x

И Ён Эгийн тоглосон нэг ангит кино нээлтээ хийнэ

"Жангум"-ын дүрээр монголчуудын танил болсон БНСУ-ын жүжигчин И Ён Эгийн тоглосон бүрэн хэмжээний нэг ангит кино энэ сарын сүүлээр нээлтээ хийнэ. "Bring Me Home" нэртэй шинэ кино түүний жүжигчний карьер болон хоёр хүүхдийн ээж болсон амьдралд нь өөрчлөлт авчирна хэмээн найдаж буйгаа И Ён Э хэлжээ.

2003 онд “Дэ Жангум” цувралд гол дүр бүтээсэн И Ён Э бүрэн хэмжээний нэг ангит кинонд 14 жилийн дараа анх удаа тоглож буй нь энэ бөгөөд тэрбээр энэ удаа нууцлаг адал явдалт кинонд тоглох шийдвэрийг гаргажээ. И Ён Э хамгийн сүүлд 2005 онд БНСУ-ын найруулагч Пак Чан Вукийн "Sympathy for Lady Vengeance" хэмээх нэг ангит кинонд өшөөгөө авахаар оролдож буй ганц бие ээжийн дүрд тоглодог. Харин "Bring Me Home" кинонд алга болсон хүүхдээ хайж буй ээжийн дүрийг бүтээжээ.

“Sympathy for Lady Vengeance”, “Bring Me Home” киноны аль алинд би хүүхэдтэй эх хүний дүрийг бүтээдэг боловч “Bring Me Home” кинонд тоглохдоо бодит амьдрал дээр ч ээж болсон байсан гэж гэж өдгөө 48 настай жүжигчин хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна. Тэрбээр 2009 онд бизнес эрхлэгч Чон Хо Ёнтой гэрлэж, хоёр жилийн дараа ихэр хүү охин төрүүлжээ.

"Bring Me Home" кино энэ оны Торонтогийн Олон улсын кино наадмын шалгуурт нийцэн уригдсан гэдгийг И Ён Э онцолсон байна. Найруулагч Ким Сэүн хэлэхдээ, энэхүү кино бидний өдөр тутмын амьдралдаа төдийлөн анзаардаггүй эхийн агуу хайрыг санагдуулах болно гэжээ. “10 гаруй жилийн өмнө би хүүхэд хайж буй зурагт хуудсыг хараад сэтгэл маш их өвдсөн бөгөөд энэхүү түүхийг бичиж эхэлсэн” гэж тэрбээр ярьжээ.

“Bring Me Home" 11 дүгээр сарын 27-ноос эхлэн БНСУ-ын кино театруудын дэлгэцнээ гарна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын нефть, хийн орлого тогтвортой хэвээр байна 3 мин Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 18 цаг 23 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 18 цаг 25 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 18 цаг 37 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 18 цаг 41 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 18 цаг 43 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 18 цаг 44 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 18 цаг 47 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 18 цаг 52 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 18 цаг 54 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 19 цаг 11 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 21 цаг 31 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 21 цаг 49 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? 23 цаг 21 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" 23 цаг 23 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ 23 цаг 24 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна 23 цаг 26 мин Прокурорын байгууллага 223 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 23 цаг 28 мин 2025 он – Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил 23 цаг 32 мин Ипотекийн зээлийг шаталсан хэлбэрээр хэрэгжүүлнэ 23 цаг 35 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн
Top