АНУ эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн шударга ёс, цаг уурын өөрчлөлт зэрэг хэд хэдэн тулгамдсан асуудлуудтай нүүр тулаад байна.
Нью Йорк Таймсаас явуулсан DealBook мэдээллийн товхимол шинжээчдээс: Хэрэв та яг одоо том, жижиг хамаагүй Америкийг засахад туслах нэг зүйлийг хийж чадах юм бол юу болох байсан бэ? гэсэн санал асуулга явуулахад ирсэн зарим асуултаас түүвэрлэж хүргэв.
Нүүрстөрөгчийн ялгаралтыг хаа сайгүй бууруулах /Эрчим хүчний инновацийн гүйцэтгэх захирал Хал Харви/
Цахилгаан шугам сүлжээ, тээврийн хэрэгсэл, барилга байгууламж, аж үйлдвэр гэсэн дөрвөн эрчим хүчний салбарын утааг бууруулахаас эхэлбэл амжилтанд хүрэх боломжтой. Бүгдээрээ нүүрстөрөгчийг тэг болгох шийдэл зам нь тодорхой болчихсон бөгөөд аль нь ч сайн дураараа өөрсдөө тахил өргөх ёсгүй, гэхдээ тус бүр нь үндэсний амлалт шаарддаг. Нийтлэг хэллэг байдаг: "Ирээдүйгээ урьдчилан таамаглах хамгийн сайн арга бол түүнийг бий болгох явдал юм". Тиймээс ирээдүйгээ бий болгоцгооё.
Та хамгийн их санал зөрдөг тэр хүмүүсийг сонсоорой /Лондонгийн их сургуулийн антропологийн профессор Хайди Ж.Ларсон/
Асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга замын талаар бодохдоо би эхлээд ухарч, эвдэрсэн зүйлийн талаар бодох хэрэгтэй болдог. Хамгийн их засах шаардлагатай зүйл нь мэдээжийн хэрэг та хэн болох, хаана амьдардаг, ямар ажил эрхэлдэг вэ (эсвэл байсан), мөн хамгийн чухал нь Америкыг зассаны дараа ямар газар байх ёстой гэдэгт итгэх юм. Сүүлийн арван жилийн хугацаанд би найз нөхдөөсөө холдотлоо, эцэг эхээ стресст оруулан барин хүүхдүүдийг өвчнөөс хамгаалалгүй үлдээсэн вакцины ялгааг "засах"-аар ажиллаж байна. Ковидын вакцин бодит байдал дээр хэрэгжиж эхлэхэд хэн вакцинд хамрагдахад бэлэн байгаа, хэн нь хамрагдаагүй байгаа нь бид энэ цар тахлыг зогсоож, хэвийн амьдрал шиг зүйл рүү шилжиж чадах эсэхийг тодорхойлох болно.
Энэ төрлийн санал зөрөлдсөн хурц яриа гүнзгий үргэлжилдэг. Эдгээр харилцан ярианд хамгийн сайн шинжлэх ухааны нотолгоо ч хамаагүй. Вакцины итгэлцлийн талаарх сургамжийг сонсголын хүчийг багтаасан туйлшралд ашиглаж болно. Яриаг нэг дор хэрэгжүүлэхийн тулд миний санал болгож буй шийдэл энд байна. Өөр үзэл бодолтой тулгарвал та тохиролцож болох зүйлийг олохыг хичээ.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хуваалцах товчлууруудыг хориглох хэрэгтэй /Кевин Руз, The Times сэтгүүлийн технологийн тоймч/
Хуваалцах (share) товчлуурууд нь хуваалцаж буй зүйлдээ хурц тод тайлбар нэмж, өөрийн хошин мэдрэмжээ хольж, хувийн мэдрэмжээр утга агуулгаар илэрхийлэх боломжийг биднээс хулгайлдаг. Тэд биднийг өөрсдийнхөө куратор гэхээсээ илүү бусад хүмүүсийн амтанд нийцсэн хоолой болгодог. Бага хуваалцсанаар бид илүү ихийг хуваалцаж магадгүй юм.
Бү.Лхамаа