x

Энэтхэгийн фермерүүд эсэргүүцлээ үргэлжлүүлсээр байна

Энэтхэгийн засгийн газар, газар тариалангийн шинэ хууль тариаланчдад илүү үр өгөөжөө өгөх болно гэж удаа дараа мэдэгдэл хийсэн ч тус хуулийг эсэргүүцсэн жагсаал үргэлжилсээр байна.

Бүр 2016 онд Ерөнхий сайд Нарендра Моди ба түүний эрх баригч Бхаратия Жаната нам (BJP) 2022 он гэхэд тариаланчдын орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ гэж амлаж байв.

Тэгэхээр хөдөөгийн амьжиргаа сайжирч байгааг нотлох баримт юу вэ?

Хөдөөгийн орлого нэмэгдсэн үү?

Энэтхэгийн нийт ажиллах хүчний 40 гаруй хувь нь хөдөө аж ахуй эрхэлдэг гэж Дэлхийн банк мэдээллэсэн. Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгийн өрхийн орлогын талаар албан ёсны тоо баримт гараагүй байгаа боловч хөдөө аж ахуйн хөдөлмөрийн хөлсний тухай мэдээллээр 2014-2019 оны хооронд өсөлтийн хурд буурч байгааг харуулж байна. 

Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Энэтхэгт инфляци өсч байгаа бөгөөд Дэлхийн банкны мэдээллээс харахад хэрэглээний үнийн инфляци 2017 онд 2.5 хувиас бага байсан бол 2019 онд 7.7 хувь болж өссөн байна.

Энэ нь цалингийн өсөлтөд идэгдснийг харуулж байгаа юм.

Энэтхэг улс 2013, 2016 онд судалгаа явуулсан бөгөөд энэ хугацаанд тариаланчдын орлого үнэмлэхүй хэмжээгээр бараг 40 хувиар өссөн байна.

Гэсэн хэдий ч Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас (OECD) 2018 онд гаргасан тайланд бодитоор авч үзвэл тариаланчдын орлого энэ гурван жилийн хугацаанд жилд ердөө хоёр хувиар өссөн байна. Эдгээр фермерүүдийн орлого нь хөдөө аж ахуйгаас бусад өрхийн орлогын гуравны нэгтэй тэнцэж байгааг тайланд мөн тодорхой бичсэн байна.

Хөдөө аж ахуйн бодлогын шинжээч Девиндер Шарма фермерүүдийн орлого бодит утгаараа хэдэн арван жилийн турш зогсонги хэвээр байна, бүр буурсан хэвээр байна гэж үзэж байна. Тэрээр "Хэрэв инфляцийг тооцвол сард хоёр мянга [рупи] нэмэгдэх нь тийм ч их ялгаагүй юм" гэж хэллээ. Мөн тариаланчдын өмнө тулгараад буй өртөг нэмэгдэж байгаагаас гадна тэдний ургац хураалтын явцад авах үнийн хэлбэлзэл өндөр байгааг онцлов. Сүүлийн жилүүдэд ган гачиг гэх мэт эрс тэс цаг агаартай байсан нь амьжиргаанд ноцтой нөлөөлж байгааг нэмж хэлэх хэрэгтэй.

Засгийн газрын зорилтууд хангагдаж байна уу?

2017 онд засгийн газрын хорооноос фермерүүдийн орлого 2015 оноос хойш жил бүр 10.4 хувиар өсч 2022 он гэхэд хоёр дахин нэмэгдэх шаардлагатай гэж мэдээлсэн. Гэвч харамсалтай нь тийм юм болсонгүй.

Түүнчлэн засгийн газар хөдөө аж ахуйн салбарт 6.39 тэрбум рупи (64 тэрбум фунт; 86 тэрбум доллар) хөрөнгө оруулах шаардлагатай гэж мэдэгджээ. Улсын болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтууд буурч байгааг дата харуулж байна. 2011-2012 онд хөдөө аж ахуйд оруулсан хөрөнгө оруулалт нийт хөрөнгө оруулалтын 8.5 хувь байна. 2013-2014 онд 8.6 хувь болж өссөн бөгөөд 2015 оноос хойш 6-7 хувь хооронд их бага түвшинд хэвээр байсан. 

