x

УИХ-ын гишүүн Б.Ундармаа “Капитал” банкдаа ЖДҮХС-гаас 2,3 тэрбумын зээл авчээ

М.Энхболдыг огцруулбал “ЖДҮ”-г уучлах юм уу? Ийм асуулт соошлаар их явж байна. Хариулт алга. Угаасаа манай төрийнхний “тэмээ” гэхээр “ямаа” ярьдгийн нэг тод жишээ сүүлийн нэг сард өрнөж байгаа ЖДҮ-ийн зээл тойрсон маргаан. Эхэндээ ЖДҮХС-гаас албан тушаал, эрх мэдлээ ашиглан нэн хөнгөлөлттэй нөхцлөөр зээл авсан улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох тухай өрнөж байсан яриа замаасаа хазайж 60 тэрбумын бичлэг, М.Энхболдын даргын газрын наймаа, хотын даргыг огцруулах асуудал луу хальтирлаа. Мартсанаас маргааш НИТХ хуралдаж, Нийслэлийн Засаг дарга С.Батболдыг огцруулах эсэхийг шийднэ.

Сайн мэдээ гэвэл ЖДҮХС-гээс зээл авсан нөхөд зээлээ буцаан төлж эхэлсэн гэнэ. Сайн ч гэж дээ, хулгай нь баригдаад буцааж өгөхөөр хулгайч биш болчихгүй. Хэрвээ тэгдэг байсан гурван саяулаа хулгай хийе. Хууль дүрмээр ч яах юм.

Сонирхуулахад, УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын “Газар буудай” компани 950 сая төгрөгийн зээлээ хүүгийн хамт буцаан төлж, УИХ-ын гишүүн Н.Оюундарийн хүүгийн “Ред стар” компани 732 сая төгрөг (үндсэн зээл 700 сая), Б.Солтан гишүүний “Монгол шаазан” компани 951 сая төгрөгийг (үндсэн зээл 950 сая) зээл болон хүүгийн төлбөрт төлсөн байна. Харин МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн “Тайшир өргөө” ХХК 291,8 сая, А.Сүхбат гишүүний дүүгийн “Түгээмэл түмэн хишиг” компани 140 сая төгрөгийг зээлийн хүүд төлжээ. Д.Амарбаясгалан 2015, 2017, 2018 онд “Тайшир өргөө”, “Агро технологи шижирт” компаниар дамжуулан тэрбум 650 сая төгрөгийн зээл авсан байна.

ЖДҮХС-нд 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 6-ны хооронд буюу долоо хоногийн дотор УИХ-ын гишүүн М.Ундармаагийн эзэмшлийн “Капитал” банк (тус банкны дүрмийн сангийн 99,9 хувийг “Бишрэлт холдинг” компани, 0,1 хувийн “Таван эрдэнэ” ХХК эзэмшдэг) нийт найман удаагийн гүйлгээгээр 872 сая төгрөгийг зээл болон хүүгийн төлбөрт төлжээ. УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн 100 хувь эзэмшдэг “Доктор МЭИК” компани 2017 онд ЖДҮХС-гаас 700 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан тухай мэдээлж байсан. Гэтэл үүнээс өмнө 2015 онд “Капитал” банк гурван удаагийн гүйлгээгээр хоёр тэрбум 336 сая төгрөгийн зээл авсан байна. Зээлийн хугацаа таван жил, хүү нь гурван хувь. Гэтэл арилжааны банкуудын иргэдэд өгч байгаа зээлийн хүү хэд билээ? Б.Ундармаа гишүүн дундаас нь хэдэн хувийн ашиг хийсэн байх вэ?

ЖДҮХС-гийн мөнгө банк бус руу ороод байна гэсэн нь бас л дутуу бодсон хэрэг байж. Банкууд ч бас ЖДҮХС-гаас санхүүждэг юм байна. Тодруулбал, 2015 онд буюу Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед ЖДҮХС-гаас 12 тэрбум 540 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг найман банкинд хувааж өгсөн байна. Харин иргэдийн гарт буюу ЖДҮ эрхлэгчдэд очсон зээлийн хэмжээ “0”.

