УИХ-ын чуулганаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ.
Хуулийн төслийн 2 дахь хэлэлцүүлгийг өнөөдөр орой 18.00 цагаас ТББХ-гоор хийхээр боллоо. Чуулганы хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дарга М.Энхболд гишүүн Ж.Батзанданд хандаж дараах үгийг хэлэв.
М.Энхболд: Ж.Батзандан гишүүнд хандаж хоёр үг хэлье. Хамгийн чанга дуугардаг, хамгийн том шүдэнз зурдаг, яг асуудал үүсэхээр зугтаадаг хүн шүү.
Жижиг дунд үйлдвэрийн тухай асуудлыг яръя гэсэн картаа сугалаад гараад явсан, яриа дуусангуут орж ирээд картаа хийгээд суусан. Манай өрөөнд болсон үйл явдлыг харах юм бол тэнд орж ирсэн 7, 8 хүн бүгдээрээ байж байгаад наана уу цаана уу гээд янз янзын юм болсон. Цэнхэр ноосон малгайгаа өмсөөд хамгийн түрүүн Ж.Батзандан зугтаагаад гарч байгаа юм.
Манай намын байшинг шатаах үйл явдалд оролцож л байсан хүн шүү дээ. Өнөөдөр манай намын зарим нэг залуучуудтай дөрөө харшуулаад л яваа. Аягүй бол 2020 онд манай намаас нэр дэвшье гэж ярьж байж мэднэ шүү. Ахынхаа тухай яриад, Хууль зүйн байнгын хорооныхоо тухай надтай яриад, өөрийнхөө намын даргын эсрэг гарын үсэг зурж л явсан хүн шүү. Тийм учраас үүнийг манай гишүүд, залуу гишүүд бодох хэрэгтэй. Хэнтэй нөхөрлөж байгаа вэ гэдгээ бодох хэрэгтэй.
60 тэрбумын ургийн мод зуръя, одоо Төрийн байгуулалтын байнгын хороон дээр яръя гэхээр чимээгүй болчихдог. Халдашгүй байдлын дэд хороо бүлэг, олонхиороо түрээд ЖДҮХС-гийн зээлтэй холбогдсон гишүүдийг аваад үлдэнэ гэдэг шийдвэрийг гаргасан. Тэгээд ямар ёс зүй энд яриад байна. Ёс зүйтэй байя гэвэл бүгдээрээ ёс зүйтэй байх ёстой шүү. Үүнийг хэлэх ёстой гэж бодож байна.
Сэтгэгдэл (2)