x

Ерөнхийлөгч өө! одоо ЖДҮ-чдийг тат, гоё харагдана

Улс төрд үүссэн жирийн биш үйл явдлууд, хуралдаан нь удаан хугацаагаар саатсан УИХ хөдөлгөөнд орсон гэх мэт үйл явцууд өөрөө өнгөрсөн долоо хоногийг улс төртэй холбоотой мэдэгдэл, мэдээллээр дүүрэн байлгалаа.

Долоо хоногийн улс төрийг өнгөрөгч долоо хоногийн төгсгөлд болсон УИХ-ын хуралдааны мэдээллүүд эхлүүлэв. Прокурорын байгууллагаас УИХ-д ирүүлсэн ЖДҮХС-гийн хэрэгт холбогдсон дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдэглзүүлэн шалгах санал Даваа гарагийн онцлох сэдэв байсан.

Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон тэднийг хуулийн байгууллага шалгана гэсэн ч УИХ муйхар зориг гарган дөрвөн гишүүнээ Б.Батзоригийн нэгэн адил хамгаалж үлдэв. Тодорхой болсон албан тушаалын гэмт хэрэг, их хэмжээний мөнгөтэй холбоотой дуулианыг УИХ төрийн өндөр албан тушаалтны халдашгүй байдлаар халхлан авч үлдээд сайн нэр дуулсангүй. Цаашид ч дуулахгүй нь тодорхой.  

Эхний ээлжинд таван ЖДҮ-чин аварсан ч цаана нь УИХ-д ахиад 20 гаруй ЖДҮ-чин үлдсэн. Нэмээд Ерөнхий сайдын нэр ч ЖДҮ-чдийн дунд цохиж яваа юм. 

Долоо хоногийн дундуур аврагдсан ЖДҮ-чдийн гурав нь Прокурорын байгууллагын яллагдагчаар татсан тогтоолтой танилцахгүй зугтаж байгаа мэдээлэл цацагдсан. Энэ “орголт” нь ЖДҮ-чдэд тэднийг хамгаалах том машин бий гэх итгэл бүрэн суусантай нь холбоотой болов уу. 

Прокурорын оролдогыг гишүүд “буланд шахаж” орхисон ч УИХ ЖДҮ-чдийн асуудлыг дахин хөндсөн. Баасан гарагт парламент хэсэг гишүүдийн санаачилсан ЖДҮ-чдийг шалгах Түр хороо байгуулах тогтоолын төслийг хэлэлцээд олонхийн дэмжлэгийг авсангүй. Гишүүдийн бараг 50 хувь нь ЖДҮХС-гаас зээл авсан парламентаас өөдтэй мэдээ гарахгүй. Гэхдээ ЖДҮ-г мартуулахгүй байхыг зорьж буй тал төслийг хэлэлцэх асуудлын дараалалд шингээж, нийгмийн анхааралд дахин авчирч дөнгөсөн нь энэ.

Түр хороо байгуулахын эсрэг кноп дарагчид нь ЖДҮ-чид. Кнопны цаана хэн ч өөрийгөө хуулийн байгууллагын мэдэлд “май” гэж өгөхгүй гэсэн жижиг бодол нуугдаж байсан болов уу. Гэхдээ маргааш гэж өдөр бий. Дархан эрхтэй парламентын гишүүний бүрэн эрх бас дуусна гэдгийг тэр гишүүдэд хэн нэг нь сануулж амжсан байх. 

ЖДҮ-чдийг татвал гоё ч харагдана гэсэн хэвлэлүүдийн байр суурь хоосон биш

Баасан гарагт МАН-ын даргын байр суурийг тээсэн, ЖДҮ-чин голдуу гишүүдийн хүсэл УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн төслийг парламент баталлаа. УИХ-ын гишүүдийн бойкот, гудамжны тэмцлийн санаа гэх мэтийг тээсэн энэ хуулийн төслийг Ерөнхийлөгч УИХ-ын босгоор давуулсан. Төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 89.8 хувь нь дэмжиж М.Энхболд суудлаасаа сугарлаа.

60 тэрбумын эзэн, төрийн хэргийн тээг гэгдсэн УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн дагуу огцорч буй нь энэ. Одоо Монголд шударга ёсыг тогтооно гэж байгаа бол Ерөнхийлөгч өө! ЖДҮ-чдийг татах хуулийг төсөл санаачлаад УИХ-д оруулаад ирээч, гоё харагдана хэмээн хэвлэлүүд бичиж, сэтгүүлчид онлайнд санал бодлоо илэрхийлж байна. 

