x

Түүгч байхгүй бол кофе байхгүй: Ковид-19 Колумбын ургацыг сүйд хийх нь

Санта-Изабелийн эдлэн газар бараг дөчин жилийн турш кофе тариалж, ус болон нүүрсээр ажилладаг техникээр кофены үрийг хуурч боловсруулсаар иржээ. Гэвч кофены бут, модоор өвч бүрхэгдсэн энэхүү уулын аманд байрлах асар том фермд үйлдвэрлэл энэ жил буурч магадгүй болоод байна.

Учир нь коронавирусийн цартахлын үед кофе түүх хүмүүс хөлсөлж авах нь тун ярвигтай болоод байгаа аж. Буурцагны үнэ хямд байгаа нь олон хүн авч ажиллуулж чадахгүйд хүргээд байна.

"Хэрэв бид илүү олон ажилчин авч чадахгүй бол ургацынхаа зарим хэсгийг алдаж магадгүй. Үүнээс болж буурцаг газар унаж, ялзрах болно" гэж фермийн менежер Анхель Гарсиа ярьж байна.

900,000 кофены буттай Санта Изабел бол Колумбын Антиокия мужийн ажиллах хүчний хомсдолтой тэмцэж буй олон фермүүдийн нэг юм. Меделлин хотын тус муж жил бүр 9-12-р сарын хооронд ургацаа хураахын тулд өнцөг булан бүрээс 32000 орчим кофе түүгч цуглуулах шаардлагатай байдаг. Гэхдээ одоогоор 7000 кофе түүгчийн алдагдалтай байгаа гэж Колумбын үндэсний кофе тариалагчдын холбооноос мэдээлэв. Үүнтэй адил ажиллах хүчний дутагдал энэ оны эхээр Коста Рикагийн кофены фермүүдэд ч тулгарчээ.

Олон газраас цуглардаг тул Санта-Изабелийн фермийн ажилчидаас цөөн хүн иржээ.

Кофе түүгч 40 настай Луис Жиралдо "Энэ газарт янз бүрийн газраас ирсэн ажилчид байдаг. Бусадтай харьцахаас хичнээн зайлсхийсэн ч зай барих, хол байх ямар ч боломжгүй” гэж хэллээ.

Өглөөний цайгаа ууж дууссан тэрээр хажууд суугаа бусад хэдэн арван хамтран ажиллагсад руугаа заасан юм. Тэдний хэн нь ч нүүрний маск зүүгээгүй байв.

Харин түүгч Жиралдогийн эхнэр Глория Педрахита ажилтай болсондоо баяртай байгаагаа илэрхийлсэн юм. Түүний Меделлин дахь жижиг хувцасны дэлгүүр энэ оны эхээр дампуурчихаж. Тэр коронавирусийн халдвар авах эрсдэлтэйг мэдэж байсан ч энд иржээ.

Эндхийн ажилчид бүгд ковидын талаар адилхан нухацтай авч үздэггүй байна. Фермүүд өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, кофе түүгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс гар угаах станц нэмж оруулах, биеийн температурыг шалгах зэрэг био аюулгүй байдлын арга хэмжээ авчээ.

Зарим томоохон фермерийн аж ахуй эрхлэгчид дотуур байраа өргөтгөн, майхнуудаа нэмж ажилчдаа илүү зайтай байлгаж, давхар ороо хоёр метр зайтай байрлуулжээ. 

Колумб дахь ажилгүйдлийн түвшин жилийн өмнөхөөс 50 хувиар илүү байгаа хэдий ч тариаланчдын найдаж байсан шиг олон кофе түүгч цуглаагүй байна. 

Хоосон ачааны машин

Ноён Гарсиа хэлэхдээ жил бүр арваннэгдүгээр сард ургац хураалтанд зориулж 500 түр зуурын ажилчин авдаг.  Энэ жил зөвхөн 200 авах боломжтой болсон гэсэн юм.

Хүйтэн, бороотой цаг агаар энэ жил Колумбын олон газарт кофены үр боловсрох явцыг удаашруулсан байна. Ингэснээр Санта Изабельд томоохон алдагдал үүрэхээс түр ч болов торгоосон хэдий ч ферм нь кофены шошнуудыг газарт унахаас өмнө олон хүмүүсийг дайчлах шаардлагатай байгаа гэв.

Ноён Гарсиа "Бид радиогоор зар сурталчилгаагаа явуулж, цагаан хоолойтой ачааны машиныг хот руу явуулж, ажилчдыг ферм дээр ирж ажиллахыг санал болгодог. Гэвч ачааны машин ихэвчлэн хоосон буцаж ирдэг" гэлээ.

Колумбын Кофе тариалагчдын холбооны Антиокия хотын захирагч Хосе Алваро Жарамилло "Хөдөлмөрийн хомсдол нь хэдэн жилийн өмнөхөөс ч илүү ажиглагдаж байна. Гэхдээ хурдны зам барих, хууль бус кока тариалан гэх мэт өндөр цалинтай салбарууд хөдөө орон нутгийн ажилчдыг кофены ажлаас холдуулж байгаа. Бие махбодийн хувьд маш их хүч шаарддаг, аюулгүй байдал багатай энэ ажлыг хийхэд Колумб дахь кофе түүгчид нэг килограмм шош тутамд 0.15 доллар (0.11 фунт) төлдөг. Сайн, өндөр туршлагатай кофе түүгч өдөрт 200кг шош цуглуулж өдөрт 30 орчим доллар олж чаддаг. Энэ нь улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр ажилладаг ажилтны олдог мөнгөнөөс гурав дахин их мөнгө юм.  Гэхдээ энэ ажил нь бие бялдрын хувьд эрсдэлтэй бөгөөд тогтмол орлого, эрүүл мэндийн даатгал өгдөггүй" гэсэн юм. 