Уг нь бид өнөөдөр энэ тухай л ярих ёстой байв. Төсвөөс (тодруулбал татвар төлөгчдийн мөнгөөр) санхүүждэг төрийн мэдлийн сангуудаа яах вэ? гэж. Олонхийнхоо боломжийг цөөнх нь хулгайлсаар байх уу? гэж. Гэтэл Ерөнхий сайдын “шударга ёсны сэлэм” ганц сайдын сахлын үзүүрт хүрээд нугарлаа. Сайдын суудлаас огцруулаад өнгөрсөн нь Б.Батзоригт бараг л шагнал болов. Ядаж л зээл авсан сайд нарынхаа асуудлыг оруулаад ирэх болов уу гэсэн чинь 60 тэрбумын бичлэг, М.Энхболдын газрын наймаа, хотын даргыг огцруулах юм болоод далийчихлаа. Хажуудаа авсан сайд нарынхаа шуналыг хазаарлаж чадахгүй байж хэзээ хийсэн газрын наймаа вэ, Ерөнхий сайд аа?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Budjargal (202.126.89.226)
    Minii medhiin neg emegtei 10000 tugrug hulgailsanaasaa bolood 10 jil avch baisan naad turd suusan hulgaichnaraa 10 baitgai jil horij ed hurungiin huraa
    2018 оны 11 сарын 26 | Хариулах
  • Татвар төлөгч (139.5.218.192)
    МАН - ЫН МАФИЖСАН ЛУЙВАРЧИД ТӨРД ГАРААД ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙГААР ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР БҮРДСЭН ТӨРИЙН САНГУУДААС ЭРХ МЭДЭЛ АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН АШИГЛАЖ ЦУСАЛЦГААСАН !!! ЭНЭ ИХ МӨНГӨНИЙ ТОДОРХОЙ % МАН - ЫН САНХҮҮЖИЛТЭНД ШИЛЖСЭН БАЙХЫГ Ч ҮГҮЙСГЭХГҮЙ !!!!
    2018 оны 11 сарын 26 | Хариулах
  • Шударга (112.72.11.122)
    Луйварчдын хөрөнгийг хураагаад шийтгэх хэрэгтэй
    2018 оны 11 сарын 26 | Хариулах
  • Монгол иргэн (103.212.119.196)
    Ккк... МАН-ын БУЗАРУУД БУЛХАЙГАА НУУХ, БУРУУГАА БУСАД РУУ ЧИХЭХ ҮНДСЭН АРГА НЬ БОЛОХООР МИ... ОВОГТОО ӨМӨӨРӨХ ГЭЖ ТЭСЭЖ ЯДАЖ БАЙХ ШИВ ДЭЭ... БУГЛАА ЧИНЬ УДАХГҮЙ ЗАД ҮСЭРЧ, МИ... ЦИАНИТ ХАЧНТАЙГАА ХАМТ... 461- д МОРИЛОХ БОЛНО...ККК
    2018 оны 11 сарын 26 | Хариулах
  • Г.Ганболд (202.9.43.77)
    Хүүк багаа ЖДҮ-ийн зээлээр бүрдүүлээгүй бол зээл авсан хүмүүсдээ хариуцлага тооцох ёстой шүү дээ. Шудрага байж чадахгүй бол ард түмнийг битгий хошгоруулаад бай.
    2018 оны 11 сарын 26 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 1 цаг 6 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 1 цаг 6 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2 цаг 35 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 3 цаг 4 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 3 цаг 11 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 3 цаг 20 мин 1968 оны Чехословакийн хавар 3 цаг 48 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 4 цаг 2 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 5 цаг 36 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 5 цаг 45 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 6 цаг 6 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 6 цаг 56 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 7 цаг 6 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 7 цаг 45 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top