Нийтийн анхаарлыг татсан улс төрийн бужигнааны эхэнд Ерөнхийлөгч чадамжгүй болсон УИХ тарахыг шаардаж, УИХ-ын даргаас бүтэлтэй хариу сонсоогүй. Үүнээс хойш хоёр сар өнгөрчээ. 

Одоо нөхцөл байдал өөрчлөгдөн УИХ-ын бараг 30 гишүүн ЖДҮ-гээс зээл авсан, авахдаа албан тушаалаа ашиглаж, нөлөөлсөн, зээлээ зориулалтын дагуу ашиглаагүй гээд ёс зүйн хувьд том алдаа хийсэн нь баримтаар нотлогдоод байна. 

УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн саналыг АН-ын УИХ дахь бүлэг ч түрж, парламентыг хугацаанаас нь өмнө тараах тэдний саналд МАН-ын гишүүд гарын үсэг зурдаг боллоо. Ийм тохиромжтой цагт Ерөнхийлөгч санаачилгаа дахин өндийлгөж, ЖДҮ-чдийг УИХ-аас эргүүлэн татах ажлыг эхлүүлбэл нийтээс оноо ч авна, гоё ч харагдана гэсэн хэвлэлүүдийн байр суурь хоосон биш юм. 

Тэгээд ч энэ парламентаас өөдтэй юм гарахаа байсан. Хүчирхийлэл, хүчин, авлига, албан тушаалын хэргээс гадна гишүүдийн хувь хүний ёс зүйг нийтээрээ жигших хандлага ажиглагдах болов. Тэд улс төр хийх нэрээр хэлэхгүй, ярихгүй болгоныг хэлж ярьж, нэгнээ гүтгэж буй. 

Т.Аюурсайхан Ж.Бат-Эрдэнэ нарын хэрүүл шүүхэд очсон. Л.Болдын фактыг Ж.Мөнхбат дэлгэсэн. Л.Болд эргүүлэн Ж.Мөнхбатыг талаар мэдээлэл хийсэн. Л.Оюун-Эрдэнийн төрийн тусгай хамгаалалтад байдаг албан тушаалтан руу “довтолсон”, О.Баасанхүүгийн Ц.Нямдоржийг уйлаад Д.Дорлигжавыг авраад өгөөч гэж хэлээд Н.Энхбаяраас гуйсныг ч зарласан. Төрийн хэрэг хэлэлцдэг тогоонд гэр бүл, эхнэр, хүүхний ч хэрүүл үүсэх болов. Тийм жигшим явдлыг гишүүд ичиж, эмээлгүй ил гаргаж байна. Ийм ёс зүйгүй парламентын гишүүд байснаас байгаагүй нь дээр гэдгийг олон нийт ч хэлэлцэх болов.

Шинэ УИХ-ын даргыг ЖДҮ-чид томилно

УИХ-ын огцорч байгаа дарга энэ сарын 25-нд үүрэгт ажлаа хүлээлгэн өгнө. Түүний эзгүйрсэн суудлыг харин хэн бөглөх вэ? 

Ийм таавар, хуулийн төсөл батлагдахаас өмнө яригдаж байгаа. Дараагийн УИХ-ын дарга хэн бэ гэж МАН-ын Удирдах зөвлөл, Ерөнхий сайдын орчинд яригдсныг ч эх сурвалжууд мэдээлж эхэллээ. МАН-ын дарга У.Хүрэлсүх парламентын хамгийн ахмад, туршлагатай Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Н.Энхболд, Ө.Энхтүвшин дөрөвт хоорондоо тохироод хэн нэгнийхээ нэрийг оруулаад ирвэл дэмжинэ гэсэн битүү хатуу үг хэлсэн талаар онцолж байна.

Гэвч түүний энэ байр суурь саяхан гудамжинд өөрсдийгөө тэмцэгч гэж нэрлэн жагссан залуу гишүүдэд таалагдахгүй байгаа гэх. УИХ-ын даргад нэр яригдаж буй дөрвөн гишүүн өнгөрсөн долоо хоногт ЖДҮ-чдийг өндөр хэмжээнд хамгаалсан. Энэ нь бас нийгэмд таалагдаагүй. 
Гэхдээ хэн ч УИХ-ын дарга болсон хамаагүй, тэр хүнийг МАН-ын хагарсан хоёр бүлгийн арай илүү олуулаа байгаа, ЖДҮ-чид бөөгнөрсөн фракц тодруулан, томилох нь ойлгомжтой.

