x

Д.Гантулга гишүүний нулимс ба МАН-ын мугуйдлал

УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдон жил орчим хугацааг өнгөрүүлээд байна. Хаврын чуулганы нээлтийн өдөр Улсын Ерөнхий Прокурорын газраас түүнийг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх хүсэлтийг ирүүлээд байгаа юм. 

Энэ хүсэлтийг хангахын тулд УИХ-ын тухай хуулийн 6.11-т зааснаар 48 цагийн дотор хэлэлцэх ёстой. Өөрөөр хэлбэл УИХ өчигдөр буюу баасан гаригийн хуралдаанаар Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдэх ёстой байв.

УИХ-ын тухай хуулийн  6.13.-т зааснаар "Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороодын болон Халдашгүй байдлын дэд хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар шийдвэрлэнэ" гэсэн заалттай. 

Өчигдөр орой УИХ дахь МАН-ын бүлэг энэ асуудлаар хуралдаад, холбогдох Байнгын хороодоос санал дүгнэлт авахаар шилжүүлсэн байна. Байнгын хороо хуралдаж, шийдвэрээ УИХ-д танилцуулсны дараа чуулганы нэгдсэн хуралдаан хуралдах ёстой байв. Гэвч энэ удаад УИХ Д.Гантулга гишүүний бүрэн эрхийн асудлаар шийдвэр гаргаж чадсангүй.

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн тайлбарласнаар “Үндсэн хуулийн Цэц их суудлын хуралдаанаараа УИХ-ын тухай хуулийн 6.9.1 дэх заалтыг хүчингүй болгосон нь Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай прокурорын хүсэлтийг хэлэлцэн, шийдвэр гаргахад хууль зүйн ойлгомжгүй байдал үүсгэсэн” гэв. Цэцээс гаргасан дүгнэлтийн дараа УИХ холбогдох хуульд өөрчлөлт хийх ёстой байсан ч хийгээгүй гэсэн байна.

УИХ-ын тухай хуулийн 6.9.1-д “УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газар нотлох баримттайгаар баривчлагдсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулах бөгөөд УИХ гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ” хэмээн заасан байв. Гэвч хулийн уг заалт нь “Хуулийн өмнө хүн бүр тэгш байх” Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байна хэмээн үзэж Үндсэн хуулийн Цэцийн 2017 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 02 тоот тогтоолоор уг заалтыг хүчингүй болгосон билээ. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн процессийн тухай хуульд заасан үндэслэлээр прокурор хүсэлтээ гаргана, УИХ-ын гишүүний бүрэн эрх хэргийн мөрдөн шалгалтад саад учруулах ёсгүй гэсэн үг.

Гэвч МАН-ын бүлэг дахиад л мэдэн будилж, “хуулийн заалтыг хүчингүй болгосон нь УИХ-ын гишүүнийг бүрэн эрхийг түдгэлзүүлэх хуулийн зохицуулалтыг үгүй хийсэн” хэмээн мугуйдлав. Н.Гантулга гишүүн хаалттай хуралдааны үеэр өөрийнх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй байх, УИХ-д үлдээж өгөхийг намын бүлгийнхнээсээ уйлан гуйсан гэнэ.

