x

Э.Эрдэнэжамъяан: 60 тэрбумын схем хэрэгжсэн

Хуульч Э.Эрдэнэжамъяан өнөөдөр 60 тэрбумын асуудлаар мэдээлэл хийлээ.

Э.Эрдэнэжамъяан: "Одоогоос хоёр жил гаруйн өмнө би 60 тэрбумын гэх хэргийн бичлэгийг олон нийтэд цацсан. Эхэндээ уг хэргийг үгүйсгэж байсан ч одоо МАН бүх шатандаа хүлээн зөвшөөрөөд байгаа. 

60 тэрбумын хэрэгтэй холбоотойгоор ХУД-ийн Иргэний хэргийн шүүх надад хэрэг үүсгээд намайг худлаа ярьсан, хүн гүтгэсэн гэх шийдвэр гаргаж байсан.

Би өнөөдөр 60 тэрбумын хэргийн талаар зарим нэг материалыг хүргэх гэж байна. М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын хамт сууж байгаад хийсэн танилцуулга байгаа. Энд сонгуулийн санхүүжилтээ хэрхэн босгох талаар "excel" файл байдаг. Файлд ААН-үүдээс хандив авахаас гадна 20 гаруй мянган төрийн албан хаагчийн ажлын байрыг сонгуулийн дараа арилжих төлөвлөгөө байдаг. Энэ систем бүрэн хэрэгжсэн гэдгийг сонгуулийн дараа ажилгүй болоод шүүхээр маргалдаж байгаа хэргүүдээс харж болно. 60 тэрбумыг зөвхөн нийслэлээс босгохоор төлөвлөсөн байдаг.

Сайд нэг тэрбум, дэд сайд 500 сая, ТНБД 800 сая, дарга 300 сая, ерөнхий захирал 300 сая, дэд дарга 100 сая ингэж явсаар ахлах мэргэжилтэн 10 сая хэмээн ханш гаргаж байжээ. Энэ танилцуулгыг 2014 оны есдүгээр сард хийсэн байдаг бөгөөд энд багтсан ажлуудын дийлэнх нь хэрэгжсэн байдаг.

Энэ талаар манай нам болон Н.Энхбаяр дарга байр сууриа илэрхийлж, мэдэгдэл хийсээр байсан.

60 тэрбумын схем дээр тулгуурлаж М.Энхболд гэдэг хүнийг огцруулж байна. Энэ хангалтгүй. Энэ схем хэрэгжсэн учраас УИХ, Засгийн газар, Иргэдийн хурал огцрох ёстой. Схемийн дагуу сонгуулийн үр дүнгээр ажил албан тушаалд очсон хүмүүс хариуцлага хүлээ. МАН намаараа хариуцлага хүлээх ёстой. Өнөөдөр МАН-ын төлөөлж буй хүн ард түмэн, хууль бусаар халсан төрийн албан хаагчдаас болон хуулийн дагуу санхүүжилтээ босгоод 2016 оны сонгуульд өрсөлдсөн бусад намуудаас уучлалт гуйх ёстой" хэмээн ярилаа.

Төгсгөлд нь тэрбээр 60 тэрбумын хэрэгтэй холбоотой адио болон видео бичлэгүүдийг үзүүлж, эдгээр бичлэг болон танилцуулгыг dorjzodov.org сайтаас харах боломжтой" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа 17 цаг 7 мин "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 17 цаг 33 мин 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дахин өсжээ 17 цаг 37 мин Давос-2025: Дэлхийн удирдагчид AI-ийн сорилттой нүүр тулж байна 17 цаг 38 мин Салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэлэлцүүлэг хийлээ 17 цаг 43 мин 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцоо хийх зэрэг цахим ур чадварыг олголоо 17 цаг 44 мин Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа 17 цаг 47 мин Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ 17 цаг 51 мин “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан хаагчдыг чадавхжуулах” сургалт амжилттай болж байна 17 цаг 54 мин Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдлээ 17 цаг 58 мин В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч хэрэгтэй 18 цаг 1 мин Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 18 цаг 2 мин БНХАУ-д зорчих иргэдэд анхааруулав 18 цаг 3 мин “Алтан бөөрөлзгөнө” шагналд Joker 2 кино, Феникс, Гага нар нэр дэвшжээ 18 цаг 9 мин Д.Сүхбаатар: Турк үндэстэн 23 цаг 19 мин Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарган авах бүрэн боломжтой 23 цаг 32 мин ӨНӨӨДӨР: “Утааны асуудал: Стандарт, хяналт” хэлэлцүүлэг болно 23 цаг 34 мин Хилийн боомтуудын бүтээн байгуулалтын ажлын явцыг хэлэлцэнэ 23 цаг 35 мин Европын сэргээн босголт, хөгжлийн банктай сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамтран ажиллана 23 цаг 36 мин Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно 23 цаг 37 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд бэлтгэж ... Нийгмийн даатгалын сангийн 2024 оны орлого, зарлагын бүтэц Жаргалсайхан: Оёх шаардлагатай оёдлын салбар Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу...
Top