x

Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх төлөвтэй байна

Цаг уур, орчны шинжилгээний газар /ЦУОШГ/-аас ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээллийг гаргасан байна. 

Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас нутгийн баруун хэсгээр харьцангуй бага, харин нутгийн зүүн хэсгээр ОЖД–аас ахиу, төв болон говийн ихэнх нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байгаа аж.

Сарын эхээр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх төлөвтэй байгаа юм байна.

Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд цаг агаар тогтворгүй байх төлөв ажиглагдаж байгаа тул богино хугацааны нарийвчилсан мэдээ цаг тухай бүрд авч ашиглахыг ЦУОШГ-аас зөвлөв. 

Баруун аймгуудын нутгаар

Агаарын дундаж температур: Нийт нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна. Хур тунадас Баян–Өлгий, Ховд, Говь–Алтайн нутаг, Увсын баруун, Баянхонгорын баруун өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байна. 

Агаарын температур, хур тунадас: Сарын эхээр нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байх төлөвтэй байна.

Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн зарим үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, агаарын дундаж температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ОЖД–аас 1–3ºС–аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн эхээр ОЖД–аас 1–3ºС–аар дулаан байх төлөвтэй байна.

Төвийн аймгуудын нутгаар

Агаарын дундаж температур: Хөвсгөлийн нутаг, Архангайн баруун, Өвөрхангай аймгийн өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас ихэнх нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна.

Агаарын температур, хур тунадас: Сарын эхээр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байх төлөвтэй байна.

Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн зарим үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, агаарын дундаж температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ОЖД–аас 1–3ºС–аар хүйтэн байх бол гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4ºС–аар дулаан, бусад хугацаанд ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар

Агаарын дундаж температур: Нийт нутгаар ОЖД–ийн орчим, хур тунадас ахиу байх төлөвтэй байна

Агаарын температур, хур тунадас: Сарын эхээр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи шуургатай байх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд хур тунадас орж, агаарын дундаж температур нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ОЖД–аас 1–3ºС–аар хүйтэн байх бол гуравдугаар арав хоногийн эхээр ОЖД–аас 1–3ºС–аар дулаан, бусад хугацаанд ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар

Агаарын дундаж температур: Өмнөговийн нутаг, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нугтаар ОЖД–ийн орчим байна. Хур тунадас Говьсүмбэрийн нутаг, Дорноговийн хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Агаарын температур, хур тунадас: Сарын эхээр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байх төлөвтэй байгаа бол цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орж, салхи шуургатай, хүйтэн байх төлөвтэй байна. Агаарын дундаж температур нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлээр ОЖД–аас 1–3ºС–аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхээр ОЖД–аас 1–3ºС–аар дулаан байх төлөвтэй байна.

Цаг агаарын зарим нэр томьёоны тайлбарыг хүргэж байна

Олон жилийн дундаж (ОЖД) гэж юу вэ? 

Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг.

Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд дараах дөрвөн бүс нутгаар тус бүрээр урьдчилан мэдээлнэ

  • Баруун (Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)

  • Төв (Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв)

  • Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)

  • Говь (Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говь-Сүмбэр)

Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар",

30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "нийт нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг.

Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0°-аас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Прокурорын байгууллага 224 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэв 16 цаг 59 мин Марк Карни Канадын Ерөнхий сайдаар албан ёсоор томилогдлоо 17 цаг 1 мин “SpaceX” компани ОУСС-д шинэ баг илгээж, есөн сар гацаад байсан нисгэгчдийг авчирна 17 цаг 2 мин Зайсангийн зүүн гүүрийн барилгын ажил 40 хувьтай байна 17 цаг 3 мин Хүн дүрст роботууд хагас марафонд уралдана 17 цаг 3 мин Литва НАТО-гийн цөмийн зэвсэг байрлуулах асуудлыг хэлэлцэхэд бэлэн гэдгээ мэдэгдлээ 17 цаг 4 мин Малын үнэ нэмэгдэж, ширний ханш буурчээ 17 цаг 6 мин ЭХЭМҮТ-ийн эмч нар Ховд аймагт ажиллаж байна 17 цаг 6 мин Ой, хээрийн түймрийн эрсдэлийн үнэлгээг танилцууллаа Уржигдар 16 цаг 26 мин Хүнсний ногооны тариалалтыг дэмжих урамшуулал үргэлжилж байна Уржигдар 16 цаг 25 мин Дроны хууль, туршилтын бүс, сургалтын хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 16 цаг 24 мин “Цагаан алт” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах үзэсгэлэн зохион байгуулав Уржигдар 16 цаг 22 мин Хан-Уул дүүрэгт бохир хальсан асуудлыг шийдвэрлэжээ Уржигдар 16 цаг 20 мин Улаанбурхан өвчний тохиолдол 18 хүрч, вакцинжуулалтын хамрагдалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна Уржигдар 16 цаг 19 мин ЭМД-ын шимтгэл төлөлтийн статистик мэдээлэл Уржигдар 16 цаг 17 мин Иргэн О.Отгонтөгс авто машины татварын нэмэгдэлтэй холбоотой асуудлаар шаардлага тавив Уржигдар 16 цаг 14 мин Булган аймагт гарсан ноцтой ослын улмаас дөрвөн хүн амиа алдав Уржигдар 14 цаг 13 мин Засгийн газар дулаан, усны үнийн нэмэгдлийг хойшлуулав Уржигдар 14 цаг 12 мин Чингэлтэй дүүрэгт цахилгааны гэмтэл гарч, Нийгмийн даатгалын серверт доголдол үүсэв Уржигдар 14 цаг 11 мин Төвийн бүсийн жижиг, дунд үйлдвэрүүдэд 26.5 тэрбум төгрөгийн зээл олгоно Уржигдар 14 цаг 10 мин
iИх уншсан
Эмэгтэй найруулагчдын сүүлийн жилүүдэд бүтээсэн 7 кино Монголын эрдэмтэн дэлхийн ургамлын аймагт шинэ төрөл зүйл бү... Хоёр хөрш гэх "мангас”-уудаас үл бэрхшээх “Гуравдагч хөрш” Г.Базарваань: Польшийн хөрөнгө оруулагчид манай уул уурхай, ... Чоныг цагаатга! Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрөө ирээд шүүх д... Сиддхарта-Будда, Чингис хаан-Очирваань Ухаа худгийн лицензийг “буу тулгаж” аваагүй С.Энхболд: ЭМДС “Капитал” банкнаас 70 гаруй тэрбум төгрөгийн... Хиагтыг чөлөөлсөн нь Ч.Өнөрбаяр: Хуулиа өшиглөдөг төр байж болохгүй. Төрийн ажил ... Хүн мах идэхээ болиод дахин идэхэд бие махбод ямар хариу үйл... Дэлхий нийтээр эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө тэмцэж байхад Мон... Гуравдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэ... 2024-2025 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын амралтын х... Эмгэнэл Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах эмнэлгийн үйлчилгээ... Илон Маск хөрөнгийн уналтаас болж 22.2 тэрбум ам.долларын ал... Хойд тэнгист нефть тээвэрлэгч болон ачааны хөлөг мөргөлдөж, ... Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Чех Улсад хийх төрийн айлчлал эхэл...
Top