x

Д.Сугар нар “Стандарт” банкны хэргээс ял завших нь тодорхой болов

Эрдэнэ минь, Энэ хошууны бузрыг ухвал далай далай... “Тунгалаг Тамир” кинон дээр баян Итгэлт барлагтаа ингэж хэлдэг дээ. “Эрдэнэт” үйлдвэрийн 51:49 хувийн тэмцэл ч мөн иймэрхүү л дүр зурагтай өндөрлөж байна. Нөгөө “49 хувийг хулгайд алдчихлаа” гэсэн ч хаачих вэ. Хулгайчид харин хойморт гарсан юмсанж.

Хамгийн хоржоонтой  бөгөөд эмгэнэлтэй нь “Эрдэнэт”-ийн 51 хувийг банкны барьцаанд тавьсан албан тушаалтнууд Монгол Улсын хуулиар ямар ч хариуцлага хүлээхгүй. Энэ тухай УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин сүүлд өгсөн ярилцлагадаа хэлэв.

“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж гарын үсэг зурсан, (яс юман дээр шийдвэр гаргасан нь л 51 хувийнхан болохоос биш үйлдвэр бүхэлдээ барьцаанд байгаа) хамтран завшсан хам хэрэгтнүүд болох ТӨХ-ны дарга асан, ҮХЦ-ийн гишүүн Д.Сугар, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг нар “Стандарт” банктай байгуулсан гэрээнд гарын үсэг зураагүй, гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэж хоёр дахиа мэлзэв. “Жаст” группийн “Стандарт” банкинд тавьсан өрийг “Эрдэнэт”-ийн ашгаас барагдуулах боломжтой гэж Монголын Засгийн газар мэдэгдсэнээс хойш хэдхэн хоногийн дараа шүү дээ.

Гэвч арбитраас “Жаст” группэд зээлийн баталгаа гаргасан баримт дээрх гарын үсэг хуурамч биш, жинхэнэ болохыг нэгэнт тогтоосон. Харин яагаад 109 сая ам.доллараас (энэ тоо ч бас будилаантай) эхний ээлжинд 55 сая ам.долларыг төлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн шалтгааныг хожим өгүүлэх болно. Нэгэнт илэрхий болсон зүйл гэвэл “Стандарт” банкны өрийг “Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгөөр барагдуулсны дараа ч Д.Сугар, Ч.Ганзориг нар өөрсдийн хийсэн үйлдлийн төлөө хуулийн хариуцлага хүлээхгүй.

Одоогоос таван жилийн өмнө буюу 2013 онд “Стандарт” банкны өрийн асуудал босч ирсний дараа хууль санаачлагч УИХ-аар хэлэлцэж эхлээд байсан Эрүүгийн шинэ хуульд “Мөрдөн шалгалтын ажил эхэлсний дараа гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг зогсооно” гэсэн заалтыг шинээр оруулсан юм байна. Тухайн үед мөрдөж байсан Эрүүгийн хуульд (263-266-р зүйл) албан тушаалын гэмт хэрэгт тав хүртэлх жилийн хорих ял оноохоор, “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа” хэсэгт “найм хүртэлх жилийн ялтай гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа таван жил” байхаар заасан байв. Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш таван жилийн хугацаанд хуулийн байгууллага хэргийг илрүүлж чадахгүй бол “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гээд хэргийг хэрэгсэхгүй болгох заалттай. Хуулийн энэ заалтаар албан тушаалын хэрэгт шалгагдаж буй этгээд хуулийн байгууллагатай тохироод хэргийн мөрдөлтийг удаашруулдаг, тодорхой хугацааны дараа “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэдэг шалтгаанаар ял завшдаг байв.

Тэрбумаар үнэлэгдэх хохиролтой албан тушаалын том том хэргүүд хуулийн байгууллагын хаалгаар ороод мөрдөн шалгалт, прокурорын хяналт болон шүүхийн шатанд хэрэгсэхгүй болон замхардаг байсны нэг шалтгаан энэ. Тиймээс тэднийг ийм аргаар ял завшуулахгүйн тулд 2015 онд УИХ-аар баталсан Эрүүгийн шинэ хуульд “хэргийн мөрдөн шалтгалт эхэлсний дараа хөөн хэлэлцэх хугацааг зогсоох” заалт оруулсан байна. Хуулийн байгууллага хэдий хугацаанд шалгасан ч хамаагүй, эцсийн бүлэгт гэм буруутай нь тогтоогдвол ял хариуцлагаа заавал хүлээнэ гэсэн үг.

Харин өнгөрсний сонгуулийн дараа МАН олонхи болуутаа Эрүүгийн хуулийг яаран татаж авсан шалтгаан хуулийн энэ хэргээс болсон байх ч магадлалтай. Тэд Эрүүгийн хуульд яаравчлан өөрчлөлт оруулахдаа хуулийн шинэ заалтыг хүчингүй болгож, “Найм хүртэлх жилийн ялтай хэргийн хөөн хэлэлцэх хугацаа таван жил байна”  гэсэн хуучин хуулийн сэргээсэн байна. Үүнд нь Эрүүгийн хуулийн 263-266-д заагдсан албан тушаалын гэмт хэргүүд багтаж байгаа.

