x

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна

13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

2025 оны гуравдугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 4-9 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 3-5 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 2-4 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 4-6 хэм хүйтэн байна.

2025 оны гуравдугаар сарын 14-нөөс 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Гуравдугаар сарын 14-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 16-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 16-нд нутгийн зүүн хагаст, 17-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 13-18 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.

 Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Прокурорын байгууллага 224 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэв 2 цаг 4 мин Марк Карни Канадын Ерөнхий сайдаар албан ёсоор томилогдлоо 2 цаг 6 мин “SpaceX” компани ОУСС-д шинэ баг илгээж, есөн сар гацаад байсан нисгэгчдийг авчирна 2 цаг 7 мин Зайсангийн зүүн гүүрийн барилгын ажил 40 хувьтай байна 2 цаг 8 мин Хүн дүрст роботууд хагас марафонд уралдана 2 цаг 9 мин Литва НАТО-гийн цөмийн зэвсэг байрлуулах асуудлыг хэлэлцэхэд бэлэн гэдгээ мэдэгдлээ 2 цаг 10 мин Малын үнэ нэмэгдэж, ширний ханш буурчээ 2 цаг 11 мин ЭХЭМҮТ-ийн эмч нар Ховд аймагт ажиллаж байна 2 цаг 11 мин Ой, хээрийн түймрийн эрсдэлийн үнэлгээг танилцууллаа 23 цаг 12 мин Хүнсний ногооны тариалалтыг дэмжих урамшуулал үргэлжилж байна 23 цаг 13 мин Дроны хууль, туршилтын бүс, сургалтын хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг хуралдлаа 23 цаг 15 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах үзэсгэлэн зохион байгуулав 23 цаг 17 мин Хан-Уул дүүрэгт бохир хальсан асуудлыг шийдвэрлэжээ 23 цаг 18 мин Улаанбурхан өвчний тохиолдол 18 хүрч, вакцинжуулалтын хамрагдалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна 23 цаг 19 мин ЭМД-ын шимтгэл төлөлтийн статистик мэдээлэл 23 цаг 22 мин Иргэн О.Отгонтөгс авто машины татварын нэмэгдэлтэй холбоотой асуудлаар шаардлага тавив 23 цаг 24 мин Булган аймагт гарсан ноцтой ослын улмаас дөрвөн хүн амиа алдав Өчигдөр 14 цаг 13 мин Засгийн газар дулаан, усны үнийн нэмэгдлийг хойшлуулав Өчигдөр 14 цаг 12 мин Чингэлтэй дүүрэгт цахилгааны гэмтэл гарч, Нийгмийн даатгалын серверт доголдол үүсэв Өчигдөр 14 цаг 11 мин Төвийн бүсийн жижиг, дунд үйлдвэрүүдэд 26.5 тэрбум төгрөгийн зээл олгоно Өчигдөр 14 цаг 10 мин
iИх уншсан
Эмэгтэй найруулагчдын сүүлийн жилүүдэд бүтээсэн 7 кино Монголын эрдэмтэн дэлхийн ургамлын аймагт шинэ төрөл зүйл бү... Хоёр хөрш гэх "мангас”-уудаас үл бэрхшээх “Гуравдагч хөрш” Г.Базарваань: Польшийн хөрөнгө оруулагчид манай уул уурхай, ... Чоныг цагаатга! Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө ирээд шүүх д... Сиддхарта-Будда, Чингис хаан-Очирваань Ухаа худгийн лицензийг “буу тулгаж” аваагүй С.Энхболд: ЭМДС “Капитал” банкнаас 70 гаруй тэрбум төгрөгийн... Хиагтыг чөлөөлсөн нь Ч.Өнөрбаяр: Хуулиа өшиглөдөг төр байж болохгүй. Төрийн ажил ... Хүн мах идэхээ болиод дахин идэхэд бие махбод ямар хариу үйл... Дэлхий нийтээр эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж байхад Мон... Гуравдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэ... 2024-2025 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын амралтын х... Эмгэнэл Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах эмнэлгийн үйлчилгээ... Илон Маск хөрөнгийн уналтаас болж 22.2 тэрбум ам.долларын ал... Хойд тэнгист нефть тээвэрлэгч болон ачааны хөлөг мөргөлдөж, ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Чех Улсад хийх төрийн айлчлал эхэл...
Top