x

М.Энхболд: Ж.Батзандан юм юмыг эхлүүлдэг. Тэгээд дандаа зугатаадаг

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын дэгийн тухай болон УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.

Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж үеэр УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Ж.Батзангын хооронд ширүүн маргаан өрнөв.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

Сүхбаатар аймгийн харьяатай Баянзүрх дүүрэгт амьдардаг 50 гаруй хүн Сүхбаатарын талбайд суултад оролцсон. Тэдний захиасыг УИХ-ын даргад дамжуулсан боловч нэлээн уурлуулчих шиг болсон. Нутгийн өвгөд наадах чинь манай нутгийн хүргэн юм байгаан. Чи наадахдаа сайн хэлээдэх гээд намайг явуулсан. Тэгээд хэллээ л дээ. Хадам хүргэн хоёрын маргаан өчигдрийн тренд байлаа. Нутгийн өвгөдүүдэд сална гэж байна гэдгийг нь хэллээ.

Албан тушаалаас болж авгай хүүхдээсээ салаад яахав гэж нутгийнхан дамжуулж байна.  

УИХ-ын дарга М.Энхболд: 

Ж.Батзандан гишүүн та миний гэр бүлийн амьдрал руу дэндүү орж байна шүү. Чуулганы хоёр өдрийн хуралдаан дээр энэ асуудлыг тавьж байна. "Би ийм хүргэнтэй байхыг хүсэхгүй байна" гэж хэлэхээр чинь "Тэгээд би яахын салах юм уу" гэж би хэлсэн.

Гэтэл өнөөдөр "Сална гэсэн. Нутгийн олон маань битгий салаарай гэсэн" гэж мушгиж гуйвуулж байна. Та Сүхбаатарт хэдэн удаа очсон юм. Сүхбаатарт нэр дэвшиж үзсэн юм уу. Улаанбаатар хавиар л амиа аргацаагаад явдаг шүү дээ. Би Сүхбаатар аймагт чинь очих юм бол хэдэн уяачидтайгаа ярьж сууж байгаад тав, арван санал цуглуулчихна. Таны юм юмнаас зугатаадаг чинь үнэн. Өчигдрийнхөө ярьснаас зугатаах гээд л ийм байдал гаргаж байна.

Та Оюутолгойн ажлын хэсгээс өөрөө өргөдлөө өгөөд ашиг сонирхлын зөрчилтэй гээд зугатаасан. Би таныг 2018 онд шүүхэд өгөхөд өөрийнхөө хаягнаас зугатаачихсан л байсан. Юм юмыг эхлүүлдэг. Тэгээд дандаа зугатаадаг.  Үнэн юм хэлсний төлөө хүний ар гэрийн амьдрал руу ордогоо боль.

Арай дэндүү дээрэлхэж байна шүү Ж.Батзандан гуай!   

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

Таныг зодох гэж нэг ч хүн ороогүй л дээ. Тавантолгойг Шинхуад өгөх би зогсоосон. Эрдэнэтийн 49 хувийг зогсооход Ж.Батзандан манлайлж явсан шүү. Б.Хурцын асуудалд бас. Асгат ч мөн адил. Гацаа үүсгэсэн ийм маргаан болоод байна. Үүнийг ойлгох ёстой шүү” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 16 цаг 51 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 17 цаг 17 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 17 цаг 21 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 17 цаг 22 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 17 цаг 27 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 17 цаг 28 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 17 цаг 31 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 17 цаг 35 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 17 цаг 38 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 17 цаг 42 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 17 цаг 46 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 17 цаг 47 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 17 цаг 48 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 17 цаг 53 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 23 цаг 4 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 23 цаг 17 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 23 цаг 18 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 23 цаг 20 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 23 цаг 20 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 23 цаг 21 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top