x

Худалдааны эргэлтийг 300 сая ам.долларт хүргэх санал тавив

Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон манай улсад айлчилж байгаа Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым нар албан ёсны хэлэлцээ хийлээ.

Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд гуравдагч хөрш хэмээн тусгагдсан Турк Улстай хөгжүүлж буй иж бүрэн түншлэлийн харилцаанд бид ач холбогдол өгч, бүхий л  салбарт өргөжүүлэхийн төлөө байдаг гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэмдэглэв.

Хоёр улсын дээд, өндөр түвшний яриа хэлэлцээ, харилцан ойлголцлыг  бэхжүүлэхэд өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан айлчлал, арга хэмжээ, Эрхэмсэг ноён Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Хоёр орны харилцаа  улс төр, батлан хамгаалах, соёл, боловсрол, шинжлэх ухаан зэрэг салбарт хоёр талын хүчин чармайлтын үр дүнд идэвхжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх илэрхийллээ.

Цаашид бүх салбар дахь харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна гэв. Тухайлбал эдийн засгийн харилцааг идэвхжүүлэхэд Монгол, Туркийн хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийн талаар хамтарсан судалгааг эхлүүлэхээр тохирсон нь ихээхэн ач холбогдолтой болсныг тэмдэглэв.

2017 оны байдлаар 31 сая ам.доллар байгаа худалдааны эргэлтийн хэмжээг богино хугацаанд 300 сая ам.долларт хүргэх тодорхой саналыг харилцан тавив.

Төсөв, санхүү, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, онцгой байдал, барилга, хот байгуулалт, зам, тээвэр, эрчим хүч, уул уурхай, чөлөөт бүс, гадаадын харьяат, шилжилт хөдөлгөөн, аялал жуулчлал зэрэг салбар болон хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг улам бэхжүүлэх нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдэв.

БНТУ өнгөрсөн 15 жилийн хугацаанд эрүүл мэнд, зам, тээвэр, харилцаа холбооны салбараа үсрэнгүй хөгжүүлсэн. Энэ чиглэлээр олсон ололт, туршлагаа Монгол Улстай хуваалцахад бэлэн байна гэдгээ Ерөнхий сайд Бинали Йылдырым хэллээ.

БНТУ сэргээгдэх эрчим хүчний /салхи, нар, усан цахилгаан станц/ чиглэлээр хамтрах,  700 гаруй мянган орон сууц барьсан Төрийн орон сууцны удирдлагын газар, Монгол Улсын холбогдох байгууллага хамтарч иргэдийг орон сууцжуулах чиглэлээр ажиллах боломжтой гэдгээ илэрхийлэв.

БНТУ нь 2002 онд Олон улсын хөтөлбөрт хамрагдаж байсан бөгөөд 2010 он гэхэд ОУВС-д  төлөх өрөө бүрэн барагдуулсан. Тус улсын экспорт одоогоор 160 тэрбум ам.долларт хүрсэн, Европын зургаа дахь том эдийн засагтай орон болжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Нийтийн тээврийн жолоочийг хариуцлагажуулах арга хэмжээ авчээ 4 мин Дорноговьд нүүрс тээвэрлэж явсан автомашины нүүрс шатжээ 7 мин Хоёрдугаар сард цаг агаар ямар байх вэ? 14 мин Хилийн зарим боомтыг гурав хоног хаана 15 мин Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн хуулийн маргаан үүснэ 1 цаг 25 мин Хүйтэн дайн ба Монголын уран 1 цаг 36 мин Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байгаа 2 цаг 3 мин Д.Трампын мэдэгдлийн дараа газрын тосны үнэ унажээ 2 цаг 11 мин “Монголын сайхан бичигтэн” монголчуудын бичиг соёлыг таниулдаг нэр хүндтэй уралдаан болжээ 2 цаг 22 мин "Хүннү Монгол Эрдэнийн шатар"-ыг олон нийтэд дэлгэж үзүүлэв 2 цаг 27 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 2 цаг 35 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод 2 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн 2 цаг 41 мин TikTok-ын талаарх шийдвэрийг 30 хоногийн дотор гаргана гэв 17 цаг 59 мин “Jeju Air”-ийн онгоцны ослын талаарх урьдчилсан дүгнэлтийг хүргүүлжээ 17 цаг 59 мин Колумбийн цагаачдын асуудлаар тохиролцоонд хүрчээ 18 цаг 0 мин Шинэ Зуунмод хотыг сэргээгдэх эрчим хүчээр хангасан, байгаль орчинд ээлтэй хот болгон хөгжүүлнэ 18 цаг 1 мин Дуудлага худалдаанд тавигдсан Трампын Ferrari F430 Coupe 22 цаг 34 мин Хятад сүлжээний хяналтыг АНУ-д шилжүүлэх хэлэлцээр эхэллээ 22 цаг 40 мин Давос дахь Трампын тулган шаардалт ба газар зүйн алдаанууд 22 цаг 41 мин
iИх уншсан
Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ... "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025
Top