x

Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр өдөр Завханы өмнөд хэсэг, Говь-Алтай, Баянхонгорын нутаг, маргааш буюу 20-нд ихэнх нутгаар, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байх тул зам даваа гүвээнд мөстөлт, халтиргаа, гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

2024 оны аравдугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс хойш эргэж, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн төв хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 5-7 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 3-5 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 3-5 хэм дулаан байна.

2024 оны аравдугаар сарын 20-ноос 2024 оны аравдугаар сарын 24-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээтэй нойтон цас, цас орж, нутгийн хойд хэсгээр цасан шуурга шуурна. Салхи 20-нд нутгийн зарим газраар, 21-нд говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 20, 21-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 4 хэмийн хүйтнээс 1 хэм дулаан байна. 22-ноос ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.

Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Прокурорын байгууллага 224 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэв 7 цаг 41 мин Марк Карни Канадын Ерөнхий сайдаар албан ёсоор томилогдлоо 7 цаг 43 мин “SpaceX” компани ОУСС-д шинэ баг илгээж, есөн сар гацаад байсан нисгэгчдийг авчирна 7 цаг 44 мин Зайсангийн зүүн гүүрийн барилгын ажил 40 хувьтай байна 7 цаг 44 мин Хүн дүрст роботууд хагас марафонд уралдана 7 цаг 45 мин Литва НАТО-гийн цөмийн зэвсэг байрлуулах асуудлыг хэлэлцэхэд бэлэн гэдгээ мэдэгдлээ 7 цаг 46 мин Малын үнэ нэмэгдэж, ширний ханш буурчээ 7 цаг 48 мин ЭХЭМҮТ-ийн эмч нар Ховд аймагт ажиллаж байна 7 цаг 48 мин Ой, хээрийн түймрийн эрсдэлийн үнэлгээг танилцууллаа Өчигдөр 16 цаг 26 мин Хүнсний ногооны тариалалтыг дэмжих урамшуулал үргэлжилж байна Өчигдөр 16 цаг 25 мин Дроны хууль, туршилтын бүс, сургалтын хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг хуралдлаа Өчигдөр 16 цаг 24 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах үзэсгэлэн зохион байгуулав Өчигдөр 16 цаг 22 мин Хан-Уул дүүрэгт бохир хальсан асуудлыг шийдвэрлэжээ Өчигдөр 16 цаг 20 мин Улаанбурхан өвчний тохиолдол 18 хүрч, вакцинжуулалтын хамрагдалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна Өчигдөр 16 цаг 19 мин ЭМД-ын шимтгэл төлөлтийн статистик мэдээлэл Өчигдөр 16 цаг 17 мин Иргэн О.Отгонтөгс авто машины татварын нэмэгдэлтэй холбоотой асуудлаар шаардлага тавив Өчигдөр 16 цаг 14 мин Булган аймагт гарсан ноцтой ослын улмаас дөрвөн хүн амиа алдав Өчигдөр 14 цаг 13 мин Засгийн газар дулаан, усны үнийн нэмэгдлийг хойшлуулав Өчигдөр 14 цаг 12 мин Чингэлтэй дүүрэгт цахилгааны гэмтэл гарч, Нийгмийн даатгалын серверт доголдол үүсэв Өчигдөр 14 цаг 11 мин Төвийн бүсийн жижиг, дунд үйлдвэрүүдэд 26.5 тэрбум төгрөгийн зээл олгоно Өчигдөр 14 цаг 10 мин
iИх уншсан
Эмэгтэй найруулагчдын сүүлийн жилүүдэд бүтээсэн 7 кино Монголын эрдэмтэн дэлхийн ургамлын аймагт шинэ төрөл зүйл бү... Хоёр хөрш гэх "мангас”-уудаас үл бэрхшээх “Гуравдагч хөрш” Г.Базарваань: Польшийн хөрөнгө оруулагчид манай уул уурхай, ... Чоныг цагаатга! Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө ирээд шүүх д... Сиддхарта-Будда, Чингис хаан-Очирваань Ухаа худгийн лицензийг “буу тулгаж” аваагүй С.Энхболд: ЭМДС “Капитал” банкнаас 70 гаруй тэрбум төгрөгийн... Хиагтыг чөлөөлсөн нь Ч.Өнөрбаяр: Хуулиа өшиглөдөг төр байж болохгүй. Төрийн ажил ... Хүн мах идэхээ болиод дахин идэхэд бие махбод ямар хариу үйл... Дэлхий нийтээр эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж байхад Мон... Гуравдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэ... 2024-2025 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын амралтын х... Эмгэнэл Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах эмнэлгийн үйлчилгээ... Илон Маск хөрөнгийн уналтаас болж 22.2 тэрбум ам.долларын ал... Хойд тэнгист нефть тээвэрлэгч болон ачааны хөлөг мөргөлдөж, ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Чех Улсад хийх төрийн айлчлал эхэл...
Top