x

60 тэрбум цаашаа, ЖДҮ наашаа

УИХ-ын даргыг хэдэн ч удаа огцруулж болно

УИХ-ын нэгсэн чуулган өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай болон УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Тодорхой хэлбэл УИХ-ын гишүүдийн олонхи шаардсан тохиолдолд УИХ-ын даргыг ямар нэг хуулийн үндэслэл заалгүйгээр огцруулж болохоор болж байна. Гишүүдийн зүгээс “ядаж нийт гишүүдийн 2/3-ын саналаар огцруулдаг байя” гэдэг санал гаргасан боловч “манай” 40 гишүүн хүлээж авсангүй ээ. Ингээд УИХ-ын гишүүдийн олонхи буюу 39 гишүүний (мөн өдрийн хуралдаанд оролцож байгаа гишүүдээс хамаарч энэ тоо 20 ч байж болно. УИХ ихэнхдээ л 39 гишүүнээр ирц бүрдүүлээд хуралддаг л даа) саналаар УИХ-ын даргыг хэдэн ч удаа огцруулж болохоор хууль хийж байна. Өнөөдөр эцсийн хэлэлцүүлгийг хийгээд батална.

Уг нь Л.Оюун-Эрдэнэ гишүүн “Би хувь хүнтэй нь тэмцээд байгаа юм биш ээ, тогтолцоотой нь” гээд нэг юм ярих гээд ам нь ангалзаад байсан. Орчуулбал, УИХ-ын дарга гишүүдээсээ илүү эрх мэдэл эдлээд байна аа л гэх гээд байгаа юм. Тэгвэл тэр эрх мэдлийг нь л аваад хаячихаач дээ гэж зарим нь хэлсэн боловч тусыг олсонгүй ээ. Учир нь УИХ-ын даргын эдлээд байгаа эрх мэдэл гээч нь уул шугамандаа УИХ-ын өөрийнх нь эрх мэдэл байгаа юм л даа. АТГ, Прокурорын дарга эд нарыг М.Энхболд биш, УИХ өөрөө хэлэлцэж томилоо биз дээ?

Тэгвэл УИХ-ын дараачийн дарга чинь хэн юм бэ? гэхээр “Бид ёстой албан тушаал яриагүй, зарчим ярьж байна” гэж бүлгийн дарга нь тэнэгтсэн. Тэр зарчимд чинь тэгээд яг ямар хүн байхыг шаардаж байгаа юм бэ? гэхээр хэлж мэдэхгүй. Уг нь огцруулахаасаа өмнө оронд нь ийм тийм шударга зэхий хүнийг тавина гээд зарлачихвал илүү шударга юм. Ард түмэн гэж ярих дуртай улс ард түмнээсээ үнэлэлт авахгүй юу. Гэвч тийм байсан түүх үгүй л дээ. Сураг дуулахад Шадар сайд Ө.Энхтүвшингийн нэр сонсогдож байна. Дарлаж суухад данжаад сайхан гэгчээр фракц энэ тэр байхгүй, дуу цөөнтэй, номхон томоотой энэ тэр гэсэн болов уу. 1996 оноос хойш МАН-д зүтгэж, 2000 оноос хойш УИХ-ын гишүүд, сайд дарга хийж яваа энэ хүн дуугүй сууснаараа л гай, гавъяа болдоггүй юм бол өөр юмаар тун маруухан даа. Нэг удаа намын даргын үгнээс зөрвөл өнхрөөд унана гэдгийг хамгийн сайд мэдэх хүн. Хуулийн төсөл өргөн баригдсанаас хойш МАН-ын хоёр бүлэг УИХ-ын даргаа “манайх тавина, танайх тавина” гэж маргаж маргаж эрх биш 40-үүлээ юм болохоор Хүүкийн тал нь дийлсэн юм байна.

ЖДҮ наашаа

Өчигдөр нэгдсэн чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нарын гишүүдийн санаачилсан УИХ-ын түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн ч олонхийн дэмжлэг авсангүй. Нөгөө “УИХ-ын даргаа огцруулчихаад дараа нь ЖДҮ-тэй тэмцэнэ” гээд байсан 40 гишүүн дахиад л мурьчихлаа. Үндэслэл нь “УИХ-ын байнгын хороод байхад Хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо ч юм уу, эсвэл Төсвийн зарлагын дэд хороо ЖДҮ-ийн асуудлыг шалгаж болно шүү дээ. Заавал дэд хороо байгуулж яах гээд байгаа юм. Шүүх гээд байгаа юм уу?” гэнэ. Их л айж байгаа бололтой. ХХААХҮЯ-наас хэрэгжүүлсэн төсөл болохоор харьяалсан байнгын хороо нь шалгачихаж болмоор, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан гэдэг утгаараа Төсвийн зарлагын дэд хороо ч шалгачиж болмоор санагдаад байгаа юм байна л даа. Гэвч Төсвийн зарлагын хяналтын дэд хороо гэхэд есхөн гишүүнтэй, олонхи нь МАН-ынхан, тэр дундаа олонхи нь нөгөө ЖДҮ-тэй засгийн талынхан байдаг. Математик магадлалаар тооцоход л 9 гишүүний 3 нь ЖДҮ-тэй, 5 нь нөгөө 40-ийнхөн орж ирэх болчихоод байгаа юм л даа. Байнгын хороод дээр ч мөн ялгаагүй. Гишүүдийн тоо өөрчлөгдөх ч харьцаа бол таг хэвээрээ шүү дээ.

Тийм болохоор ч жишээ нь өнөөдрийг хүртэл Ёс зүйн дэд хороо хуралдаж чадахгүй байна шүү дээ. ЖДҮ-гийн асуудлаар. Зүгээр л хуралдаа ирэхгүй, ирцээ бүрдүүлэхгүй байхад бүгдийг зогсоож болж байна. Тийм болохоор гишүүд ЖДҮ зээлийн асуудлыг шалгахаар түр хороо байгуулья, түүнд нь ашиг сонирхлын зөрчилгүй, шударга түвшин хүмүүсээ оруулж байгаад улс төржилгүйгээр асуудлыг шалгаж нягталья гэсэн юм. Тэгсэн чинь Батзандан эд нар нөгөө 60 тэрбумаа ярьсаар байгаад унагаачихлаа. Уг нь Номтойбаярыг Түр хорооны гишүүнд оруулахгүй байхад л болчих юм л даа. Харин З.Нарантуяа гишүүн “Цөөнхийн бүлэг энэ асуудлыг дахин оруулж ирнэ” гэж хатуухан хэлээд гарна лээ. Тэр цагт Зандан мэтийн нөхөд юу хэлж суухыг харж л байя. М.Энхболдын хэлснээр МАН-д орчихсон ч явж байх юм болов уу?  

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 16 цаг 57 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 17 цаг 24 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 17 цаг 28 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 17 цаг 29 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 17 цаг 34 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 17 цаг 35 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 17 цаг 37 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 17 цаг 42 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 17 цаг 45 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 17 цаг 48 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 17 цаг 52 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 17 цаг 53 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 17 цаг 54 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 17 цаг 59 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 23 цаг 10 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 23 цаг 23 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 23 цаг 25 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 23 цаг 26 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 23 цаг 26 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 23 цаг 28 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top