x

Ковидын эсрэг вакцин хийлгээд танд гаж нөлөө үзүүлбэл шүүхдэж болох уу?

Хэрэв танд Ковидын вакцин хийлгэсний дараа хүнд гаж нөлөө илэрвэл АНУ-ын шүүхэд гомдол гаргах хүн байхгүй гэж CNBC агентлаг мэдээлэв. Холбооны засгийн газар Pfizer, Moderna зэрэг компаниудын санамсаргүйгээр вакцин нь буруу ажиллавал хариуцлага үүрэхгүй байх дархлаа олгожээ. 

Даллас хотын аюулгүй байдал, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан өмгөөлөгч Рожге Данн "Энэ хэмжээний хуулиар хамгаалагдсан дархлаатай байх нь тун ховор тохиолддог. Эмийн үйлдвэрүүдэд ихэвчлэн иймэрхүү хариуцлагаас хамгаалагдсан эрх олгодоггүй" гэлээ. 

Вакцин хийлгэж буй хүмүүс Хүнс, Эмийн Захиргааны байгууллагын яаралтай тусламжийн тусгай зөвшөөрлөөр вакцин хийлгэж байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй бөгөөд тарилга хийлгэхийг хөдөлмөр эрхлэлтийн нөхцлөөр үүрэг болговол ажил олгогчтойгоо хариуцлага тооцож чадахгүй. Конгресс вакцин гэх мэт "нийтийг нөмөрсөн эсрэг арга хэмжээ"-гээр нөхөж баршгүй хохирол амссан хүмүүсийн алдагдсан цалин хөлс, халааснаас гарсан эмчилгээний зардлыг нөхөхөд туслах зорилгоор тусгайлан сан байгуулсан.  Гэхдээ үүнийг ашиглахад хэцүү бөгөөд бараг төлдөггүй. Өмгөөлөгчид энэ сан сүүлийн арван жилд гаргасан нэхэмжлэлийн 6-аас бага хувийг нөхөн төлсөн гэж мэдэгдлээ.

Хамгийн богино хугацаанд боловсруулсан вакцин бол паротит өвчний эсрэг вакцин байсан.  Тус вакцины хөгжүүлэлт дөрвөн жил үргэлжилсэн бөгөөд 1967 онд лиценз авсан байна. Pfizer-ын Ковид-19 вакциныг найман сарын хугацаанд яаралтай тусламжийн зориулалтаар боловсруулж хэрэглээнд нэвтрүүллээ. АНУ-ын 10 хүн тутмын 4 нь вакцинд хамрагдахгүй байх магадлалтай гэж "Пью" судалгааны төвийн саяхны судалгаагаар гаргажээ. 

Энэ нь хоёр сарын өмнөхөөс доогуур байгаа хэдий ч итгэлцлийн асар том зөрүү байгааг харуулж байна.

Гэсэн хэдий ч Pfizer шиг эм үйлдвэрлэгчид олон нийтэд ямар ч товчлол гараагүй гэж тайвшруулсаар байна. Энэ бол вакцин юм. Энэ бол дэлхийн бүх эрх баригчдаас батлагдаж байгаа вакцин юм. Энэ нь нэг зүйлийг хэлэх ёстой. Эмийн үйлдвэрүүдэд олгосон хууль ёсны дархлаа нь тэднийг зөвхөн шүүхээс хамгаалдаггүй. 

Өмгөөлөгч Рожге Данн "Энэ нь дархлаажуулалтын үнийг бууруулахад тусалдаг гэж хэллээ. Засгийн газар хүмүүсийг Ковидын вакцин үйлдвэрлэж буй компаниудыг шүүхэд өгөхийг хүсэхгүй байна. Тиймээс үйлдвэрлэгчид засгийн газраас нэг хүнд ногдох өндөр үнийг ногдуулж магадгүй юм гэлээ.

Pfizer, Moderna нар CNBC-ийн хууль ёсны хамгаалалтын талаар тайлбар өгөх хүсэлтэд хариу мэдэгдээгүй байна. 

Бү.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
TikTok-ын талаарх шийдвэрийг 30 хоногийн дотор гаргана гэв 5 цаг 1 мин “Jeju Air”-ийн онгоцны ослын талаарх урьдчилсан дүгнэлтийг хүргүүлжээ 5 цаг 2 мин Колумбийн цагаачдын асуудлаар тохиролцоонд хүрчээ 5 цаг 2 мин Шинэ Зуунмод хотыг сэргээгдэх эрчим хүчээр хангасан, байгаль орчинд ээлтэй хот болгон хөгжүүлнэ 5 цаг 4 мин Дуудлага худалдаанд тавигдсан Трампын Ferrari F430 Coupe 9 цаг 36 мин Хятад сүлжээний хяналтыг АНУ-д шилжүүлэх хэлэлцээр эхэллээ 9 цаг 42 мин Давос дахь Трампын тулган шаардалт ба газар зүйн алдаанууд 9 цаг 44 мин ӨНӨӨДӨР: НИТХ-ын хуралдаан болно 9 цаг 51 мин Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 9 цаг 52 мин Юн Сог Ёлийг яллагдагчаар татжээ 9 цаг 53 мин Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр “Атар” хэвийн боовны баярт зориулсан барилдаанд хоёр дахиа түрүүллээ 9 цаг 53 мин Я.Синнер аварга цолоо хамгааллаа 9 цаг 54 мин Дэлхийн балетын гранпри уралдаанаас өсвөрийн балетчид найман медаль хүртжээ 9 цаг 55 мин ОЛЗ ба ХОХИРОЛ 11 цаг 14 мин Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй хамтрах ёстой 11 цаг 25 мин Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа 12 цаг 12 мин Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн 12 цаг 17 мин Японы Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 11 цаг 25 мин Аргентины эдийн засгийн ерөнхий үзүүлэлт өсөлттэй гарчээ Уржигдар 11 цаг 24 мин Ногоон үйлдвэрлэлийн инновацын орныг бий болгох төслийг эхлүүллээ Уржигдар 11 цаг 24 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа ОЛЗ ба ХОХИРОЛ Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа
Top