x

Ц.Нямдоржийн "хуулийн мухардлын" талаар хуульчид юу хэлэв?

Прокурорын Ерөнхий газраас “хэрэг бүртэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар УИХ-ын гишүүн Д.Гантулга нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1-р зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж яллагдагчаар татах тогтоол үйлджээ... ”хэмээгээд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлсэн билээ. Гэвч хуулийн хүрээнд түдгэлзүүлэх боломж байхгүй талаар УИХ-ын гишүүдээс тайлбар хэлж “Д.Гантулын асуудал хуулийн мухардалд орлоо” хэмээн мэдэгдээд буй. Тэгвэл уг асуудлын талаар хуульчдын зүгээс дараах байр суурийг илэрхийлсэн аж.

Хуульч О.Мөнхсайхан: ЭНЭ БОЛ ЗҮГЭЭР Л ШАЛТАГ

Хуульд бус сэтгэлгээнд л мухардал бий. Улстөрд татан оруулж дэмжсэн дүүгийнх нь хариуцлага яригдаж байгаа болохоор дүргүйд хүчгүй гэгч болоод байна уу. Сайд Ц.Нямдоржийн доорх тайлбараар Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай прокурорын хүсэлттэй холбоотой асуудлыг хэлэлцэн, шийдвэр гаргах боломжгүй мухардал үүссэн юм байх. Хуульд мухардал гэж байдаггүй. Энэ бол зүгээр л шалтаг. Үндсэн хуулийн 29.3-т "УИХ-н гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол УИХ түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна" гэсэн. Хуулиар нарийвчлан зохицуулагүй бол УИХ Үндсэн хуулиа бариад шууд шийдэх ёстой. Эс бөгөөс УИХ-ын гишүүд хуулиа санаатайгаар шинэчлэхгүй байх замаар ямар ч хариуцлага хүлээдэггүй болж хувирна (ийм хүсэлтэй гишүүд олон аж). Цэц ч УИХ-ын гишүүнд хариуцлага тооцох бараг боломжгүй байх нь Үндсэн зөрчсөн гэсэн.

Хүчингийн гэмт хэрэг үйлдсэн эсэх асуудлыг бүрэн мөрдөн шалгах, шүүхээр шийдүүлэхээс юунд хаацайлна. МАН Гантулга дээрээ таг бол АН бэлгийн дарамт үзүүлсэн гэх Муратын асуудал дээрээ таг. Хамгаалаастай, нэр хүндээ шороотой хутгаастай. Ийм гишүүддээ хариуцлага тооцох боломжийг хааж өмөөрөөд байгаа байгаа учраас нийт гишүүдийн төдийгүй УИХ-ын нэр хүнд унаж, цаашлаад ардчилалд итгэх итгэл буураад байгаа юм.

 

Хуульч О.Алтангэрэл: ХУУЛИЙН ЯМАР Ч МУХАРДАЛ БАЙХГҮЙ.

Д.Гантулга гэгчийн хэрэгт хуулийн ямар ч мухардал байхгүй. Үндсэн хуульд заасан зүйлийг ердийн хуулиар мухардсан гээд гацааж болохгүй.

Хуульч Б.Мэргэн: ТЭР МУХАРДЛААСАА ГАРАХ ГАРЦ БАЙНА

Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн тайлбарласнаар УИХ-ын тухай хуулийн 6.9.1 дэх заалтыг Цэц хүчингүй болгочихсон учраас зохицуулах хууль байхгүй "мухардалд" ороод гацчихлаа гэнэ. Зарим хүмүүсийн яриагаар бол тэр заалтыг хүчингүй болгосон манай фирмийн хуульчдын буруу юм байх. Үгүй л дээ.

Үндсэн хуулийн 29.3 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ" гэж заасан. Энэ заалтыг баримтлаад асуудлыг шийдэж болно. Түдгэлзүүлэх саналыг нь хэн оруулах юм гэж үү? Прокурорын Тухай хуульд прокурор нь Үндсэн хууль бусад хуулийг хэрэглэнэ гэж заасан. Бид ч энэ заалтаа баримтлаад УИХ-д санал оруулах тухай хүсэлт өгсөн. Ерөнхий прокурор хүсэлтийг хангаад УИХ-д оруулсан.

