x

19 гишүүн бүрэн эрхээсээ татгалзвал УИХ-ыг тараах боломж байна

Өнгөрөгч баасан гаригийн чуулганаар УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы дэгийн туай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Өөрөөр хэлбэл УИХ-ын даргыг УИХ-ын гишүүдийн олохийн саналаар огцруулдаг хуулийн зохицуулалт бий болсон билээ. Хуулийг энэ сарын 25-наас эхлэн дагаж мөрдөх ёстой. Хэрвээ энэ хууль Үндсэн хуулийн Цэц рүү явчихгүй бол ирэх долоо хоногт УИХ-ын дарга М.Энхболдыг хугацанаас нь өмнө огцруулж шинэ дарга томилно гэсэн үг.

МАН-ын хоёр бүлэг (27:37) удтал маргасны эцэст Хүүкийн тал дийлж, УИХ-ын даргаа авахаар болсон гэсэн. Шинээр томилогдох спикерийн тухайд Шадар сайд Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд гэх мэт нэр яригдаж буй. Асуудал нэгэнт нэг талдаа гарсан учраас УИХ-ын дарга хэн байх нь маньд падгүй болсон хэрэг. Харин шинээр томилогдсон УИХ-ын дарга ЖДҮ-гийн асуудлыг хэрхэх нь сонин байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй “МАНАН-ын эсрэг” бүлгийнхэн “60 тэрбумын толгойлогчийг зайлуулчихаад дараа нь ЖДҮ-чидтэй тэмцэнэ” гэсэн амлалт бий.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр саяхан “МУ-д бүртгэлтэй 134000 аж ахуйн нэгжээс 66000 нь үйл ажиллагаагаа зогсоосон байна” хэмээн жиргэсэн байсан. Харамсалтай нь эрхэм гишүүн өөрөө ЖДҮ-ийн зээлээс хоёр жил дараалан хамаарал бүхий компанидаа авсан байдаг юм. Өнгөрөгч 2018 онд ЖДҮХС-д зээлийн хүсэлт гаргасан 1031 компаниас 134 нь л зээл авсан. Үүн дотор хорь гаруй нь УИХ-ын гишүүд болон тэдний хамаарал бүхий компаниуд. Дээр нь төрийн өндөр албан тушаалтнууд гээд тоонд ороогүй бас нэг бүлэг хүмүүс бий, Ерөнхий аудитороосоо авахуулаад. Ийм байхад аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа зогсоож, үүд хаалга барилгүй л яахав.

Тиймээс энэ үйл хэрэгт хүчин зүтгэсэн У.Хүрэлсүхийн Засгийн газар болоод ЖДҮ-чин гишүүд ЖДҮ-гийн эсрэг тэмцэнэ гэж итгэхэд бэрх. Өнгөрөгч пүрэв гаригт ЖДҮХС-гийн үйл ажиллагааг шалгах УИХ-ын Түр хороо байгуулах тухай УИХ-ыг тогтоолыг төслийг унагаснаараа мөнөөх 40 гишүүн үнэн нүүрээ бүрэн харуулсан.

Дөнгөж өчигдөрхөн “Шарк Танк” нэвтрүүлгээр шоколадны үйлдвэртээ 400 саяын хөрөнгө оруулалт хүссэн хоёр иргэн компанийнхаа 40 хувийг “шарк”-уудад зарж байх жишээтэй. Өөр бас нэг иргэн ердөө 15 саяын хөрөнгө оруулалт авахын “шарк”-уудад хандав. УИХ-ын нэг гишүүний авсан зээлээр дор хаяж үүн шиг жаран компани ажлын байраа өргөжүүлэх боломжтой байлаа л даа. Түүний ард багадаа 300 хүний ажлын байр байлаа гэж. Ингээд л алдагдсан боломж болгоноо яриад л суугаад байх уу?