Хуульд өөрчлөлт оруулсан МАН-ын нөхөд үүнийгээ “Эрүүгийн хуулийн хуучин уламжлалаа барьсан” хэмээн тайлбарлаж байгаа ч үнэн хэрэгтээ ямар зорилгыг урдаа тавьсан тухай дээр өгүүлсэн. Бүр тодорхой хэлбэл “Стандарт” банкны хэрэг Ч.Ганзориг, Д.Сугар нараас гадна өөр олон хүний эрх ашгийг хөндөж, МАН-ын өндөр түвшний улстөрчид холбогдсон гэх дүгнэлтэд хүргэж байна. Тиймгүй бол хоёрхон хүний гэмт үйлдлийг хаацайлахын төлөө УИХ-д олонхи болсон нам бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, нэгэнт батлагдсан хуулийг эргүүлэн татах өөр ямар ноцтой шалтгаан байх билээ.

Х.Тэмүүжин гишүүний хийсэн бас нэг ноцтой мэдэгдэл нь “Стандарт” банкны гэх хэрэг шалгагдаж эхэлсний дараа ХХБ-ны 500 сая ам.долларын зээлд Засгийн газраар баталгаа гаргуулах асуудал ч мөн Засгийн газар дээр орж ирсэн гэв. Хэрэв үүнийг өнгөрөгч УИХ-ын сонгуулийн өмнө болсон “Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдан авалттай холбоод үзвэл хэний шахалт байсан бэ гэдэг асуултыг хариу тодорхой болно. Тухайн үеийн Хууль зүйн сайд энэ асуудал дээр “Хуулийн хувьд Засгийн газар баталгаа гаргах боломжгүй. Хууль зүйн сайдын хувьд үүнд гарын үсэг зурахгүй. Хэрэв шаардлагатай бол, эдийн засгийн нөхцөл байдлаа бодолцон ам.долларын эргэлтийг нэмэгдүүлэх үүднээс Ерөнхий сайд өөрөө хувийн зүгээс байр сууриа илэрхийлсэн дэмжлэгийн захидал явуулж болох юм” гэсэн хариултыг өгснөөр энэ сэдэв хаагдсан гэнэ.

Гэвч Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсны дараа “Эрдэнэт”-ийн 49 хувь хэний талд шийдэгдсэн бэ гэдгийг бүгд мэднэ. Гэвч энэ бол 49 хувьтай холбоотой асуудал. Мөн энэ явдлаас Монгол Улс ямар хохирол амссан, хууль хэрхэн зөрчигдсөн талаар шалгаж тогтоосон зүйл одоогоор алга. Илүү ноцтой, баримт нотолгоотой зүйл гэвэл Монгол Улсын хуулийг зөрчиж, төрийн болон аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж “Эрдэнэт”-ийн үйлдвэрийн барьцаанд тавин (цаашид 51 хувийг барьцаалсан гэж ярьж, бичих шаардлагагүй болов уу) хувийн компанид зээл олгосон, ашиг хүртсэн явдал.

Цэцийн гишүүн Д.Сугар энэ хэргийн талаар “Хэрвээ миний гарын үсэг жинхэнэ гэдгийг тогтоовол би тэр 461-р ангид чинь өөрөө очоод хэвтчихье” гэж ам асуух болсон нь цаагуураа “Хууль миний талд шүү” гэдгийг л ил тод зарлаж буй хэрэг. “Стандарт” банкны хэрэг 2009-2011 онд үйлдэгдсэн гэж үзвэл хэргийн хөөн хэлэлцэх хугацаа хоёр жилийн өмнө дууссан байна.

Б.СЭМҮҮН 

           

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • MGL (139.5.216.119)
    “Найм хүртэлх жилийн ялтай хэргийн хөөн хэлэлцэх хугацаа таван жил байна” гэнэ. 10 мянган төгрөг хулгайлаад 10 жилийн ял авсан гэсэн тэгвэл 500 сая ам.доллар хулгайлсан бол хэдэн жилийн ялтай, хөөн хэлэлцэх хугацаа нь хэдэн жил байх вэ?
    2018 оны 03 сарын 17 | Хариулах
  • Эрдэнэбаяр (202.170.84.83)
    test
    2018 оны 03 сарын 16 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 7 цаг 34 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 7 цаг 34 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 9 цаг 4 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 9 цаг 32 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 9 цаг 39 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 9 цаг 49 мин 1968 оны Чехословакийн хавар 10 цаг 16 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 10 цаг 30 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 12 цаг 4 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 12 цаг 13 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 12 цаг 34 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 13 цаг 24 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой 13 цаг 34 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 14 цаг 13 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Өчигдөр 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Өчигдөр 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Өчигдөр 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Өчигдөр 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Өчигдөр 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Өчигдөр 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ...
Top