x

Улс дамнасан авлигын эсрэг тэмцэлд АНУ манлайлж байна

Олон улсын авлигатай тэмцэх бүлгийн зүгээс АНУ-ыг хээл хахууль, авлигын эсрэг дэлхийн тэргүүлэгч орон хэмээн магтжээ.

ЭЗХАХБ-ын Хээл хахуулийн асуудлаарх ажлын хэсэг Арваннэг дүгээр сарын 17-ны өдрийн илтгэлд дурдсанаар АНУ авлигатай тэмцэх хууль тогтоомжоо амжилттай хэрэгжүүлэхийн зэрэгцээ бусад улс орныг ЭЗХАХБ-ын гаргасан Олон улсын бизнесийн гүйлгээтэй холбогдуулан гадаадын төрийн албан хаагчдын хээл хахуультай тэмцэх тухай конвенцийг дагаж мөрдөхийг уриалсан байна.

ЭЗХАХБ-ын Хээл хахуулийн асуудлаарх ажлын хэсгийн тайланд АНУ 2010-2019 онуудад Гадаад авлигын практикийн хуулийнхаа хүрээнд гадаадын хээл хахууль болон бусад гэмт хэрэгтэй холбогдуулан 174 компани, 115 хүнд ял шийтгэл оногдуулсан болохыг тусгасан.

Дээрх ажлын хэсэгт 44 гишүүн улс багтсан бөгөөд энэ нь авлигатай тэмцэх арга хэмжээг улс орнууд хэр сайн хэрэгжүүлж байгааг хянах юм. Ажлын хэсгийн зүгээс АНУ-ын авлигатай тэмцэх чиглэлээр олж авсан туршлага, нөөц бололцоог сайшааж, хэргийг мөрдөн байцаах, шийдвэрлэх үйл ажиллагааны уялдаа холбоо, авлигын эсрэг хүчин чармайлтаа бэхжүүлэх гадаадын түншүүдийг сургах зэрэг амжилттай бодлогыг онцолсон.

АНУ нь ЭЗХАХБ-тай нягт хамтран ажиллаж, авлигатай тэмцэхэд үлгэр дууриалал үзүүлэхийг эрмэлздэг хэмээн АНУ-ын Төрийн департаментын дэд дарга Кэйл Брауны хэлсэн. Тэрээр Арваннэг дүгээр сарын 17-ны өдөр хийсэн мэдэгдэлдээ "АНУ гадаадын хээл хахуультай тэмцэх чиглэлээр манлайлагч болсоор ирсэн бөгөөд бидний хүчин чармайлт АНУ-ын авлигын эсрэг үйл ажиллагааны гол тулгуур багана юм. Хээл хахууль нь дэлхийн эдийн засгийн цэвэр өрсөлдөөнтэй байдалд саад учруулж, зах зээлийг гажуудуулж, дэлхийн өнцөг булан бүрт бизнес эрхлэх зардлыг нэмэгдүүлдэг" гэж онцолжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
TikTok-ын талаарх шийдвэрийг 30 хоногийн дотор гаргана гэв 7 цаг 12 мин “Jeju Air”-ийн онгоцны ослын талаарх урьдчилсан дүгнэлтийг хүргүүлжээ 7 цаг 12 мин Колумбийн цагаачдын асуудлаар тохиролцоонд хүрчээ 7 цаг 13 мин Шинэ Зуунмод хотыг сэргээгдэх эрчим хүчээр хангасан, байгаль орчинд ээлтэй хот болгон хөгжүүлнэ 7 цаг 14 мин Дуудлага худалдаанд тавигдсан Трампын Ferrari F430 Coupe 11 цаг 47 мин Хятад сүлжээний хяналтыг АНУ-д шилжүүлэх хэлэлцээр эхэллээ 11 цаг 53 мин Давос дахь Трампын тулган шаардалт ба газар зүйн алдаанууд 11 цаг 54 мин ӨНӨӨДӨР: НИТХ-ын хуралдаан болно 12 цаг 1 мин Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 12 цаг 2 мин Юн Сог Ёлийг яллагдагчаар татжээ 12 цаг 3 мин Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр “Атар” хэвийн боовны баярт зориулсан барилдаанд хоёр дахиа түрүүллээ 12 цаг 4 мин Я.Синнер аварга цолоо хамгааллаа 12 цаг 5 мин Дэлхийн балетын гранпри уралдаанаас өсвөрийн балетчид найман медаль хүртжээ 12 цаг 6 мин ОЛЗ ба ХОХИРОЛ 13 цаг 25 мин Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй хамтрах ёстой 13 цаг 35 мин Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа 14 цаг 23 мин Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн 14 цаг 28 мин Японы Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 11 цаг 25 мин Аргентины эдийн засгийн ерөнхий үзүүлэлт өсөлттэй гарчээ Уржигдар 11 цаг 24 мин Ногоон үйлдвэрлэлийн инновацын орныг бий болгох төслийг эхлүүллээ Уржигдар 11 цаг 24 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа ОЛЗ ба ХОХИРОЛ Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа
Top