Улсын ерөнхий прокурор гэж бас нэг их “ярьсан” хүн байна. Саяхан УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д оруулж ирээд бас л ярьж ярьж буцсан. МАН-ын бүлгийн “МАНАН-гийн эсрэг бүлэг” гишүүдийн гэм бурууг нотолж шүүхээр оруулахаас нааш бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүй ээ гээд буцаасан. Уг нь тэгсэн тохиолдолд бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай ярих биш, шууд огцруулаад шорон луу ачих процесс хийгддэг юм л даа, хуульд зааснаар. Гэвч тэр ч гэсэн МАН-д хамаагүй болсон цаг. Одоо ахиад 27 гишүүний бүрэн эрхийн асуудал яригдаж байна, УЕП-ын хэлснээр. Дөрвөн гишүүнээ чөлөөлж чадахгүй байгаа УИХ 27 гишүүний бүрэн эрхийг ярьж чадах уу? Үүний оронд УИХ өөрөө тарж, УИХ-ын сонгуулийг хугацаанаас нь өмнө зарлан явуулах ганц зам байна. Тэгвэл ЖДҮ-чин засгаас ч, 60 тэрбумын УИХ-аас ч нэгэн мөр салж чадах юм. Мэдээж хуулийн дагуу дараачийн УИХ-ыг бүрдтэл энэ УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.

Саяхан УИХ дахь АН-ын бүлэг санаачлаад “УИХ сайн дураараа тарах тухай” бичигт гишүүдээс гарын үсэг цуглуулаад эхэлчихсэн. Ж.Мөнхбатаас авахуулаад МАН-ын цөөнгүй гишүүн үүнд нь гарын үсэг зураад явж байна лээ. Үндсэн хуульд зааснаар “УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний 2/3-оос доошгүй нь үзсэнээр, эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах” (22.2) хуультай. Гэвч өнөөдрийн хувьд У.Хүрэлсүхийн талд МАН, АН нийлсэн 40 гишүүн хатуу багцлагдчихаад байгаа тохиолдолд УИХ өөрөө тарах боломжгүй юм. Харин УИХ-ын тухай хуульд өөр нэг зохицуулалт байна.

Хуулийн хоёрдугаар бүлгийн тавдугаар зүйл “УИХ-ын бүрэлдэхүүн” хэсэгт,

“Ээлжит сонгуулийн дараа нийт гишүүний дөрөвний гурав буюу 57-оос доошгүй гишүүн сонгогдож, Улсын Их Хурлын гишүүний тангараг өргөсөн бол Улсын Их Хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэйд тооцно”(5.2.),

“УИХ-ын тухайн бүрэн эрхийн хугацаанд УИХ-ын гишүүн нас барсан, хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдсөн, эсхүл бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн, эгүүлэн татсаны улмаас орон гарсан боловч нөхөн сонгууль явагдаагүй тохиолдолд УИХ-ын 57-оос доошгүй гишүүний бүрэн эрх хүчинтэй байвал УИХ-ыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэйд тооцно”(5.3) гэсэн байна.

Өөрөөр хэлбэл, УИХ 75 гишүүний 19 нь бүрэн эрхээсээ татгалзахад УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх хуулийн чадамжгүй болж байна. АН-ын долоон гишүүн (Ж.Батзандан, Л.Болд нарыг оролцуулалгүйгээр) дээр МАН-аас 12 гишүүн өргөдлөө өгөхөд нь УИХ-ыг тарааж, дахин сонгууль явуулах боломж байна. ЖДҮ яриад, 60 тэрбумыг жигшээд байгаа гишүүдэд хэлэхэд хуулийн ийм боломж байна.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (202.179.8.4)
    тоо бодож чадахгүй ээ хмм 19
    2019 оны 01 сарын 21 | Хариулах
  • Зочин (122.201.23.226)
    Niit gishuudin 3:2 gedeg bol 76 gishuuni 51 ni garin useg zurahad huchentei
    2019 оны 01 сарын 21 | Хариулах
  • Hook (66.181.180.30)
    100 гийн дотор тоо бодож чадахгүй байж бас анализ хийнэ мэдээ бичнэ аан . Агуу агуу. Яаж бодоод 75-9= тавин хэд гаогаад байна вэ
    2019 оны 01 сарын 21 | Хариулах
    • Харин тийм 19 л баймаар юм. Сэтгэл хөөрөлд хэт автаж ,
      2019 оны 01 сарын 21
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 17 цаг 7 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 17 цаг 34 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 17 цаг 38 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 17 цаг 39 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 17 цаг 44 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 17 цаг 45 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 17 цаг 47 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 17 цаг 52 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 17 цаг 55 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 17 цаг 58 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 18 цаг 2 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 18 цаг 3 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 18 цаг 4 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 18 цаг 9 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 23 цаг 20 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 23 цаг 33 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 23 цаг 35 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 23 цаг 36 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 23 цаг 36 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 23 цаг 37 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top