Өнгөрч буй оны сүүлчээр өрнөсөн оны хачирхалтай сонирхолтой явдлууын нэг бол яах аргагүй ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин холбоотой явдал юм.
Саяхан сэтгүүлч нартай уулзсан том онлайн хэвлэлийн бага хурал дээр Оросын ерөнхийлөгч Владимир Путин COVID-19 халдварын эсрэг коронавирусийн вакцинаар тариулаагүй, мэргэжилтнүүдийн үгэнд орж байгаа гэдгээ хэлжээ. Тэд одоохондоо 60-аас дээш насныханд вакцин хийлгэхийг хүлээ гэж зөвлөсөн гэнэ. Хачирхалтайн тэрээр уг вакциныг найдвартай хэмээн ярьж буй юм. Ингээд зарим иргэдийн зүгээс түүнийг вакцинаа өөрөө хийлгэх хэрэгтэй гэжээ.
Харин Путины эртний танил, түүнээс олон ярилцлага авсан 74 настай найруулагч Оливер Стоун эмч нарын зөвлөмжийг тоосонгүй. Тэр саяхан Орост ирэхдээ "Спутник V" вакцинаар тариулснаа сэтгүүлч нарт дуулгажээ.
Тэрээр “Би найдвар авлаа. Энэ бол сайн вакцин. Яагаад түүнийг баруунд үл тоож байгааг би ойлгохгүй байна” хэмээжээ. Мөн найруулагч цаг уурын өөрчлөлтийн тухай хийж байгаа шинэ кинондоо Оросын атомын цахилгаан станцуудаар аялан зураг авч байна. Тэгээд вакцины хоёрдугаар шатны тарилга хийлгээр Орост дахин ирнэ гэж амлажээ.
М.ЦОГТ