x

“ЖДҮ”-г шалгах түр хороо байгуулахыг гишүүд дэмжсэнгүй

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нарын гишүүдийн санаачилж өргөн барьсан УИХ-ын түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг гишүүд дэмжсэнгүй. 57 гишүүн санал хураалтанд оролцсоноос 21 нь дэмжиж, 36 гишүүн татгалзсан байна. Тэгвэл уг тогтоолын төслийг УИХ дахь цөөнхийн бүлгээс дахин оруулж ирнэ гэдгээ гишүүн З.Нарантуяа хэллээ.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүдийн хэлсэн үгийг хүргэж байна. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Түр хороо байнгын хороотой адил эрх үүрэгтэй. Ямар үр дүнд хүрнэ гэж бодож байна гэдгийг хууль санаачлагчаас асууя. Мөн зөвхөн ЖДҮХС-г сангах юм уу бусад сангуудыг шалгах уу. 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Энэ түр хороог байгуулах нөхцөл байдал үүссэн. Хэвлэлээр явж байгаа мэдээллээр Б.Ундармаа гишүүнээс бусад нь яллагдагчаар татах бичиг гарын үсэг зураагүй байна. Энэ түр хороонд Тусгай хяналтын дэд хороо багтаж байгаа. Энэ сан болон бусад сангуудыг Сангийн сайд шалгаж байгаа. Гэтэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮХС-тай холбогдсон. Тэгэхээр Сангийн яам үүнийг шалгах зохимжгүй. Зарлагын хяналтын дэд хороо ил байгаа мэдээллийг шалгах бүрэн боломжтой. 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Нэр холбогдоод байгаа гишүүд чинь улс төрийн зорилго байгаа учраас биднийг ноцоод байна гэдэг юм билээ. Л.Болд, Ж.Батзандан нарын байгуулах гээд байгаа түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэнэ гэж бодсон. Гэтэл түүнээс хамаагүй хойно яригдсан Н.Номтойбаяр гишүүний санаачилсан түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Ц.Нямдорж гишүүн асуугаагүй ч нэг зүйл хэлье. Засгийн газрыг огцруулах асуудал ждүгээс л болсон. Өнгөрсөн долоо хоногийн таны байр суурь биднийг гайхшралд оруулсан. Ждүд холбогдсон гишүүдээ улаан цайм хамгаалаад үлдсэн. 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Намын бага хурал дээр би ёс зүйн хувьд уучлахгүй гэж хэлсэн. Шалгагдаж дуусаагүй асуудал байгаа. Асуудлаа нэг мөсөн цэгцэлж орж ир гэсэн. Олон гишүүний асуудал яригдаж байгаа ч дөрвийг нь сугалж оруулж ирсэн. Тиймээс нэг мөр дуусгаад орж ир гэсэн. 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр: Дөрвөн гишүүний нэг нь гарын үсэг зурсан. Гурав нь зугтаад байна. Тэгэхээр Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэр биелэх боломжгүй болчихоод байна. 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Дэд хороо, чуулган хуралдах үед дөрвүүлэнг нь нэг нэг удаа гэрчээр байцаасан үе байсан. Яллагдагчаар татаагүй байхдаа Ерөнхий прокурор санал оруулж ирсэн. Яллагдагчаар татаж, байцаах гэж ажил байдаг. Тэр ажиллагааг хийлгүй оруулж ирсэн үед энэ асуудал яригдсан. Яллагдагчаар татах тогтоол гэж тусдаа нэг баримт үйлддэг юм. Тэр тогтоолыг үйлдсэний дараа яллагдагчаар байцаах гэж ажиллагаа бий. Тэрийгээ хийлгүйгээр Их хурлын даргад санал хүргүүлсэн.  

УИХ-ын дарга М.Энхболд: Ц.Нямдорж гишүүн С.Зоригийн хэрэгтэй асуудлаар түр хороо байгуулах ажлыг гишүүд санаачилсан ч хэлэлцэгдэхгүй байгаа гэлээ. Л.Болд гишүүн түр хороо байгуулах асуудал санаачилсан. Цаашдаа нэг гишүүн санаачсан төсөл байгаа. Нэг гишүүн түр хороо яаж байгуулахав гээд байлгаад байсан. Л.Болд гишүүн дээр таван гишүүн нэмэгдэж нийт зургуулаа болсон. Ингээд Л.Болд гишүүний өргөн мэдүүлсэн Хууль зүйн байнгын хороо өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр хэлэлцэх гэтэл хууль санаачлагч нь өөрөө ирээгүй. Ингээд нэгдүгээр сарын 8-наас хойш зарлагдсан байнгын хороонд энэ асуудал байгаа ч ирц хүрээгүй шалтгаанаар хуралдаагүй. Хэрэв Хууль зүйн байнгын хороо хуралдчихвал чуулганаар оруулахад бэлэн. 

УИХ-ын гишүүн Л.Болд: С.Зоригийн хэрэгтэй холбоотой Түр хороо байгуулах асуудлыг жил гаруйн өмнө тавьж байсан. Одоо болтол шийдэгдээгүй. Гэтэл ждүтэй холбоотой асуудал ногоон гэрлээр орж ирлээ. Энэ Түр хороог байгуулаад та нар юу хийх гээд байгаа юм. Дөрвөн гишүүний асуудлыг чуулганаар хэлэлцчихсэн. 

Ийнхүү санал хураалт явуулснаар Түр хороо байгуулах асуудлыг хуралдаанд оролцсон 57 гишүүнээс санал хураахад 21 нь дэмжиж, 36 гишүүн татгалзсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 16 цаг 59 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 17 цаг 25 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 17 цаг 29 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 17 цаг 30 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 17 цаг 35 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 17 цаг 36 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 17 цаг 39 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 17 цаг 43 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 17 цаг 46 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 17 цаг 50 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 17 цаг 53 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 17 цаг 55 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 17 цаг 56 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 18 цаг 1 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 23 цаг 12 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 23 цаг 25 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 23 цаг 26 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 23 цаг 27 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 23 цаг 28 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 23 цаг 29 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top