АНУ даяар өнгөрсөн даваа гаригаас эхлэн Pfizer/BioNTech компаниудын бүтээсэн вакцинаар хүн амаа вакцинжуулах ажлыг эхлээд байгаа.
АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс коронавирусийн эсрэг вакцин аюулгүйг батлан харуулахын тулд олон нийтийн өмнө хийлгэлээ.
Түүний эхнэр мөн хамт вакцин хийлгэжээ. Вакцин хийлгэснийхээ дараа дэд Ерөнхийлөгч “Надад юу ч мэдрэгдсэнгүй” гэж хэлжээ.
Шинэ ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден эхнэрийн хамт ирэх даваа гаригт олон нийтийн өмнө вакцин хийлгэх юм. Тэрээр тангараг өргөснөөсөө хойш 100 хоногийн дотор 100 сая америкчуудыг дархлаажуулахаа амлаад байгаа билээ.
Харин коронавирусийн халдвар аваад эдгэрсэн ерөнхийлөгч Дональд Трамп хэзээ вакцинжуулалтад хамрагдах нь тодорхойгүй байна.