x

Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн нутгаар цасан шуурга шуурна

Улаанбаатар хотод үүлэрхэг. Өглөөдөө ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч 1-3 хэм хүйтэн байна.

Харин Хэнтий, Сүхбаатарын нутаг, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, Өмнөговийн зүүн хэсэг, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 28 метр хүрч ширүүснэ.

Өнөөдөр зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

Нутгийн баруун хагаст үүл багасна, бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос секундэд 6-11 метр, зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж секундэд 13-15 метр, говь, талын нутгаар секундэд 18-20 метр, говийн бүс нутгийн зүүн хэсгээр зарим үед секундэд 34 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Нутгийн зүүн хагаст хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 7-12 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 11-16 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр 5-10 хэм, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 29, 31-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 28, 29-нд говь, талын нутгаар, 31-нд Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Хугацааны эхэнд Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 5-10 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна. 30, 31-нд ихэнх нутгаар дулаарна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Прокурорын байгууллага 224 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэв 17 цаг 4 мин Марк Карни Канадын Ерөнхий сайдаар албан ёсоор томилогдлоо 17 цаг 6 мин “SpaceX” компани ОУСС-д шинэ баг илгээж, есөн сар гацаад байсан нисгэгчдийг авчирна 17 цаг 7 мин Зайсангийн зүүн гүүрийн барилгын ажил 40 хувьтай байна 17 цаг 8 мин Хүн дүрст роботууд хагас марафонд уралдана 17 цаг 8 мин Литва НАТО-гийн цөмийн зэвсэг байрлуулах асуудлыг хэлэлцэхэд бэлэн гэдгээ мэдэгдлээ 17 цаг 9 мин Малын үнэ нэмэгдэж, ширний ханш буурчээ 17 цаг 11 мин ЭХЭМҮТ-ийн эмч нар Ховд аймагт ажиллаж байна 17 цаг 11 мин Ой, хээрийн түймрийн эрсдэлийн үнэлгээг танилцууллаа Уржигдар 16 цаг 26 мин Хүнсний ногооны тариалалтыг дэмжих урамшуулал үргэлжилж байна Уржигдар 16 цаг 25 мин Дроны хууль, туршилтын бүс, сургалтын хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 16 цаг 24 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах үзэсгэлэн зохион байгуулав Уржигдар 16 цаг 22 мин Хан-Уул дүүрэгт бохир хальсан асуудлыг шийдвэрлэжээ Уржигдар 16 цаг 20 мин Улаанбурхан өвчний тохиолдол 18 хүрч, вакцинжуулалтын хамрагдалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна Уржигдар 16 цаг 19 мин ЭМД-ын шимтгэл төлөлтийн статистик мэдээлэл Уржигдар 16 цаг 17 мин Иргэн О.Отгонтөгс авто машины татварын нэмэгдэлтэй холбоотой асуудлаар шаардлага тавив Уржигдар 16 цаг 14 мин Булган аймагт гарсан ноцтой ослын улмаас дөрвөн хүн амиа алдав Уржигдар 14 цаг 13 мин Засгийн газар дулаан, усны үнийн нэмэгдлийг хойшлуулав Уржигдар 14 цаг 12 мин Чингэлтэй дүүрэгт цахилгааны гэмтэл гарч, Нийгмийн даатгалын серверт доголдол үүсэв Уржигдар 14 цаг 11 мин Төвийн бүсийн жижиг, дунд үйлдвэрүүдэд 26.5 тэрбум төгрөгийн зээл олгоно Уржигдар 14 цаг 10 мин
iИх уншсан
Эмэгтэй найруулагчдын сүүлийн жилүүдэд бүтээсэн 7 кино Монголын эрдэмтэн дэлхийн ургамлын аймагт шинэ төрөл зүйл бү... Хоёр хөрш гэх "мангас”-уудаас үл бэрхшээх “Гуравдагч хөрш” Г.Базарваань: Польшийн хөрөнгө оруулагчид манай уул уурхай, ... Чоныг цагаатга! Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө ирээд шүүх д... Сиддхарта-Будда, Чингис хаан-Очирваань Ухаа худгийн лицензийг “буу тулгаж” аваагүй С.Энхболд: ЭМДС “Капитал” банкнаас 70 гаруй тэрбум төгрөгийн... Хиагтыг чөлөөлсөн нь Ч.Өнөрбаяр: Хуулиа өшиглөдөг төр байж болохгүй. Төрийн ажил ... Хүн мах идэхээ болиод дахин идэхэд бие махбод ямар хариу үйл... Дэлхий нийтээр эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж байхад Мон... Гуравдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэ... 2024-2025 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын амралтын х... Эмгэнэл Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах эмнэлгийн үйлчилгээ... Илон Маск хөрөнгийн уналтаас болж 22.2 тэрбум ам.долларын ал... Хойд тэнгист нефть тээвэрлэгч болон ачааны хөлөг мөргөлдөж, ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Чех Улсад хийх төрийн айлчлал эхэл...
Top