x

Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ

2024 оны зургаадугаар сарын 21-нээс 30-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

21, 22-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн бороо, уулаараа нойтон цас, цаашдаа нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай, аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хур тунадас: 21-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн усархаг бороо, уулаараа нойтон цас, 23-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар, 24-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр, 25, 26-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд нутгийн зарим газраар, 28-нд Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Салхи: 21-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 22-нд говь, тал, хээрийн нутгаар, 23-нд Халх голын сав газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 21, 22-нд төв, зүүн аймгуудын нутгаар эрс сэрүүсэх боловч 23-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 31-36 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн
цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 21, 22-нд бороо, уулаараа нойтон цас орно. 25, 26-нд дуу цахилгаантай аадар бороо орно, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.

Агаарын температур: 21, 22-нд эрс сэрүүсэж шөнөдөө 0- градус, өдөртөө 6-11 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаарч шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

Нийтэлсэн: Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (127.0.0.1)
    Сонгуулийг баасан гаригт тааруулсан нь ёстой тэнэг юм аа,нөгөө эргүү дагзнууд нь 3 өдөр зугаалж хөдөөлөад алга болно доо!
    2024 оны 06 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
Прокурорын байгууллага 224 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэв 9 цаг 39 мин Марк Карни Канадын Ерөнхий сайдаар албан ёсоор томилогдлоо 9 цаг 40 мин “SpaceX” компани ОУСС-д шинэ баг илгээж, есөн сар гацаад байсан нисгэгчдийг авчирна 9 цаг 42 мин Зайсангийн зүүн гүүрийн барилгын ажил 40 хувьтай байна 9 цаг 42 мин Хүн дүрст роботууд хагас марафонд уралдана 9 цаг 43 мин Литва НАТО-гийн цөмийн зэвсэг байрлуулах асуудлыг хэлэлцэхэд бэлэн гэдгээ мэдэгдлээ 9 цаг 44 мин Малын үнэ нэмэгдэж, ширний ханш буурчээ 9 цаг 46 мин ЭХЭМҮТ-ийн эмч нар Ховд аймагт ажиллаж байна 9 цаг 46 мин Ой, хээрийн түймрийн эрсдэлийн үнэлгээг танилцууллаа Өчигдөр 16 цаг 26 мин Хүнсний ногооны тариалалтыг дэмжих урамшуулал үргэлжилж байна Өчигдөр 16 цаг 25 мин Дроны хууль, туршилтын бүс, сургалтын хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг хуралдлаа Өчигдөр 16 цаг 24 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах үзэсгэлэн зохион байгуулав Өчигдөр 16 цаг 22 мин Хан-Уул дүүрэгт бохир хальсан асуудлыг шийдвэрлэжээ Өчигдөр 16 цаг 20 мин Улаанбурхан өвчний тохиолдол 18 хүрч, вакцинжуулалтын хамрагдалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна Өчигдөр 16 цаг 19 мин ЭМД-ын шимтгэл төлөлтийн статистик мэдээлэл Өчигдөр 16 цаг 17 мин Иргэн О.Отгонтөгс авто машины татварын нэмэгдэлтэй холбоотой асуудлаар шаардлага тавив Өчигдөр 16 цаг 14 мин Булган аймагт гарсан ноцтой ослын улмаас дөрвөн хүн амиа алдав Өчигдөр 14 цаг 13 мин Засгийн газар дулаан, усны үнийн нэмэгдлийг хойшлуулав Өчигдөр 14 цаг 12 мин Чингэлтэй дүүрэгт цахилгааны гэмтэл гарч, Нийгмийн даатгалын серверт доголдол үүсэв Өчигдөр 14 цаг 11 мин Төвийн бүсийн жижиг, дунд үйлдвэрүүдэд 26.5 тэрбум төгрөгийн зээл олгоно Өчигдөр 14 цаг 10 мин
iИх уншсан
Эмэгтэй найруулагчдын сүүлийн жилүүдэд бүтээсэн 7 кино Монголын эрдэмтэн дэлхийн ургамлын аймагт шинэ төрөл зүйл бү... Хоёр хөрш гэх "мангас”-уудаас үл бэрхшээх “Гуравдагч хөрш” Г.Базарваань: Польшийн хөрөнгө оруулагчид манай уул уурхай, ... Чоныг цагаатга! Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө ирээд шүүх д... Сиддхарта-Будда, Чингис хаан-Очирваань Ухаа худгийн лицензийг “буу тулгаж” аваагүй С.Энхболд: ЭМДС “Капитал” банкнаас 70 гаруй тэрбум төгрөгийн... Хиагтыг чөлөөлсөн нь Ч.Өнөрбаяр: Хуулиа өшиглөдөг төр байж болохгүй. Төрийн ажил ... Хүн мах идэхээ болиод дахин идэхэд бие махбод ямар хариу үйл... Дэлхий нийтээр эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж байхад Мон... Гуравдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэ... 2024-2025 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын амралтын х... Эмгэнэл Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах эмнэлгийн үйлчилгээ... Илон Маск хөрөнгийн уналтаас болж 22.2 тэрбум ам.долларын ал... Хойд тэнгист нефть тээвэрлэгч болон ачааны хөлөг мөргөлдөж, ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Чех Улсад хийх төрийн айлчлал эхэл...
Top