Өнгөрч буй оны сүүлийн өдөр дэлхийд болсон хачирхалтай сонирхолтой явдлуудаас танилцуулж байна. Дэлхий нийтээрээ 2020 оныг муулж байгаа ч хүний орчлон хойно хачин жигтэй үйл явдлууд байж л таараа шүү дээ.
Хэтрүүлж давраад хэрэггүй
Ер нь шинэ зуун эхэлснээс хойш Европт жендерийн тэгш эрхийн төлөө тэмцэх нь их моод болсон доо. Эмэгтэйчүүдийн улс төр, эдийн засагт эмэгтэйчүүдийг дэмжээд өг. Тэд эрэгтэйчүүдээс дутах юмгүй. Ардчилалын үүр уурхай гэгдэх Франц гэхэд л бүх салбалрын эмэгтэйчүүд эрчүүдээс 25 хувиар бага цалин хөлс авдаг. Цалинг бүрэн тэнцүүлээгүй ч 250 хүнтэй компаниудын 17 хувьд нь тэнцүү цалин хөлсний журамыг зөрчиж буй эсэхээр өнгөрсөн оноос хяналт шалгалтад оруулжээ. Харин жендрийн ялгааны тоон дээр магтагдахаар сайн ажилласан учраас торгууль төлөхөд хүрэв.
Парис хотын мэр хатагтай Анн Идальго бүр өмнө 2018 онд эрэгтэй, эмэгтэйчүүдийн удирдах ажилтнуудын тооны 60:40 гэж хуульчлагдсан тэр журмыг зөрчиж иржээ. Тэрээр хотын захирагч болсны дараа хотын захиргааны удирдлагын гол тушаалуудад 11 эмэгтэй 5 эрэгтэйг томилон ажиллуулсан байв. Түүнийг нь Францын Төрийн албаны яам “Эрэгтэйчүүдийг ялгаварлан гадуурахсан” хэрэг гэж үзээд хотын захиргааг 90 мянган еврогоор торголоо.
Хотын захирагч өөрийн ажилтан бүх эмэгтэйчүүдийнхээ хамт утгагүй гэж үзсэн торгуулийн мөнгийг Төрийн албаны сайд бас л эмэгтэй Амели де Моншаленд гардуулна гэж нэг ёсны эсэргүүцэл гаргав. Сайд эмэгтэй тэдний “цохилтыг” энэ торгуулийн мөнгө эмэгтэй хүнийг төрийн албанд зүтгүүлэхэд ашиглана гэж амлан няцаажээ.
Трампын илбэдэлтийг тайлаач
“Наймааны мастер” гэж өөрийгөө тунхагласан Дональд Трамп алс тэртээх 1984 онд Нью-Жерси мужийн Атлантик-Ситийн төвд өөрийн анхны казиног нээсэн юм. Төлөвлөгөө нь нүсэр, Лас Вегасыг түрэх ёстой байж. Хөрш мужуудад мөрийтэй тоглоомын хуулиуд зөөлөрснөөр Трампын казиногийн орлого буурч 2014 онд буудал-казино Trump Plaza дампуураад хаагджээ.
“Олон жилийн өмнө намайг явснаас хойш Атлантик-Сити илбэдэлтээ алдсаныг хэн нэгэн анхаарсан уу” хэмээн Ерөнхийлөгч өөрийн дадал болсон зангаар саяхан асууж байлаа. Илбэдэлт юу болсныг мэдэхгүй, харин хотын захиргаа эврэн нураад эхэлсэн казиног буулгахаар шийджээ. Гэхдээ зөв зүйтэйгээ ашиг орлоготойгоор хослуулахаар шийдэв. Цагаан ордноос явж буй Ерөнхийлөгчийн байшинг дэлбэлэн нураах товчлуурыг дарах эрхийг худалдаж эхлэв. Арканзасаас Канад хүртэл асар олон хүн Трампын байрыг нураах өрөгдлөө ирүүлсээр байна. Наад зах нь сая доллар цуглуулана гэж мээр хэлэв. Цуглуулсан мөнгийг хотын охид хөвгүүдийн клубт зориулсан буян хийх гэнэ.
Мангуужингийн үлгэр шиг
Барон Мангуужингийн хүүхдийн үлгэрийг мэдэхгүй хүн үгүй. Тэнд инторын мод толгойд нь ургасан буга байдаг. Харин Хойд Онтарио мужид амьдарч байгаа Лууван хочтой буга инторын модны оронд толгойдоо нум сумны сум “зүүжээ”. Тэр зүгээр л байсан нь аймаар байлаа гэж уг бугыг сүүлийн гурван жилд тэжээ байгаа Канадын Кенора Ли-Энн Карвер ярив. Тэр эмэгтэй буганд Лууван хоч өгчээ. Эмэгтэй сумыг суга татан авах гэсэн боловч малын эмч нар шархын нь сэдрээнэ гээд тэр чигт нь үлдээсэн байснаа энэ онд түүнийг унтуулаад сумны дээд хэсгийг тайрчээ. Үлдсэн хэсэг нь өөрөө аяндаа унана гэж малын эмч нар үзжээ.
Олох, олоод өгч устгуулах
Тун саяхан Маршаллын аралд хамаарах Айлук шүрэн арлын элсэн эрэгт эзэнгүй завь иржээ. Түүнийг эрэгт татан гаргах гэтэл их хүнд байв. Гэтэл завинд давхар ёроол хийн түүнд 649 кг мансууруулах бодис хийсэн байжээ. 80 сая долларын ачаатай завь өмнөд Амрикаас чөлөөт хөвөлтөд хоёр жил орчим байсан гэж эрх мэдэлтнүүд хэлэв. Тэр замын дунд Маршаллын арал байрладаг ба ийм нууцтай завь олдох нь их байдаг гэнэ. Энэ удаагийн олдвор хамгийн том нь бөгөөд түүнийг шатаан устгажээ.
М.ЦОГТ