x

Японы засгийн газар олимпод оролцох тамирчдыг вакцинжуулахыг дэмжив

Японы засгийн газар Токио-2020 Олимпийн наадмаас өмнө тамирчдад коронавирусийн вакцин хийлгэхэд нь туслах Олон улсын олимпийн хороо (ОУОХ) -ны саналыг дэмжжээ. 

Киодо Ньюс агентлагийн мэдээлснээр, хөгжиж буй орнуудын тамирчид болон албан тушаалтнуудад вакцин хийлгэхэд туслах зорилготой ОУОХ-ны үйл ажиллагааг дэмжсэн агуулгатай захиаг Японы Ерөнхий сайд Ёшихидэ Сугаги арваннэгдүгээр сард Швейцарийн Женев дэх Вакцины Холбоо болох Гави руу илгээсэн аж.

Өнгөрсөн сард ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах үг хэлэхдээ "Олимпод оролцох хүсэлтэй тамирчдад вакцинжуулалтыг заавал хийлгэх нь хэт холын байх болно" гэж хэлсэн. Гэхдээ Бах яриан дундаа тамирчдыг вакцинд хамруулах нь маш том "Хүндэтгэлийн тэмдэг" болох болно гэж хэлсэн юм.

ОУОХ бусад байгууллагуудтай вакцин нийлүүлэх "хүрээ" бий болгохыг эрмэлзэж байгаа. Гави болон ДЭМБ нь дэлхий даяар коронавирусийн эсрэг вакцин боловсруулах, түгээх ажлыг түргэсгэх зорилготой Ковакс төслийг хэрэгжүүлнэ. Аравдугаар сард Японы засгийн газар 2021 онд 5 тэрбум доллар босгохоор төлөвлөж буй уг төслийг санхүүжүүлэхэд 130 сая доллар амласан. Харин ОУОХ-оос "Токио 2020"-ийг аюулгүй зохион байгуулах үүднээс вакцин хийлгэхэд шаардагдах зардлын зарим хэсгийг хариуцахаар санал болгов. 

Тэрээр үйлдвэрлэгчид болон бусад эрүүл мэндийн мэргэжилтнүүдтэй хэлэлцээр хийж байгаа гэдгээ мэдэгдсэн боловч тамирчдыг вакцин хийлгэх хамгийн их шаардлагатай хүмүүсийн урдуур оруулж, дараалалын өмнөх рүү “үсэргэж” чадахгүй гэж мэдэгджээ. Мөн өмнө нь хэд хэдэн удаа вакцин бол олимпын наадмыг амжилттай зохион байгуулахад туслах мөнгөн сум биш гэж мэдэгдэж байсан. 

Коронавирусийн тахлын улмаас Олимпын наадам 2021 оны 7-р сарын 23-наас 8-р сарын 8-нд, харин Паралимпийг 8-р сарын 24-өөс 9-р сарын 5 хүртэл хийхээр төлөвлөж хойшлуулсан.

"Токио 2020" саяхан зөвхөн ингэж хугацаа хойшлуулахад 2.8 тэрбум доллар зарцуулсан гэж мэдэгдсэн. Токио хотын захиргаа 1.1 тэрбум доллар төлж, Зохион байгуулах хороо нэг тэрбум доллар төлнө гэсэн мэдээлэл байна. Үлдсэн 700 сая долларыг Японы засгийн газар хариуцах байсан. "Токио 2020"-ийг 3-р сард хойшлуулахаас өмнө ойролцоогоор 13 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөж байжээ.

Бү.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
TikTok-ын талаарх шийдвэрийг 30 хоногийн дотор гаргана гэв 5 цаг 29 мин “Jeju Air”-ийн онгоцны ослын талаарх урьдчилсан дүгнэлтийг хүргүүлжээ 5 цаг 30 мин Колумбийн цагаачдын асуудлаар тохиролцоонд хүрчээ 5 цаг 30 мин Шинэ Зуунмод хотыг сэргээгдэх эрчим хүчээр хангасан, байгаль орчинд ээлтэй хот болгон хөгжүүлнэ 5 цаг 31 мин Дуудлага худалдаанд тавигдсан Трампын Ferrari F430 Coupe 10 цаг 4 мин Хятад сүлжээний хяналтыг АНУ-д шилжүүлэх хэлэлцээр эхэллээ 10 цаг 10 мин Давос дахь Трампын тулган шаардалт ба газар зүйн алдаанууд 10 цаг 11 мин ӨНӨӨДӨР: НИТХ-ын хуралдаан болно 10 цаг 18 мин Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 10 цаг 19 мин Юн Сог Ёлийг яллагдагчаар татжээ 10 цаг 21 мин Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр “Атар” хэвийн боовны баярт зориулсан барилдаанд хоёр дахиа түрүүллээ 10 цаг 21 мин Я.Синнер аварга цолоо хамгааллаа 10 цаг 22 мин Дэлхийн балетын гранпри уралдаанаас өсвөрийн балетчид найман медаль хүртжээ 10 цаг 23 мин ОЛЗ ба ХОХИРОЛ 11 цаг 42 мин Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй хамтрах ёстой 11 цаг 52 мин Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа 12 цаг 40 мин Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн 12 цаг 45 мин Японы Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 11 цаг 25 мин Аргентины эдийн засгийн ерөнхий үзүүлэлт өсөлттэй гарчээ Уржигдар 11 цаг 24 мин Ногоон үйлдвэрлэлийн инновацын орныг бий болгох төслийг эхлүүллээ Уржигдар 11 цаг 24 мин
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа ОЛЗ ба ХОХИРОЛ Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа
Top