Өрөнд дарагдаж буй тариаланчид

Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн үндэсний банкнаас 2016 онд хийсэн засгийн газрын албан ёсны судалгаагаар тариаланчдын хүлээх өрийн хэмжээ энэ үе хүртэл гурван жилийн хугацаанд дунджаар хоёр дахин өссөн болохыг тогтоожээ. Reality Check өмнө нь өндөр өрийн дарамттай байгаа тариаланчдын байдал, өр төлбөрөөс чөлөөлөгдөх ёстой эсэх талаар улс төрийн маргаантай байгаа асуудлыг судалж үзсэн. Тариаланчдад бордоо, үрийн татаас, зээлийн тусгай схем зэрэг санхүүгийн болон бусад дэмжлэгийг шууд үзүүлэхийг холбооны болон мужийн түвшинд олон жилийн турш оролдож ирсэн. 2019 онд Холбооны засгийн газар 80 сая тариаланчдад чиглэсэн шууд мөнгөн шилжүүлгийн схемийг зарлав. Энэхүү схемийн дагуу засгийн газар орлогын дэмжлэгийг жилд 6000 рупи (61 фунт; 81 доллар) олгодог. Энэтхэгийн зургаан муж үүнээс өмнө тариаланчдад зориулж төрийн мэдэлд бэлэн мөнгө шилжүүлэх схемтэй байсан.

Девиндер Шарма ийм схемүүд нь тариаланчдын орлогыг нэмэгдүүлэхэд нэмэр болсон гэж хэлэв. "Засгийн газар тариаланчдад орлогын шууд дэмжлэгийг авчирсан бөгөөд энэ нь зөв чиглэлд сайн алхам болсон. Гэхдээ эдгээр схемүүд үр дүнд хүрсэн эсэхийг харуулах мэдээлэл одоогоор бидэнд алга байна. Засгийн газар зөв замаар явж байна" гэж тариаланчдын орлогыг нэмэгдүүлэх асуудлыг судалж байгаа албан ёсны хорооны дарга Ашок Далвай хэллээ. Тэрээр мөн "Бид өгөгдлийг хүлээх хэрэгтэй" гэв. 

"Гэхдээ би сүүлийн гурван жилд өсөлтийг хурдасгах байсан гэж хэлж чадна, дараа нь бид илүү хүчтэй өсөлттэй байх болно" Ашок Далвай BBC-д ярихдаа өөрсдийн хийсэн "дотоод үнэлгээ" нь "зөв чиглэлд" явж байгаа гэж хэлжээ.

Бү.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
TikTok-ын талаарх шийдвэрийг 30 хоногийн дотор гаргана гэв 5 цаг 9 мин “Jeju Air”-ийн онгоцны ослын талаарх урьдчилсан дүгнэлтийг хүргүүлжээ 5 цаг 10 мин Колумбийн цагаачдын асуудлаар тохиролцоонд хүрчээ 5 цаг 10 мин Шинэ Зуунмод хотыг сэргээгдэх эрчим хүчээр хангасан, байгаль орчинд ээлтэй хот болгон хөгжүүлнэ 5 цаг 11 мин Дуудлага худалдаанд тавигдсан Трампын Ferrari F430 Coupe 9 цаг 44 мин Хятад сүлжээний хяналтыг АНУ-д шилжүүлэх хэлэлцээр эхэллээ 9 цаг 50 мин Давос дахь Трампын тулган шаардалт ба газар зүйн алдаанууд 9 цаг 51 мин ӨНӨӨДӨР: НИТХ-ын хуралдаан болно 9 цаг 58 мин Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 9 цаг 59 мин Юн Сог Ёлийг яллагдагчаар татжээ 10 цаг 1 мин Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр “Атар” хэвийн боовны баярт зориулсан барилдаанд хоёр дахиа түрүүллээ 10 цаг 1 мин Я.Синнер аварга цолоо хамгааллаа 10 цаг 2 мин Дэлхийн балетын гранпри уралдаанаас өсвөрийн балетчид найман медаль хүртжээ 10 цаг 3 мин ОЛЗ ба ХОХИРОЛ 11 цаг 22 мин Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй хамтрах ёстой 11 цаг 32 мин Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа 12 цаг 20 мин Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн 12 цаг 25 мин Японы Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 11 цаг 25 мин Аргентины эдийн засгийн ерөнхий үзүүлэлт өсөлттэй гарчээ Уржигдар 11 цаг 24 мин Ногоон үйлдвэрлэлийн инновацын орныг бий болгох төслийг эхлүүллээ Уржигдар 11 цаг 24 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа ОЛЗ ба ХОХИРОЛ Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа
Top