Өнөөдөр нутгийн хойд хэсгээр 8:00-20:00 цагийн хооронд үүлшинэ, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Харин бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи:
-
Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэнэ.
-
Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр,
-
Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:
-
Их нууруудын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий: -17...-22°C
-
Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим: -8...-13°C
-
Хангайн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Туул, Хэрлэн, Халх голын хөндий: 0...-5°C
-
Хангайн нурууны ар, өвөр бэл, говийн бүс нутаг, цас багатай газрууд: +5...+10°C
-
Бусад нутгаар: 0...+5°C
Анхааруулга:
Маргааш баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга, өмнөд хэсгээр шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар.