Франц дахь асрамжийн газруудаас авахуулаад Польш дахь эмнэлгүүд, хөгшин европчууд болон тэднийг асардаг ажилчдыг вакцинжуулах ажил ням гаригт эхэллээ.
Вирусийн эсрэг вакцинжуулалтын эхний тунг Францын нэгэн асрамжийн газрын эмээ хийлгэсэн байна.
450 сая гаруй хүнийг вакцинд хамруулах кампанит ажил Европын олон улс орнуудад тахал эхэлснээс хойшхи хамгийн том дэгдэлттэй тэмцэж байгаа энэ үед өрнөж байна.
Тоон мэдээллээр, Францад Хоёрдугаар сарын 15-нд анхны үхэл бүртгэгдсэнээс хойш Европын Холбооны 27 үндэстний 350,000 гаруй хүн коронавирусийн улмаас нас баржээ. Польшид өнгөрсөн Арваннэг дүгээр сард Дэлхийн 2-р дайн дууссанаас хойш хамгийн олон хүн нэг сарын дотор амиа алдсан бол дэлхийн нийт халдвар 80 саяыг давж, 1.7 сая гаруй хүн нас баржээ.
Европоос бусад оронд КОВИД-19:
- Канад, Франц, Япон, Испани, Швед, Норвеги улсуудад коронавирусийн шинэ хувилбарыг цөөн тоогоор илрүүлжээ.
- Африкт коронавирусийн халдвар авсан шинэ тохиолдлууд олноор бүртгэгдэх болсон нь түгшүүр төрүүлж байна.
- АНУ-ын тохиолдлын тоо урьд өмнө байгаагүйгээрээ өндөр байна. Нийт халдварын тоо 19 саяыг давж, нас баралт 330,000 гаруй байгаа нь тус улсад 17 хүн тутмын 1 нь вируст халдварлаж, 1000 хүн тутмын 1 нь вирусээр нас барсан гэсэн үг юм.
Т.Бүжлхам