Сүүлийн 20 жилийн хугацаанд “Хятадын тэрбумтан” байх нь аюултай ажил байсан. Яагаад ч юм Хятадын толгой баячууд нэг бол богино насладаг эсвэл авлигын хэргээр баривчлагдах гэх мэт аюул заналхийлэлтэй тун чиг ойрхон байдаг байсан. Магадгүй тийм ч болохоор хятадад гэнэт тэрбумтан болох, баян байх нь олон хүний хувьд тийм ч сайн төгсгөлтэй байсангүй.
Жэк Ма - "Алибаба" компанийг үүсгэн байгуулагч, 56 настай, Хятадын хамгийн баян хүн (57 тэрбум доллараас ч их хөрөнгөтэй гэдгээрээ Tencent's Pony Ma-г байнга тэргүүлж явдаг) ихэвчлэн ямар нэгэн муу үр дүн гарахаас байнга зайлсхийдэг байсан.
Гэхдээ энэ он хүртэл...
Нью Йорк Таймс сонинд мэдээлснээр Хятадын засгийн газар Жэк Ма-г шахаж байна. Арваннэгдүгээр сард Алибабагийн финтек салбар “Ant Group” 34.5 тэрбум доллар босгох нүсэр жагсаалт гаргасан нь хамгийн том IPO болох байлаа. Гэвч Жэк Ма улсынхаа санхүүгийн зохицуулагчдыг инновацийг боомилж байна гэж шүүмжлэн Хятадын банкийг “ломбард” гэж нэрлэснээс болоод тус IPO-г цуцалсан. Өнгөрсөн долоо хоногт Хятад улс Алибаба компанийг цахим худалдааны акул болон худалдаачдыг зөвхөн өөрийн платформ дээр бараа бүтээгдэхүүнээ зарж борлуулахыг албадан, монопольдож байна гэж үзэн мөрдөн байцаалт явуулахаар болжээ.
Жэк Ма магадгүй Хятадын хамгийн том бизнес эрхлэгчдийн цахиур хагалагч юм.
БНХАУ-ын Ханжоу хотод төрсөн Ма залуу насаа англи хэл сурч, коллежид хэл сурахаасаа өмнө жуулчдын дунд цаг өнгөрөөсөн нэгэн. Жэк Ма 1995 онд АНУ руу аялахдаа интернетийн талаар олж мэдсэн. Хятадад эргэж ирснийхээ дараа тэрээр 1999 онд 18 найзтайгаа Алибаба компанийг үүсгэн байгуулахаасаа өмнө олон тооны вэбсайт нээжээ. Өнөөдөр Алибаба Групп нь цахим худалдааны удирдагч Таобао, Тмалл нарыг багтаасан юм. Тэдний жилийн орлого нь далан тэрбум америк доллар давдаг бөгөөд "Амазоны хамгийн том нь өрсөлдөгч" гэж Нью Йорк Таймс бичжээ. Бяцхан технологийн титан тэрээр супер оддын дүрийг аз жаргалтайгаар хөгжүүлж, тэр ч бүү хэл богино хэмжээний кинонд кунфугийн мастерын дүрд тоглохуйц олонд танигдаж, алдаршсан нэгэн билээ.
Тэгвэл Хятад яагаад хэн нэгнийг зүгээр л сайхан баяжихыг харж чадахгүй байна вэ?
Ши Зиньпин даргын үед Хятадын төр эдийн засгаа илүү чанга атгаж, Алибаба ба түүний өрсөлдөгч Тенцентийг (хоёулаа 600 гаруй тэрбум доллараар үнэлэгддэг) хөндлөн огтлолд оруулсан байдаг. Эдийн засгийн тэгш бус байдал нэмэгдэж буй энэ үед Хятад улс Энэтхэг, АНУ-ыг бодвол илүү тэрбумтантай боловч 600 сая иргэн сард 150 доллараас бага цалинтай байна.
Жак Ма энэ баялагийн зөрүүг “сурталчлагч” болж байгаа нь Хятадын засгийн газарт таалагдаагүй бололтой.
Б.Бүжлхамаа