Ёс юм шиг дэгддэг долоо хоногийн авлига

Авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой мэдээлэл цацагддагүй долоо гэж байхаа больсон. Ёс юм шиг ямар нэгэн дуулиан дэгддэг. Нийгэм харин төрийн өмчинд шунасан цагаан захтнуудын бохир баримтыг сонирхон шохоорхохоос илүү хэргийг шалгаж дуусгах, хохирлыг эргэн төлүүлэх эрмэлзэлтэй байгаа нь харагддаг.  

Долоо хоногийн авлигын хэрэг, баривчилгаатай холбоотой дуулиан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс сонсогдлоо. ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт Нийслэлийн прокурорын саналаар дахин нэг сарын хугацаагаар хоригдов. С.Баярцогт 2018 оноос Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар шалгагдаж байгаа. Энэ удаа прокурор хэрэгт шинэ нөхцөл байдал үзээд түүнийг баривчиллаа гэж мэдэгдээд байна

Мөн долоо хоногт УЕП-ын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөнд очсон Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын ерөнхий прокурорт Ц.Элбэгдоржтой холбоотой олон хуудас баримт өглөө. Цаас бүхэлдээ экс Ерөнхийлөгч албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүйг нотлох баримтууд гэв. 

“Ц.Элбэгдорж нь Тавантолгойн гэрээг Монгол Улсад ашиггүй байгуулах ажлыг зохион байгуулсан учраас иргэн Х.Баттулга би хувь хүнийхээ хувиар шалгуулах хүсэлтэй байна” гэж Ерөнхийлөгч хүслээ тодотгосон байгаа. Энэ үг нь аливаа дуулианыг “Ерөнхийлөгчийн улс төр” гэж харддаг нийгмийн хяналтаас анги байх гэсэн бодолтой нь холбоотой байсан болов уу.

Баримтыг хүлээн авсан Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан Монгол Улсын прокурорын байгууллага зөвхөн хуульд захирагдаж хэн нэгнээс хараат бус үйл ажиллагаагаа явуулна гэж хэлээд авсан. АТГ баасан гараг гэхэд хэрэг үүсгэсэн тухай дуулдав.

Үүнээс гадна авлига, баривчилгаа тойрсон үйл явдлыг Хотын дарга асан Э.Бат-Үүлийн албан тушаалын гэмт хэрэг, Зам тээврийн яамны газрын дарга Б.Махбалын хүн амины хэргийн шүүх хурлын анхны хэлэлцүүлэгийн зар. Бизнесмэнээс дөрвөн сая доллар дарамталж авсан хэрэгт буруутгагдсан Д.Дорлигжавын өмгөөлөгч мэдэгдэл зэрэг нийгэмд нэлээн дуулиан тарьсан асуудлууд хачирлав.

Хотын даргын томилгоо МАН-ын эрх мэдэлтэй хэсгийн ирээдүйг зурна

Долоо хоногийн анхаарал татсан сэдэвт Хотын даргын томилгоо зайлшгүй орно. Улаанбаатар хотын захирагчаар С.Амарсайханыг томилно гэж МАН-ын Удирдах зөвлөл нэгэнт шийдсэн байв. Гэвч Удирдах зөвлөлийн том дэмжлэгтэй энэ хүн НИТХ дээрээ бүдрэв. Заалнаас НИТХ-ын гишүүн С.Мөнхчулуун нэр дэвшин С.Амарсайхантай санал тэнцэж, дараагийн санал хураалтаар олонхийн санал авч, бараг Хотын дарга тодорчихлоо гэсэн томилгооны ойлголтыг эвдэж орхилоо.

Ерөнхийлөгчийн худ С.Амарсайхан өрөлдөгчдөө ялагдсан явдал өөрөө сонирхлын төвд олж ирж байх шиг байна. С.Мөнхчулууны нам, бүлгийн хамаарлыг сөхвөл тэр Нийслэлийн СХД-т засаглаж асан Д.Сумъяабазарын хүн. 

