчид хууль бусаар халдсан үйлдлийг шүүхээр тогтоолгож, хууль бус захиргааны актыг хүчингүй болгож, буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх хууль зүйн үндэслэл бий болох мөн хууль бус шийдвэрийн үндсэн дээр олгогдсон зээлийг буцаан төлүүлэх, улмаар төсөл нь тэнцсэн боловч зээлийн санхүүжилтийг хүлээж байсан ЖДҮ эрхлэгчдэд бодит зээл олгогдох эрх зүйн үр дагавар үүсэх юм" гэлээ.

Мөн энэхүү хөдөлгөөнд ард иргэд, ТББ болон хэвлэл мэдээллийн салбарынхныг дуу хоолойгоо нэгтгэж, хамтран тэмцэхийг уриалаад байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн нэхэмжлэл:

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • иргэн (103.229.123.105)
    Зөв шүү дээ. Энэ бол бүлэг гэмт хэрэг. Албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад болон өөртөө давуу эрх олгосон, төсвийг зориулалтын бусаар ашигласан, мөнгө угаасан... бүлэг гэмт хэрэг. Яалт ч үгүй бүлэг гэтм хэрэг
    2019 оны 01 сарын 22 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 16 цаг 56 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 17 цаг 22 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 17 цаг 26 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 17 цаг 27 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 17 цаг 32 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 17 цаг 33 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 17 цаг 36 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 17 цаг 40 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 17 цаг 43 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 17 цаг 47 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 17 цаг 50 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 17 цаг 52 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 17 цаг 53 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 17 цаг 58 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 23 цаг 9 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 23 цаг 22 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 23 цаг 23 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 23 цаг 24 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 23 цаг 25 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 23 цаг 26 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top