Унгарын парламент ижил хүйстэн хосуудад хүүхэд үрчлэхийг хориглосон хууль батлав.
Ерөнхий сайд Виктор Орбаны баруун жигүүрийн засгийн газраас өргөн барьсан хууль тогтоомжид зөвхөн гэрлэсэн хосууд л хүүхэд үрчилж болно гэж заасан хууль баталжээ. Харин Унгарт ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хориглодог юм.
Зарим хүний эрхийн бүлгийнхэн Унгарын шинэ хуулиудыг "хүний эрхийн хар өдөр" гэж нэрлэжээ.
Ерөнхий сайд Орбан 2010 онд засгийн эрхэнд гарснаас хойш Унгарын үндсэн хуулинд томоохон өөрчлөлт оруулсан нь энэ юм. Мягмар гаригт батлагдсан нэмэлт өөрчлөлтөөр гэр бүлийг "гэрлэлт ба эцэг эх, хүүхдийн харилцаанд үндэслэнэ. Ээж нь эмэгтэй, аав нь эрэгтэй байна" гэж заажээ.
Ижил хүйстэн хосууд аль нэг нь ганц бие хүний хувьд өргөдөл гаргасан ч гэсэн үрчлэх боломжгүй боллоо. Тус улсын Хууль зүйн сайд Жудит Варга "Гол дүрэм бол гэрлэсэн хосууд л хүүхэд, өөрөөр хэлбэл гэрлэсэн эрэгтэй, эмэгтэй хүн үрчилж авах боломжтой" гэж хэллээ. Одоо ганц бие хүмүүс хүүхэд үрчлэхийн тулд засгийн газраас тусгай зөвшөөрөл авах шаардлагатай болсон байна.
Эцэг эхчүүд хүүхдээ консерватив сэтгэлээр өсгөх ёстой гэж шинэ үндсэн хуулинд заажээ. "Унгар улс нь хүүхдүүдийн төрсөн хүйсээ тодорхойлох эрхийг хамгаалж, манай үндэстний үндсэн хууль, манай христийн соёлд суурилсан үнэт зүйлд үндэслэн хүмүүжлийг нь баталгаажуулдаг" гэж бичсэн байдаг.
Засгийн газар "Барууны үзэл суртлын шинэ үйл явц нь хүүхдийг үзэл суртлын эсвэл биологийн хөндлөнгийн нөлөөллөөс хамгаалах шаардлагатай болгосон тул өөрчлөлт хийх шаардлагатай байна" гэжээ.
Өнгөрсөн тавдугаар сард Унгарын парламент трансжендер хүмүүсийн албан ёсны баримт бичигт төрөх үед ажиглагдсан хүйсийг өөрчлөхийг хориглосон хуулийг баталсан.
Шинэ дүрмийг хүний эрхийн байгууллагууд хүчтэй шүүмжилж байна.
"Энэ өдөр Унгарын ЛГБТQ нийгэмлэгийн хувьд, хүний эрхийн хувьд хар өдөр байна" гэж Унгарын Эмнести байгууллагын захирал Дэвид Виг хэллээ.
Трансжендер Европийн Гүйцэтгэх захирал Масен Дэвис "Бид ийм таагүй уур амьсгалтай нөхцөлд Унгарт транс хүүхэд, насанд хүрэгчдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд маш их санаа зовж байна" гэв.
Өнгөрсөн долоо хоногт ЕХ-ны удирдагчид Унгар, Польштой харилцан тохиролцоонд хүрч, хоёр улс ЕХ-ны урт хугацааны төсөвт либерал үнэт зүйлийг тулгах гэж оролдсоных нь төлөө хориг тавихаас зайлсхийжээ.
Бү.Лхамаа