x

Иргэд нь эрх баригч, албан тушаалтныг шүүмжилбэл ял авдаг 5 улс

Зарим хүмүүс зүгээр л шүүмжлэл сонсож чаддаггүй, үүний эсрэг дархлаагүй байх нь бий. Шүүмжлэл, үзэл бодлыг гутаан доромжлох, гүтгэхтэй хольж сольж хүлээн авах нь ч бий. Ингэж хүлээж авагсад нь улс төрчид, хууль санаачлагчид, албан тушаалтнууд байвал яах вэ? Тэгээд бүүр шүүмжлэл сонсохгүйн тулд хууль санаачлан боловсруулж, өөрийнх нь нэр төрд халдсан гэж үзэж буй хүн бүрийг шүүхэд дуудаж, төлбөр ял оноох хэлбэрээр хариуцлага тооцож эхэлбэл яах вэ? Уг нь шүүмжлэлийг чинь сонсож, ажлыг чинь хийе гэж “гуйж” сонгогддог хүмүүсийг улс төрч гэдэггүй бил үү? Зарим орны улс төрчид өөр бодолтой байдаг аж. 

Мэдээж Хойд Солонгос, Куб, Туркменистан, Ливи гэх мэт дэлхийн хамгийн хаалттай, цензурь өндөртэй улсуудыг энд жагсаах нь илүүц биз. Харин харьцангуй нээлттэй ертөнцийн улс орнуудаас түүвэрлэн танилцуулъя.

ОХУ

ОХУ-д засгийн газар, төрийн түшээд мөн Ерөнхийлөгч Владимир Путиныг онлайн орчинд шүүмжилж, хүндэтгэлгүй хандсан хэн боловч шүүхэд дуудагдаж, торгууль төлөхөөс авахуулаад хорих ял эдлэх хүртэл хуулийн зохицуулалттай. Энэхүү хуулийг өнгөрсөн жил хүндэт Ерөнхийлөгч Владимир Путины рейтинг түүхэнд байгаагүйгээр унаж, ард иргэдийн түүнд итгэх итгэл 33%-д хүрсний дараа яаравчлан баталсан юм. Путин бол адгийн амьтан гэж бичихэд л шууд шүүхэд дуудагдаж дор хаяж 100 мянган рублийн торгууль төлөх ба давтан “үл хүндлэл” үйлдсэн бол 15 хоног хорих ял оноох юм. Хуулинд зааснаар “нийгмээ, эх орноо, төрийн бэлгэ тэмдгээ, үндсэн хуулиа, мөн эрх баригчдаа үл хүндэлсэн бүхий л цахим дайралтуудад хариуцлага хүлээлгэнэ” гэжээ. 

Ливан

Энэ бол Арабын хамгийн эрх чөлөөт орнуудын нэг шүү дээ. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд гүтгэх, нэр төрд халдахын эсрэг хуулиар төр засгаа шүүмжилсэн сэтгүүлч, нийгмийн активистууд, энгийн иргэд ялгалгүй эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр болсон нь нийгмийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдсан аюултай үзэгдэл болж байна. Хуулинд зааснаар эрх баригч, төрийн албан тушаалтнуудыг гутаан доромжилбол нэг жил хүртэл, Ерөнхийлөгч, үндэсний туг далбаа, бэлгэ тэмдгийг гутаавал хоёр жил хүртэл, үндэсний цэрэг армийг гутаавал гурван жил хүртэл хорих ял оноох гэнэ. 

Мьянмар

Энэ улс өнгөрсөн жил хошин егөө, элэглэл хийсэн хэсэг жүжигчид, уран бүтээлчдээ шоронд илгээжээ. Нутаг орнуудаар хэрэн хэсэж, аялан тоглолт хийдэг эдгээр 7 жүжигчин хошин егөө бүхий ардын жүжиг тоглож, улс төрийн нөхцөл байдал болон нийгмийн зан үйлийг шүүмжилсэн нь ийнхүү нэг жил хоригдох шалтгаан болсон байна. 

Венесуэл

Энд аливаа хэлбэрээр ерөнхийлөгчийнхөө нэр хүндэд халдах аваас 3-30 сар хүртэлх хугацаагаар хорих ял онооно. Хьюго Чавесын үед батлагдсан энэ хуулийн ихэнх үзэл санаа ах дүү Касторогийн үеийн Кубын бодлоготой маш төстэй. 

Кувейт

Хэрэв та Кувейтийн сүр жавхлант Эмир Наваф Ал-Ахмед Ал-Жабер Ал-Сабаг ямар нэг байдлаар шүүмжилбэл хоёроос таван жилийн ял эдлэнэ, эсвэл урт хугацааны цөллөгт явна! Энэ нь бүүр үндсэн хуулиндаа бичээтэй бий. Хэрэв хэвлэл мэдээллийн хэрэгсэл эмирийн нэр хүндэд халтай ганц өгүүлбэр ч болов бичвэл 5.000-20.000 динар буюу 20.000-80.000 ам долларын торгууль төлнө. 2009 онд Австралийн жуулчин эмэгтэй Кувейтэд аялж явахдаа эмирийн нэр төрд халдсан хэмээн хоёр жилийн хорих ялаар шийтгүүлж байсан юм. Тэгэхээр гадаадын иргэн байсан ч энэ хууль үйлчилдэг байх нь. 

Эх сурвалж: ub.life

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
TikTok-ын талаарх шийдвэрийг 30 хоногийн дотор гаргана гэв 5 цаг 22 мин “Jeju Air”-ийн онгоцны ослын талаарх урьдчилсан дүгнэлтийг хүргүүлжээ 5 цаг 23 мин Колумбийн цагаачдын асуудлаар тохиролцоонд хүрчээ 5 цаг 23 мин Шинэ Зуунмод хотыг сэргээгдэх эрчим хүчээр хангасан, байгаль орчинд ээлтэй хот болгон хөгжүүлнэ 5 цаг 24 мин Дуудлага худалдаанд тавигдсан Трампын Ferrari F430 Coupe 9 цаг 57 мин Хятад сүлжээний хяналтыг АНУ-д шилжүүлэх хэлэлцээр эхэллээ 10 цаг 3 мин Давос дахь Трампын тулган шаардалт ба газар зүйн алдаанууд 10 цаг 4 мин ӨНӨӨДӨР: НИТХ-ын хуралдаан болно 10 цаг 11 мин Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 10 цаг 12 мин Юн Сог Ёлийг яллагдагчаар татжээ 10 цаг 14 мин Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр “Атар” хэвийн боовны баярт зориулсан барилдаанд хоёр дахиа түрүүллээ 10 цаг 14 мин Я.Синнер аварга цолоо хамгааллаа 10 цаг 15 мин Дэлхийн балетын гранпри уралдаанаас өсвөрийн балетчид найман медаль хүртжээ 10 цаг 16 мин ОЛЗ ба ХОХИРОЛ 11 цаг 35 мин Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй хамтрах ёстой 11 цаг 45 мин Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа 12 цаг 33 мин Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн 12 цаг 38 мин Японы Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 11 цаг 25 мин Аргентины эдийн засгийн ерөнхий үзүүлэлт өсөлттэй гарчээ Уржигдар 11 цаг 24 мин Ногоон үйлдвэрлэлийн инновацын орныг бий болгох төслийг эхлүүллээ Уржигдар 11 цаг 24 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа ОЛЗ ба ХОХИРОЛ Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа
Top