x

УИХ тарж, ээлжит бус сонгууль явуулах нь зүйтэй гэв

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Д.Эрдэнэбат:

Өнгөрсөн долоо хоногт АН-ын бүлгээс УИХ өөрөө тарж, ээлжит бус сонгууль явуулах тогтоолын төсөл боловсруулж, гарын үсэг цуглуулах ажил эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 14 гишүүн гарын үсэг зураад байна. 

УИХ-ын чуулганы дэгийн тухай болон УИХ-ын тухай хууль шинэчлэгдэн батлагдаж, 25-ны өдрөөс мөрдөгдөж эхлэнэ. АН-ын бүлэг УИХ тарж, ээлжит бус сонгууль явуулах нь зүйтэй гэсэн байр суурин дээр байгаа. Тийм учраас дахин ямар нэгэн явц дээр АН-ын бүлэг гарын үсэг зурахгүй. 

УИХ-ын чуулган хоёрдугаар сарын 10-нд завсарлах ёстой. АН-ын бүлэг, хэрэв УИХ-ын даргыг огцруулах асуудал сунжрах юм бол ээлжит бус чуулган зарлан хуралдуулж, энэ асуудлыг нэг тийш нь болгох ёстой гэдэг байр суурьтай байгаа" гэлээ. 

Ан-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-УИХ-ын гишүүн Л.Болдын асуудлыг АН-ын бүлэг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ. Мөн АН-ын бүлгийн гишүүд УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолд гарын үсэг зурахгүй гэж ойлгож болох уу?

-АН-ын бүлгийн сүүлийн гарын үсэг бол УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль явуулах асуудал. Өөр ямар ч бичиг дээр гарын үсэг зурахгүй. 

Л.Болд гишүүний тухайд өнөөдрийг хүртэл АН-ын гишүүн хэвээр байгаа. Л.Болд гишүүн АН-ын үндсэн дүрмийн дагуу өргөдлөө гаргах үүрэгтэй. Эхний өргөдөл нь намын үндсэн дүрэмд нийцээгүй гэдгийг бид дуулгасан. Нэгдүгээр сарын 17-нд Л.Болд гишүүн үндсэн дүрмийн хүрээнд анхан шатны байгууллагад өргөдлөө гаргасан. АН энэ өргөдлийг хүлээж авсан. Одоо бол АН-ын өөрийнх нь шийдэх асуудал үлдсэн. 

Хэрэв Л.Болд гишүүнийг албан ёсоор намаас чөлөөллөө гэдэг шийдвэрийг АН-аас бүлэгт ирүүлэх юм бол бид энэ асуудлыг авч хэлэлцэнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • БАТБАЯР (202.179.31.1)
    УИХ ТАРАХ НЬ ЗӨВ!!! МАНЫ 65 ЖДҮТЭЙ.КОНЦЕССТОЙ. СТАНДАРТ БАНКТАЙ! ЭРДЭНЭТ 51% ТАЙ! ОЮҮТОЛГОЙН ГЭРЭЭ ХИЙСЭН АЖИЛЫН ХЭСГИЙНХЭНТЭЙ. ТАВАНТОЛГОЙН 30% ТАЙ. ХААНА БАЙНА ТЭГЭЭД ШУДАРГА ЁС. НАСААРАА АЖИЛЛАСАН ТЭТГЭВЭРИЙН ХӨГШИД БИД 30000 АВХАД ЖДҮЧИД ТЭРБУМААР НЬ АВААД ЛОМБАРД БАНК БУСААР ХӨЛЖӨӨД Л БАЙХ УУ???
    2019 оны 01 сарын 21 | Хариулах
  • Иргэн (66.181.178.66)
    ДАНХАР ТЭНЭГ ЗАЙЛ...
    2019 оны 01 сарын 21 | Хариулах
  • haha (66.181.161.35)
    chono boroonoor gegcheer ardchilsan nam 9gishuunee arai olon bolgoh gd uih taraah ni de !! hutswaa
    2019 оны 01 сарын 21 | Хариулах
  • Монгол Иргэн (66.181.178.66)
    Ил тод Иргэдийнхээ эрхийг хамгаалах гээд өдөр бүр ил тод тэмцэл хийж ШУДАРГА хүнийг ЭРЖ ХАЙЖ байна гэдэг нь ёстой үудурга бус... Хужаа Ми... Овогт"-ын гар хөл болж байгаа хуулийнхны ШИВШИГ....
    2019 оны 01 сарын 21 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 16 цаг 54 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 17 цаг 20 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 17 цаг 24 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 17 цаг 25 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 17 цаг 30 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 17 цаг 31 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 17 цаг 34 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 17 цаг 38 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 17 цаг 41 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 17 цаг 45 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 17 цаг 48 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 17 цаг 50 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 17 цаг 51 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 17 цаг 56 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 23 цаг 7 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 23 цаг 20 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 23 цаг 21 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 23 цаг 22 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 23 цаг 23 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 23 цаг 24 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top