УИХ-ын тухай хуулийн 6.9 дээр 6.9.1 дэх хэсэгт заасан үндэслэл байвал Ерөнхий прокурор түдгэлзүүлэх санал гаргана гэж байгаа. Гэтэл 6.9.1 байхгүй болчихсон болохоор мухардчихлаа гэнэ. Ер нь бол хуулийг үг, үсгээр нь хөөцөлдөж тайлбарлахаас илүү тухайн хуулийн агуулга, зорилго, зарчмыг тайлбарлах замаар хэрэглэнэ. УИХ-ын тухай хууль бол УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрх энээ тэрээ гээд асуудлуудыг зохицуулах зорилготой. Тэгэхээр халдашгүй байдлыг нь түр зогсоох шаардлага гарвал саналыг Ерөнхий прокурор оруулна гэсэн заалт нь байгаа учир Үндсэн хууль дээрээ түшиглээд оруулчихаж болно. Энэ мэтчилэн тайлбарлаад тэр мухардлаасаа гарах гарц байна.

Бас УИХ-ын гишүүн хууль болон бусад шийдвэрийн төслийг чуулганы хуралдаанд оруулах бүрэн эрхтэй. Тэгвэл ҮХ-ийн 29.3-т заасан асуудлыг шийдвэрлэхийн тулд хэн нэг гишүүн ч түдгэлзүүлэх шийдвэрийн төсөл боловсруулаад хэлэлцүүлж болно.

Ийм маргаан гарч болзошгүй учраас асуудлыг тодорхой болгохын тулд хуулийн төслөө боловсруулаад тэр 6.9.1 дэх заалтаа ҮХ-д нийцүүлж засаачээ гэж шаардаж байсан ч хэн ч хөдлөөгүй. Тэрийг чинь бид биш цэцийн дүгнэлтийг хүлээж авсан даруйдаа холбогдох /халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо ч юм уу/ байнгын хороод нь төсөл боловсруулаад Засгийн газар болоод бусад байгууллагын саналыг авах шаардлагагүйгээр чуулганаар хурдан батлуулах ёстой юм. Тэр ажлаа 5 сар гаруй хийгээгүй байж хийх ёстой хүн нь мухардалд орчихлоо гээд яриад зогсож байдаг. Мухардуулсан хүн нь шүү.

УИХ прокурорын саналыг хүлээж аваад 2 хоногийн дотор шийдэх ёстой. 2 хоног нь дуусчихлаа. Тэд Үндсэн хууль бусад хуулиа зөрччихлөө. Одоо яах уу? Зөрчиж л байг уу, бороо орж, салхи шуурч л байг уу, дарга нараа. Хэрвээ дэд хороо хуралдаад Ц.Нямдорж сайдын хэлснээр мухардчихсан юм чинь чуулган хуралдах шаардлагагүй гэж байгаа бол больж үз. Мухардал байгаа учраас хэлэлцэхгүй гэх байсан юм бол анх Тамгын газарт бичиг ирэхэд нь тэгж хариу явуулах ёстой. Нэгэнт бичгийг аваад халдашгүй байдлын дэд хороо хуралдчихсан л юм бол, бусад 2 хороо нь хуралдаад чуулганаараа хэлэлцүүлэх ёстой. Тэндээсээ тэгээд түдгэлзүүлэхгүй гэдэг шийдвэрээ гаргадаг юм байгаа биз.

Тэгээд ч 6.9.1 хэвээрээ байсан бол хэлэлцэх байсан юм шиг юм яриад байх юм. Үнэндээ 6.9.1 хэвээр байсан бол бүр ч хэлэлцэж болохгүй. Яагаад гэхээр тэр заалт чинь "гишүүн хэргийн газар нотлох баримттайгаа баригдсан тохиолдолд чуулганаар хэлэлцэнэ" гэж байсан юм. Д.Гантулга хэргийн газраа баригдаагүй. Тэгэхээр цэц 6.9.1-ийг хэвээр байлгасан бол Прокурор ч санал оруулж чадахгүй, оруулсан ч УИХ "үйлдэл дээрээ баригдаагүй байна аа" гээд бүр ч хэлэлцэхгүй байлаа. Тэрийг хүчингүй болгосноор харин ч ҮХ-ийг тайлбарласан заалт нь байхгүй юм чинь ҮХ-аа хэрэглэх боломж байна.

 

Хуульч Э.Хашчулуун: ХУУЛЬ ТОГТООГЧ, ХУУЛЬЗҮЙН САЙД ҮНДСЭН ХУУЛИА ОЙЛГОХГҮЙ ЭСВЭЛ ТАЙЛБАРЛАЖ ХЭРЭГЛЭХЭЭС САНААТАЙ ТАТГАЛЗАЖ БАЙГААГ “МУХАРДАЛ” БИШ “МУНХАГЛАЛ” ГЭЖ НЭРЛЭХ НЬ ЗӨВ

Үндсэн хуулийн Цэцийн 2017 оны 12 сарын 20 өдрийн №02 тоот тогтоолын Үндэслэх хэсгийн 1 – т “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.1 дэх заалтад “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;” гэж заасан нь Үндсэн хуулийн заалтын агуулгыг хэт явцууруулан, хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх нийтлэг зарчимд харшилсан шинжийг агуулснаараа Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. ...”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал... -аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...” гэж заасныг зөрчсөн байна” гэж дүгнэсэн. Цэцийн энэхүү дүгнэлт нь УИХ – ын гишүүний бүрэн хэмжээ хязгааргүй байна эсвэл УИХ – ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх боломжгүй гэсэн утгыг агуулаагүй.