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Bokhir uls turch Jenko (103.229.121.136)
    Zakhialgaar khudal zuil bichdegee bolimoor yum daa. Gutgeleg zokhion baiguulj khuu shigee khuukhdiin ner turiig shorootoi khutgaj baigaa Jenko-g tudgelzuulj shalgakh ni zub. Bid khardakh erkhtei. Khuchindegch ni Jenko
    2018 оны 04 сарын 08 | Хариулах
  • trust (124.158.79.8)
    huchin hiij bhdaa uilaagui bizdee boovon tolgoit chin
    2018 оны 04 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.212.118.234)
    МАН ынхны үйл ажиллагааны жинхэнэ бодит дүр төрх энэ дээ.ИЙМ л чадамжгүй УИХ.ЗГ тай байна шүү дээ.АРД ТҮМЭН ХЭЗЭЭ НЭГДЭЖ УЛС ОРНОО бузруудаас цэвжрлэх юм бэ.МАНАЙХАААН.
    2018 оны 04 сарын 08 | Хариулах
    • иргэн
      4-н сарын 12-нд гэсээн хэдэн хогийн сав түрж очиж байгаад хийнэ дээ муу хулгайчуудыг,харж байгаарай
      2018 оны 04 сарын 08
  • Зочин (103.212.118.234)
    МАН ынхны үйл ажиллагааны жинхэнэ бодит дүр төрх энэ дээ.ИЙМ л чадамжгүй УИХ.ЗГ тай байна шүү дээ.АРД ТҮМЭН ХЭЗЭЭ НЭГДЭЖ УЛС ОРНОО бузруудаас цэвжрлэх юм бэ.МАНАЙХАААН.
    2018 оны 04 сарын 08 | Хариулах
  • Түтгэр (112.72.14.204)
    БУЗАР НАМ ЮМ ДАА... БУЯН ХИЙХГҮЙ 90 ГАРАГ ЖИЛ УЛС ОРНЫГ БӨХӨӨЛӨӨ ДӨӨ
    2018 оны 04 сарын 08 | Хариулах
  • Нямдорж (139.5.218.49)
    ХУУЛИЙН МУХАРДАЛД ОРЧИХСАН ГЭЖ ТАРХИ УГААХАА НЭГ МУУ ЧАДНА
    2018 оны 04 сарын 07 | Хариулах
  • Bat (139.5.219.197)
    Huulia mddeg bolchood iim zuil bicheesei bilee. Harin ch esregeeree huuliig uuriin uzemjeer shiidverleh gj huuli gajuuduulah gj oroldoj bgaa erunhii prokuroriig uter turgen solih heregtei.
    2018 оны 04 сарын 07 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Химийн эмчилгээний эм тасарсан асуудлыг шийдэврлэжээ саяхан Jeju Air-ын онгоцны ослын урьдчилсан дүгнэлт: Шувуутай мөргөлдсөн байж болзошгүй 2 мин Увс аймагт автомашин мөсөнд цөмөрч, нийслэлд зам тээврийн ноцтой осол гарлаа 8 мин Нийтийн тээврийн тусгай зөвшөөрлийн шинэ хураамжийг баталлаа 13 мин Нийтийн тээврийн жолоочийг хариуцлагажуулах арга хэмжээ авчээ 27 мин Дорноговьд нүүрс тээвэрлэж явсан автомашины нүүрс шатжээ 30 мин Хоёрдугаар сард цаг агаар ямар байх вэ? 36 мин Хилийн зарим боомтыг гурав хоног хаана 37 мин Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн хуулийн маргаан үүснэ 1 цаг 48 мин Хүйтэн дайн ба Монголын уран 1 цаг 58 мин Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байгаа 2 цаг 25 мин Д.Трампын мэдэгдлийн дараа газрын тосны үнэ унажээ 2 цаг 34 мин “Монголын сайхан бичигтэн” монголчуудын бичиг соёлыг таниулдаг нэр хүндтэй уралдаан болжээ 2 цаг 44 мин "Хүннү Монгол Эрдэнийн шатар"-ыг олон нийтэд дэлгэж үзүүлэв 2 цаг 49 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 2 цаг 58 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод 3 цаг 0 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн 3 цаг 4 мин TikTok-ын талаарх шийдвэрийг 30 хоногийн дотор гаргана гэв 18 цаг 21 мин “Jeju Air”-ийн онгоцны ослын талаарх урьдчилсан дүгнэлтийг хүргүүлжээ 18 цаг 22 мин Колумбийн цагаачдын асуудлаар тохиролцоонд хүрчээ 18 цаг 22 мин
iИх уншсан
Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ... "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025
Top