x

АТГ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх боломжтой юу?

Ерөнхийлөгч Х.Баттулга “АТГ-ын дарга ажлаа хийхгүй байна, ажлаас нь чөлөөлөх хүсэлтээ УИХ-д оруулна” хэмээн мэдэгдсэн. Харин өнгөрөгч долоо хоногт Ерөнхийлөгчийн улс төрийн зөвлөх Н.Алтанхуяг “АТГ-ын даргыг ажлаас нь чөлөөлөхөд УИХ-ын дарга М.Энхболд саад хийж байна” гэсэн билээ. Энэ тухайд АТГ-ын дарга Х.Энхжаргалын байр суурийг тодруулахад “АТГ хуулийн хүрээнд л ажиллаж байгаа, яаж дүгнэх нь тэр хүний асуудал” хэмээн хэдэрлэсэн байна. Мөн АТГ-ын даргыг томилсон хуулийн хугацаа бийг сануулаад “Цагаан дээр хараар биччихсэн энэ зүйлийг хуульч хүмүүс яаж ойлгох, хууль зохиодог нь яаж ойлгох нь өөрсдийнх нь хэрэг” гэв.

Авлигын эсрэг хуульд зааснаар АТГ-ын дарга, дэд дарга нарыг Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлснээр УИХ зургаан жилийн хугацаатай томилдог. Х.Энхжаргалыг АТГ-ын даргаар 2016 оны долдугаар сард томилсон гэж үзвэл түүний бүрэн эрхийн хугацаа 2022 онд дуусах юм байна. АТГ-ын даргыг бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө чөлөөлөх, огцруулах үндсэлэлийг ч мөн хуульд заасан байдаг. Авлигын эсрэг хуулийн 22-р зүйлд зааснаар,

-Өөрөө хүсэлт гаргасан;

-Биеийн эрүүл мэндийн байдлаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон, эсвэл АТГ-ын дарга, дэд дарга гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон түүнийг албан тушаалаас нь огцруулсанд тооцно. Мөн энэ хуулийн 31.2-т заасны дагуу баривчлагдсан, Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг УИХ-д оруулсан бол уг саналыг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор УИХ хэлэлцэж шийдвэрлэнэ гэсэн байна. Дээрх хуульд зааснаас бусад үндэслэлээр АТГ-ын дарга, дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх буюу огцруулахыг хориглосон.

Тэгэхээр Ерөнхийлөгчийн хувьд АТГ-ын даргыг чөлөөлөх тухай үндэслэл бүхий хүсэлтээ УИХ-д оруулж ирэхээс нааш Х.Энхжаргалыг албан тушаалаас нь чөлөөлөх боломжгүй юм.

Өмнөх Ерөнхийлөгчийн үед АТГ-ын Н.Ганболдыг хугацаанаас нь өмнө чөлөөлж, дэд дарга Б.Хурцыг томилохын тулд өөрөөр өргөдлийг нь өгүүлж байсан түүхтэй. Н.Ганболд дарга “Тэтгэврийн нас болсон тул төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байна” гэсэн ч түүнийг АТГ-ын даргаас чөлөөлсний дараа өөр нэгэн байгууллагад цол ахиулан томилсон тохиолдол бий. Тэгэхээр Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд Х.Энхжаргалыг ажлаас нь чөлөөлөхийн тулд өөрийнх нь гараар өргөдөл бичүүлэх ганц зам байна. Өөрөөр бол “Ажлаа хийхгүй байгаа учраас албан тушаалаас нь чөлөөлөх” заалт хуульд алга.

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Доржийн Дулмаа (202.170.69.98)
    ЭБИ, МИЕЭ 2-ын нийлж тавьсан, гарын доорх энэ хүн авилгатай тэмцлээ юу?
    2018 оны 04 сарын 10 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Увс аймагт автомашин мөсөнд цөмөрч, нийслэлд зам тээврийн ноцтой осол гарлаа 2 мин Нийтийн тээврийн тусгай зөвшөөрлийн шинэ хураамжийг баталлаа 8 мин Нийтийн тээврийн жолоочийг хариуцлагажуулах арга хэмжээ авчээ 21 мин Дорноговьд нүүрс тээвэрлэж явсан автомашины нүүрс шатжээ 24 мин Хоёрдугаар сард цаг агаар ямар байх вэ? 31 мин Хилийн зарим боомтыг гурав хоног хаана 32 мин Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн хуулийн маргаан үүснэ 1 цаг 42 мин Хүйтэн дайн ба Монголын уран 1 цаг 53 мин Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байгаа 2 цаг 20 мин Д.Трампын мэдэгдлийн дараа газрын тосны үнэ унажээ 2 цаг 29 мин “Монголын сайхан бичигтэн” монголчуудын бичиг соёлыг таниулдаг нэр хүндтэй уралдаан болжээ 2 цаг 39 мин "Хүннү Монгол Эрдэнийн шатар"-ыг олон нийтэд дэлгэж үзүүлэв 2 цаг 44 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 2 цаг 53 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод 2 цаг 55 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн 2 цаг 58 мин TikTok-ын талаарх шийдвэрийг 30 хоногийн дотор гаргана гэв 18 цаг 16 мин “Jeju Air”-ийн онгоцны ослын талаарх урьдчилсан дүгнэлтийг хүргүүлжээ 18 цаг 17 мин Колумбийн цагаачдын асуудлаар тохиролцоонд хүрчээ 18 цаг 17 мин Шинэ Зуунмод хотыг сэргээгдэх эрчим хүчээр хангасан, байгаль орчинд ээлтэй хот болгон хөгжүүлнэ 18 цаг 18 мин Дуудлага худалдаанд тавигдсан Трампын Ferrari F430 Coupe 22 цаг 51 мин
iИх уншсан
Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ... "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025
Top