С.Сумъяабазарт ч өөрийн хүнээ хотын даргаар томилох санаа байсан. Өнгөрсөн намар Хотын МАН-ын хорооны даргаар томилогдоод энэ албан тушаалд УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг зүтгүүлэх гэж үзсэн. Тэр ч УИХ-ын гишүүнээс сайн дураараа татгалзаж, Хотын дарга хийхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн удаатай. 

Хэрвээ ЖДҮ-ийн дуулиан дэгдэж, нэг кноп ямар их үнэ цэнэтэй байгааг ойлгуулаагүй бол Х.Нямбаатарын нэр одоо яригдаж байхыг ч үгүйсгэхгүй. Тиймээс Д.Сумъяабазар л С.Мөнхчулуунд заалнаас нэр дэвших зориг, НИТХ дахь гишүүдэд Хотын намын хорооны даргын хувиар С.Мөнхчулууныг дэмжих командыг өгсөн байх магадлалтай. 

Энэ таамаг үнэн бол сайны дохио биш. Эрх мэдлийн төлөө зодолдоод аягаа хагалсан МАН-ын хуваагдал юу ч биш. Хагархай шаазангийнхаа талыг атгаж буй, эрх мэдэл төвлөрсөн тэр бүлэг дунд дахин эрх мэдлийн тэмцэл өрнөнө. Үүнийг Хотын даргын томилгоо бараг эхлүүлнэ гэсэн үг юм. 

доо НИТХ Нийслэлийн Засаг даргыг батламжлах тогтоолоо гарган саналаа Ерөнхий сайдад өргөн мэдүүлнэ. Гэсэн ч үүнээс өмнө шинэ Хотын даргын тухай сөрөг мэдээллүүд их хэмжээгээр түгж байна. Түүний тухай 18 хуудас баримт Ерөнхий сайд болон АТГ рүү ниссэн. Баримтад мөн л ашиг сонирхлын зөрчил, цагаан захтны хэрэг байж болзошгүй хардлага бий гэж эх сурвалжууд мэдээлээд байна. 

Засаг даргыг батламжлах НИТХ-ын тогтоол хараахан үйлдэгдээгүй. Энэ тогтоолыг ялагдсан нэр дэвшигч С.Амарсайхан үзэглэнэ. Тэр тогтоолыг

Ерөнхий сайд батламжлах болов уу, эс батламжлах болов уу? 

Дагаад ямар нөхцөл байдал үүсэх бол гэсэн асуултын хариулт нь өөрөө хагарсан шаазангийнхаа талыг атган, гараа исгэчихгүйг хичээн суугаа МАН-ын эрх мэдлийг гартаа оруулсан талын ирээдүйг зураад өгөх болов уу.

Д.Шатарбал

ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • иргэн (103.229.123.105)
    хуулийн дагуу л асуудлыг шийдвэрлэж байх хэрэгтэй. ЖДҮчдийг татах л хэрэгтэй. Ерөнхийлөгч, Их хурлын дарга, Ерөнхий сайд, АТГ, Шүүх, прокурор бүгд шударга л байх хэрэгтэй. Өөр өөрийнхөө институцийнхээ эрх үүргийнхээ хүрээнд л ажиллаж хэрэгтэй байх. Бие биенийхээ ажил руу ороод заагаад, дарамтлаад, шүдтэй шүдгүй арслан яриад байж хэрэггүй байх. Бас төрийн дээр нам гараад байхаа бүр зогсоох хэрэгтэй байнааааааааа
    2019 оны 01 сарын 22 | Хариулах
  • Монгол Иргэн (66.181.178.66)
    Ерөнхийлөгчөө... НААД АВИЛГЫН ЭЗЭН ХУУРАМЧ ШУДАРГА ДҮР ЭСГЭГЧ "ЕРӨНХИЙ ПРОКУРОР, ОРЛОГЧ, АТГ-ын дарга ЭНХЖАРГАЛ" нарыг маш түргэн зайлуулаач ээ...
    2019 оны 01 сарын 21 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 17 цаг 4 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 17 цаг 30 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 17 цаг 34 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 17 цаг 35 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 17 цаг 40 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 17 цаг 41 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 17 цаг 44 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 17 цаг 48 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 17 цаг 51 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 17 цаг 55 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 17 цаг 59 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 18 цаг 0 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 18 цаг 1 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 18 цаг 6 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 23 цаг 17 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 23 цаг 30 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 23 цаг 32 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 23 цаг 33 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 23 цаг 33 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 23 цаг 34 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top