Нутгийн төв болон зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно.
Тодруулбал, нутгийн төв хэсгээр өнөөдөр, нутгийн зүүн хэсгээр маргааш дуу цахилгаантай аадар бороо орох тул ОБЕГ-аас мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжлүүлжлээ.
Иймд мэргэжлийн байгууллагаас гаргаж буй мэдээ, мэдээллийг тухай бүрд хүлээн авч, сэрэмжлэх, замд гарахдаа аюулгүй байдлаа хангах, гол, усны ойролцоо амарч зугаалахдаа сонор сэрэмжтэй байх, анхааруулсан газарт хоноглож отоглохгүй байх, баталгаат зам гарцаар зорчиж, эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насаа болзошгүй эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.