Энэ амралтын өдрүүдээр нойтон цас, цас орж цасан шуурга шуурах талаар Цаг уурын байгууллагаас мэдээлжээ.
12-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. 14-нөөс баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар төвийн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасаар шуурах төлөвтэй байна.
12-нд Ховдын нутгаар секундэд 18-20 метр, аравдугаар сарын 13, 14-нд Алтайн уулархаг нутаг говь тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Нойтон цас, цас орж 14-нөөс ихэнх нутгаар хүйтрэх тул замд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас анхааруулж байна.