Түүнлчэн УИХ Үндсэн хуулийг шууд хэрэглэх ёстой бөгөөд заавал тусдаа хууль батлаж байж тэрийг мөрддөг юм биш. Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим гэж Үндсэн хуульд заасан. Жишээ нь Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалт нь гишүүн “гэмт хэрэгт холбогдсон” байвал УИХ чуулганаар хэлэлцэж бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Энэ нь хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байхыг зарчмыг хангаж байгаа Үндсэн хуулийн үзэл санаа юм. Харин УИХ чуулганд оруулах эрх нь Прокурорын тухай хуулиар Ерөнхий прокурорт олгогдсон. Бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь иргэн, гишүүн гэсэн ялгаваргүйгээр шалгуулах боломжийг олгож байгаа хэрэг бөгөөд гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шүүх тогтооно.

Гэтэл Цэц холбогдох заалтыг хүчингүй болгочихлоо одоо асуудал хуулийн мухардалд орчихлоо гэж байгаа нь зүгээр мунхаглал. Хууль тогтоох эрх мэдлийг үгүйсгэж хууль засах, Үндсэн хуулиар зохицуулсан харилцааг зохицуулалтгүй мэтээр тайлбарлаж байгааг мэдэхгүйдээ биш зориудаар ингэж байна гэж харж байгаа. Үндсэн хуулиар зохицуулаагүй харилцаа гэж байдаггүй. Хуулийг хууль тайлбарлах замаар хэрэглэдэг юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Хнз (182.160.33.39)
    Энэ бол хуулийн мухурдал бус МАН ын мухардал юм.Хийсэн хэргийг хуулийн эрх бүхий байгууллага шалгаад дүгнэлтээ гаргачихаад байхад улс төрийн зорилгоор нэмаа хамгаалж байгаа нь МАН тулах цэгтээ хүрч асуудлыг шийдэх чадваргүй болсоныг харуулаад байналдаа.Ер нь энэ их хурал даргаасаа эхэлсэн гэмт хэргийн шинжтэй хэрэг өдүүлсэн олон гишүүнээ хадгалж хамгаалсанаар ард иргэдийн дургүйцлийг хүргэж огцорч болзошгүй байдалд хүрлээ.
    2018 оны 04 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Нийтийн тээврийн жолоочийг хариуцлагажуулах арга хэмжээ авчээ 6 мин Дорноговьд нүүрс тээвэрлэж явсан автомашины нүүрс шатжээ 9 мин Хоёрдугаар сард цаг агаар ямар байх вэ? 16 мин Хилийн зарим боомтыг гурав хоног хаана 17 мин Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн хуулийн маргаан үүснэ 1 цаг 27 мин Хүйтэн дайн ба Монголын уран 1 цаг 37 мин Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байгаа 2 цаг 4 мин Д.Трампын мэдэгдлийн дараа газрын тосны үнэ унажээ 2 цаг 13 мин “Монголын сайхан бичигтэн” монголчуудын бичиг соёлыг таниулдаг нэр хүндтэй уралдаан болжээ 2 цаг 23 мин "Хүннү Монгол Эрдэнийн шатар"-ыг олон нийтэд дэлгэж үзүүлэв 2 цаг 28 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 2 цаг 37 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод 2 цаг 40 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн 2 цаг 43 мин TikTok-ын талаарх шийдвэрийг 30 хоногийн дотор гаргана гэв 18 цаг 0 мин “Jeju Air”-ийн онгоцны ослын талаарх урьдчилсан дүгнэлтийг хүргүүлжээ 18 цаг 1 мин Колумбийн цагаачдын асуудлаар тохиролцоонд хүрчээ 18 цаг 2 мин Шинэ Зуунмод хотыг сэргээгдэх эрчим хүчээр хангасан, байгаль орчинд ээлтэй хот болгон хөгжүүлнэ 18 цаг 3 мин Дуудлага худалдаанд тавигдсан Трампын Ferrari F430 Coupe 22 цаг 35 мин Хятад сүлжээний хяналтыг АНУ-д шилжүүлэх хэлэлцээр эхэллээ 22 цаг 41 мин Давос дахь Трампын тулган шаардалт ба газар зүйн алдаанууд 22 цаг 43 мин
iИх уншсан
Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ... "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025
Top