x

Эрдэнэтийн 51 хувь, Ш.Батхүүгийн талаар хэн юу хэлэв?

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авсан УИХ-ын тогтоолын талаар Цэцийн дүгнэлтийг гишүүд сонссон. Гишүүдийн олонхи нь үйлдвэрийн 49 хувийг Оросын талаас худалдан авах ажиллагаа хууль бус болсон тул төрд авсан нь зөв гэдэг байр суурийг илэрхийлсэн. Мөн “Стандарт” банкны барьцаанд очсон гэгдээд байгаа төрийн өмчийн 51 хувь, “Жаст” группийн Ш.Батхүүгийн талаар ч зарим гишүүд байр сууриа илэрхийллээ. Ш.Батхүүгийн хорихоос бичсэн захидал тэдэнд нөлөөлсөн бололтой.

“Ш.Батхүүг шоронд хийчихээд ямар зорилгоор хөрөнгийг нь дээрэмдэж авсныг шалгах хэрэгтэй"

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг ярьсан хүн болгоныг гутаан доромжлох ажиллагааг тасралтгүй хоёр жил явуулж байна. Эрдэнэттэй холбоотой маргаан захиргааны шүүх дээр явж байгаа. Төрийн өмчийг сааж хулгайлдаг хүмүүсийн асуудлыг шалгуулах гэж хууль хяналтын байгууллага хэд хэдэн удаа оролдлого хийхэд замаас нь хянадаг байгууллага нь хаагаад хөдөлгөхгүй байна.

Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарсны дараа захиргааны шүүх дахиж хуралдаад Эрдэнэтийн асуудлыг түгжсэн. 

Ер нь бол Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авахад санхүүгийн эх үүсвэрийг бэлэн болгох ажиллагаа идэвхтэй явагдаж ирсэн. Хоёр хоногийн өмнө Үндсэн хуулийн цэц Дээд шүүхийн ерөнхий шүүгчид бичиг явуулсан. Ямар бичиг вэ гэхээр 2005 онд Эрдэнэтийн асуудлаар Үндсэн хуулийн цэц шийдвэрээ гаргасан, Засгийн газрын шийдвэрийг захиргааны шүүх хянахгүй, хууль бус үйл ажиллагааг анхааралдаа авч таслан зогсоохыг хүссэн агуулга бүхий бичиг.

Бидэнд нэг буруу ойлголт байна. Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьчихлаа гэж хоёр жил ярилаа. Барьцаанд тавьсан зүйл ерөөсөө байхгүй. Жаст-ын Ш.Батхүү гэдэг хүн Стандарт банкнаас зээл авахад Эрдэнэт үйлдвэр баталгаа гаргасан тухай л асуудал яригдаж байгаа.

Баталгааг нь хуурамчаар хийчихсэн асуудал цаад талд нь байгаа юм. Эрдэнэт үйлдвэр энэ маргаанд оролцохдоо туйлын хариуцлагагүй хандсан. Үүнээс гадна бас нэг анхаарах асуудал бий. Ш.Батхүүгийн өмч хөрөнгийг 2013 онд дээрэмдэж авсан асуудал байгаа. 

 Ш.Батхүүг шоронд хийчихээд ямар зорилгоор хөрөнгийг нь дээрэмдэж авсан гэдгийг нарийн шалгах хэрэгтэй" гэлээ.

“Арбитрын шүүх дээр Төмөр зам ялаад Эрдэнэт үйлдвэр яагаад ялагдаад байгаагийн ялгааг олох нь чухал”

 УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

-Эрдэнэт үйлдвэртэй байгуулсан баталгааны гэрээ аль хэсэг нь хуурамч, аль нь үнэн гэдгийг тогтоох хэрэгтэй. Ш.Батхүү гэж хүн үнэхээр хууль бусаар бичиг баримт засаж, гарын үсэг дуурайж зурсан уу эсвэл нэр холбогдоод байгаа хүмүүс үнэнээсээ гарын үсэг зурсан байна уу гэдгийг тогтоох газрууд нь тогтоогоод Арбитрт дахин хандахад ялагдахгүй. Энэ бол дэлхий дээр байгаа үндсэн зарчим.

Арбитрын шүүх дээр Төмөр зам ялаад Эрдэнэт үйлдвэр яагаад ялагдаад байгаагийн ялгааг олох нь чухал.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Нямдорж, Раднаасэд нар зөв! (212.112.126.228)
    Угаасаа ойлгомжтой. ХХБ-ны хууль бусаар эзэн болсон сахал Эрдэнэбилэг гэгчийн хийж буй ажил. Эрдэнэтийн 49%-ийг дээрэмдэж аваад 51%-ийг янз бүрийн худал манипуляци хийж байгаад өөртөө авах. Батхүү-г золигт гаргав
    2018 оны 04 сарын 14 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Химийн эмчилгээний эм тасарсан асуудлыг шийдэврлэжээ 4 мин Jeju Air-ын онгоцны ослын урьдчилсан дүгнэлт: Шувуутай мөргөлдсөн байж болзошгүй 5 мин Увс аймагт автомашин мөсөнд цөмөрч, нийслэлд зам тээврийн ноцтой осол гарлаа 11 мин Нийтийн тээврийн тусгай зөвшөөрлийн шинэ хураамжийг баталлаа 17 мин Нийтийн тээврийн жолоочийг хариуцлагажуулах арга хэмжээ авчээ 30 мин Дорноговьд нүүрс тээвэрлэж явсан автомашины нүүрс шатжээ 33 мин Хоёрдугаар сард цаг агаар ямар байх вэ? 40 мин Хилийн зарим боомтыг гурав хоног хаана 41 мин Цогтбаатар гишүүнтэй холбоотой УИХ-ын тогтоол гарвал Үндсэн хуулийн маргаан үүснэ 1 цаг 51 мин Хүйтэн дайн ба Монголын уран 2 цаг 2 мин Ц.Туваан: Тавантолгойн ордыг сорчлуулахгүй байхаар ярьж байгаа 2 цаг 29 мин Д.Трампын мэдэгдлийн дараа газрын тосны үнэ унажээ 2 цаг 37 мин “Монголын сайхан бичигтэн” монголчуудын бичиг соёлыг таниулдаг нэр хүндтэй уралдаан болжээ 2 цаг 48 мин "Хүннү Монгол Эрдэнийн шатар"-ыг олон нийтэд дэлгэж үзүүлэв 2 цаг 53 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 3 цаг 1 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод 3 цаг 4 мин Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн 3 цаг 7 мин TikTok-ын талаарх шийдвэрийг 30 хоногийн дотор гаргана гэв 18 цаг 25 мин “Jeju Air”-ийн онгоцны ослын талаарх урьдчилсан дүгнэлтийг хүргүүлжээ 18 цаг 25 мин Колумбийн цагаачдын асуудлаар тохиролцоонд хүрчээ 18 цаг 26 мин
iИх уншсан
Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ... "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025
Top