Аргентины улстөрчид Католик шашинтай энэ улсыг үр хөндөлтийг хуульчлахад нэг алхам ойртуулсан хуулийн төслийг дэмжиж, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагчдын эртнээс эрэлхийлж ирсэн өөрчлөлтийг дэмжлээ.
Парламентын доод танхим 131-117 харьцаатайгаар өргөн барьсан хуулийг дэмжив. Одоо дээд танхим болох Сенат тус хуулийн төслийг батлах эсэхийг шийднэ. Санал хураалт энэ онд багтаж нэг тийш болох төлөвтэй байна.
Аргентинд үр хөндөлт хийлгэсэн олон эмэгтэйчүүд хуулийн дагуу хариуцлага хүлээхээр хуульчлагдсан байдаг.
Ерөнхийлөгч Альберто Фернандез жирэмсний 14 дэх долоо хоног хүртэл үр хөндөлт хийхийг зөвшөөрсөн хуулийн төслийг санаачилсан. Одоогийн байдлаар үр хөндөлтийг хүчиндүүлсэн тохиолдолд эсвэл эхийн эрүүл мэнд жирэмсэн болоход эрсдэлтэй тохиолдолд л зөвшөөрдөг.
Доод танхим Пүрэв гаригаас Баасан гаригийн өглөө хүртэл 20 цаг хэлэлцсэний эцэст хуулийн төслийг батлав. Сенат дахь санал хураалт илүү хатуу байх төлөвтэй байна. Өмнө нь 2018 онд тус байгууллага адил агуулгатай хуулийн төслийг доод танхим нь дэмжсэн ч гэсэн уг санаачлагыг буцааж байсан.
Ерөнхийлөгч Фернандез Пүрэв гаригт "Би католик шашинтай хүн боловч хүн болгонд хууль хүртээмжтэй байх ёстой гэдэг бодолтой байна. Энэ бол нийгмийн эрүүл мэндийн маш ноцтой асуудал юм" гэж хэллээ.
Пүрэв гаригт Ромын Католик сүм үр хөндөлтийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, Аргентин дахь улс төрчдөөс "Амьдралыг хүндэтгэх гэдэг нь юу гэсэн үг болохыг хоёр дахь удаагаа эргэцүүлэхийг" хүсчээ. Үүний эсрэгээр эмэгтэйчүүд, хүйс, олон янз байдлын сайд Элизабет Гомес Алькорта санал хураалт дууссаны дараа твиттертээ "Бид түүхэндээ шинэ хуудас бичлээ" гэжээ.
Латин Америкт үр хөндөлтийн талаар дэлхийн хамгийн хязгаарлагдмал хуулиуд байдаг бөгөөд Аргентин дахь санал хураалтыг бүс нутгийн туйлширсан асуудлын хоёр тал анхааралтай ажиглаж байна.
Тус хуулийн төслийг дэмжсэн болон эсэргүүцсэн бүлгүүд нийслэл Буэнос-Айрес дахь конгрессын байрны гадаа цуглав. Өөрчлөлт хийхээр кампанит ажил хийж байсан тэмцэгчид өөрсдийн хөдөлгөөний өнгө болох ногоон өнгийн хувцас өмссөн байв. Санал хураалтын дүн гарахад олон хүн баярлаж, уйлж байсан гэж үндэсний агентлаг мэдээлэв.
Энэ хуульд сэтгэл дундуур тал ч байгаа бөгөөд "Тэд үр хөндөлт гэж юу болохыг харуулахыг хүсэхгүй байна. Энэ бол" гэж хуулийн төслийг загалмай, дээр нь цустай ургийн хүүхэлдэй барьсан нэг эсэргүүцэгч Ройтерс агентлагт ярьжээ.
Аргентины засгийн газрын мэдээлснээр жилд 38,000 орчим эмэгтэй нууцаар үр хөндөлт эмнэлгийн бус нөхцөлд хийлгэдэг тул өөрсдийн эрүүл мэндээрээ хохирдог гэв. 1983 оноос хойш аюултай үр хөндөлт хийсний дараа мянга мянган хүн нас барсан гэж үздэг.
Бү.Лхамаа