Их Британы Дээд шүүхээс Монгол Улсын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдын 11 сая фунт стерлингийн үнэ бүхий Лондон дахь орон сууцыг 185 сая фунт стерлингээр тоологдох олон улсын авлига, мөнгө угаах ажиллагаатай холбоотой тул зарах, худалдах боломжгүй гэсэн тушаал гаргажээ.
2009-2012 оны хооронд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Сүхбаатарын Батболдыг улсынхаа хамгийн том хоёр уурхайтай холбоотой хууль бус наймаанаас болж хэдэн зуун сая доллар авсан гэж буруутгажээ.
Шүүгч Марк Пеллинг Арваннэг дүгээр сарын 18-ны өдөр Knightsbridge орон сууцны хорооллын доторх байрыг битүүмжлэх захирамж гаргасан байна. Harrods ба Hyde Park-ийн хооронд байрладаг Knightsbridge нь Хонконгийн хөрөнгийн магнат Хенри Ченгийн 2005 онд бүтээсэн 201 байшингийн нэг юм.
Бү.Лхамаа