"Өөрчлөлтийн төлөө кафе"-ны захирал, кофены салбарын мэргэжилтэн Фернандо Моралес де Ла Круз "Дэлхийн кофены үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг бизнесийн загвар өөрчлөгдөх хүртэл" ажиллах хүчний хомсдол асуудал дагуулсаар байх болно гэжээ.

Хүний ​​эрхийн төлөө тэмцэгч Моралес де ла Круз дэлхийн кофенуудад одоогоор кофе тариалдаг орнууд экспортын квотыг зогсоохоо больсон 1983 онд кофе нь 2.40 доллар /кг/ орчим борлуулагдаж байгааг тэмдэглэжээ. Тэрээр хэлэхдээ, цөөхөн хэдэн компаниуд, түүний дотор Старбакс, Нестл нар дэлхийн ихэнх кофенуудыг худалдан авч, хэлэлцээрийнхээ ачаар үнийг бага түвшинд байлгаж байна. Салбар дахь цалин хөлс мэдэгдэхүйц сайжирахын тулд кофены шошны бөөний үнэ ойролцоогоор $12 /кг/ байх ёстой гэж хэллээ. Мөн тэрээр үнийн энэ том өсөлтийг зарим талаар хэрэглэгчидээс кафе эсвэл ресторанд худалдаж авсан кофе бүрээс 10 цент нэмж авах замаар нөхөж болно гэж үзэж байна. 

"Коронавирус биднийг айлгахыг зөвшөөрөхгүй"

Тариалан эрхлэгчид кофеныхоо хямд үнээс болж тэмцэж байгаа ч гэсэн санал болгосноор бага зэргийн цалин хөлсөөр ажиллах хүсэлтэй хүмүүс байна. Санта-Изабелийн ферм дээр энэ жил кофе цуглуулагчдын олонх нь Венесуэлийн цагаачид бөгөөд гэрт байгаа хамаатан садандаа мөнгө илгээх шаардлагатай болжээ.

Венесуэльд сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ одоогоор 1 доллар орчим байгаа аж. Венесуэлээс ирсэн 25 настай ажилчин Рафаэль Авенданьо "Коронавирус биднийг айлгахыг зөвшөөрч чадахгүй" гэлээ. Тэрээр энэ ферм дээр нэг сар ажиллажээ.

Тэрээр Колумбын Карибын тэнгисийн эрэгт гурван жилийн турш мотоциклийн таксины жолоочоор ажиллаж байсан боловч цар тахлын улмаас өмнөх ажлаа хийж чадахгүй болжээ. 

"Бидэн шиг хүмүүсийн хувьд нэн тэргүүнд ажиллах нь чухал юм" гэлээ. 

Бү.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
TikTok-ын талаарх шийдвэрийг 30 хоногийн дотор гаргана гэв 11 цаг 20 мин “Jeju Air”-ийн онгоцны ослын талаарх урьдчилсан дүгнэлтийг хүргүүлжээ 11 цаг 21 мин Колумбийн цагаачдын асуудлаар тохиролцоонд хүрчээ 11 цаг 22 мин Шинэ Зуунмод хотыг сэргээгдэх эрчим хүчээр хангасан, байгаль орчинд ээлтэй хот болгон хөгжүүлнэ 11 цаг 23 мин Дуудлага худалдаанд тавигдсан Трампын Ferrari F430 Coupe 15 цаг 55 мин Хятад сүлжээний хяналтыг АНУ-д шилжүүлэх хэлэлцээр эхэллээ 16 цаг 1 мин Давос дахь Трампын тулган шаардалт ба газар зүйн алдаанууд 16 цаг 3 мин ӨНӨӨДӨР: НИТХ-ын хуралдаан болно 16 цаг 10 мин Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 16 цаг 11 мин Юн Сог Ёлийг яллагдагчаар татжээ 16 цаг 12 мин Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр “Атар” хэвийн боовны баярт зориулсан барилдаанд хоёр дахиа түрүүллээ 16 цаг 13 мин Я.Синнер аварга цолоо хамгааллаа 16 цаг 14 мин Дэлхийн балетын гранпри уралдаанаас өсвөрийн балетчид найман медаль хүртжээ 16 цаг 14 мин ОЛЗ ба ХОХИРОЛ 17 цаг 33 мин Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй хамтрах ёстой 17 цаг 44 мин Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа 18 цаг 31 мин Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн 18 цаг 36 мин Японы Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ 2025-01-25 Аргентины эдийн засгийн ерөнхий үзүүлэлт өсөлттэй гарчээ 2025-01-25 Ногоон үйлдвэрлэлийн инновацын орныг бий болгох төслийг эхлүүллээ 2025-01-25
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... ОЛЗ ба ХОХИРОЛ Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй ... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа
Top