x

М.Цэвэлмаа: Дэлхийн миссийн тэмцээн бол маш том багийн ажил

2019 оны “Miss World Mongolia” тэмцээний үндэсний ялагч М.Цэвэлмаатай ярилцлаа.

-Юуны өмнө танд Үндэсний ялагч болж, Дэлхийн мисс шалгаруулах тэмцээнд оролцохоор болсонд баяр хүргэе?

-Маш их баярлалаа. Ярилцах саналыг талархан хүлээж авснаа илэрхийлье.

-Та хаана төрсөн бэ. Аав, ээж тань аль нутгийн хүмүүс вэ?

-Би Улаанбаатар хотод төрсөн. Гэхдээ Өвөрхангай аймагт өссөн. Учир нь аав, ээж маань Өвөрхангай аймгийн уугуул хүмүүс. Зуны амралтаа хөдөө эмээ дээрээ өнгөрөөдөг байсан.

-Загварын тайзнаа анх хэдэн настайдаа хөл тавьж байсан бэ?

-Анх 2012 онд “Торго" загварын агентлагийг төгссөн. Гэхдээ би эмчийн мэргэжил сонгоод АШУҮИС-д суралцаж байсан учир тэмцээн уралдаанд орох зав төдийлөн гардаггүй байсан. 2018 онд “Монголын сайхан бүсгүй” гоо сайхны тэргүүн наадамд оролцож, дэд байр, Хүмүүнлэг миссээр тодорсон юм.

-Таны биеийн өндөр, жинг сонирхож болох уу?

-Биеийн өндөр 174 см, жин 54 кг.

-“Дэлхийн мисс” шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлнө гэдэг бол маш том хариуцлага, нөгөө талдаа маш их нэр хүндийн асуудал байдаг. Үндэсний ялагч болох агшинд танд юу бодогдсон бэ?

-Тэгэлгүй яах вэ. Үндэсний ялагчийн титмээ хүлээн авахад намайг их том хариуцлага, үүрэг даалгавар хүлээж байгааг илүү ухамсарлаж, илүү их хичээх ёстойгоо ойлгосон.

-Та АШУҮИС-ийг ямар мэргэжлээр төгссөн бэ. Одоо хаана ажиллаж байгаа вэ?

-Өнгөрсөн хавар АШУҮИС-ийг Хүний их эмч мэргэжлээр төгссөн, одоо сургуульдаа мэдрэлийн резидент эмчээр ажилладаг.

-Таныг нийгэм рүү чиглэсэн хүмүүнлэгийн ажил хийдэг гэж дууллаа. “Маа” сангийнхаа тухай ярихгүй юу?

-Би хоёрдугаар курст байхдаа буюу 2014 оноос хүмүүнлэгийн ажлыг өөрийнхөө хэмжээнд хийж эхэлсэн. Тухайлбал, арван жилийн сургуулиудад очин, сурагчдад сургалт, зөвлөгөө өгөх, ариун цэврийн булан байгуулах, өрхийн эмнэлгүүдэд иргэдэд зориулсан мэдээллийн самбар хийх зэргээр оюутан хүнийхээ хэр хэмжээндээ л хийж болох зүйлсийг санаачлан хэрэгжүүлдэг байсан.

2018 оноос ашгийн бус хүмүүнлэгийн “Маа” санг үүсгэн байгуулж, орон нутгийн эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хандивлах, бүх нийтийн цэвэрлэгээнд хамрагдах, хөдөө орон нутгийн дотуур байрны сурагчдад шаардлагатай эд зүйлсээр дэмжлэг үзүүлэх зэрэг олныг хамарсан ажлуудыг зохион байгуулсаар байна.

-Үндэсний ялагч болоход таны ямар чанар танд тус болсон гэж бодож байна. Ялагч болохын тулд олон жилийн өмнөөс бэлтгэсэн байх?

-Үндэсний ялагч болоход өмнө нь хийж байсан хүмүүнлэгийн ажлууд болом цаашдын зорилгоо тодорхойлсон байдал минь нөлөөлсөн. Мөн зорьсон зорилгодоо тууштай зан чанар маань бас нэг давуу тал болсон байх.

 

-Мисс болох нь охид болгоны багадаа мөрөөддөг мөрөөдөл шүү дээ. Та ч бас тэгж мөрөөддөг байсан байх. Мисс болчихоод титэм, туузаа харах ямар байдаг вэ?

-Би өөрийн мөрөөдлөө дотроо их төсөөлж боддог. Тэр төсөөллийн маань нэг хэсэг бодит болоход үнэхээр сайхан байсан. Тухайн цаг мөчид улам их хичээх ёстой гэдгээ илүү ойлгосон.

-Таны гадаад хэлний мэдлэгийг сонирхож болох уу?

-Би аравдугаар анги хүртлээ гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23 дугаар сургуулийн орос хэлний ангид суралцсан. Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй.

-Үндэсний ялагч болоод л маргааш өглөөнөөс нь эхэлж Дэлхийн миссийн тэмцээндээ бэлтгэсэн байх гэж бодож байна?

-Тэгэлгүй яах вэ. Би Дэлхийн миссийн тэмцээнийг маш том багийн ажил гэж харж байгаа. Тиймээс багаа сайн бүрдүүлээд, тодорхой төлөвлөгөөний дагуу ажиллаж эхлээд байна.

-Дэлхийн миссийн тэмцээний бэлтгэл хэр явж байна вэ?

-Бэлтгэл ажил ид үргэлжилж байна. Эмч мэргэжлийн онцлог нь үргэлж хүмүүнлэгийн үйлс хийж бусдын сайн сайхны төлөө байдагт оршдог. Тиймээс хүмүүнлэгийн ажилдаа ихээхэн анхаарч байна.

Мөн уран бүтээлийн арвин туршлагатай “АСЕ” студитэй хамтран танилцуулга видеоны зураг авалтаа эхлээд байна. 

-Мисс М.Цэвэлмаагийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ. Гоо сайхандаа баримталдаг гол зарчим тань юу вэ?

-Үндэсний ялагч болохын өмнө анагаахын оюутан учир нэг эмнэлгээс нөгөө эмнэлгийн хооронд миний өдөр өнгөрдөг байсан. Одоо бол Монгол Улсаа төлөөлөн явах учир өөрийгөө бүх талаас нь илүү хөгжүүлэх зүйлсэд анхааран, маш шахуу хуваарийн дагуу ажиллаж, амьдарч байна.

Спортын хувьд, би гурван жил иог, бясалгалаар хичээллэж байна. Мөн cross fit, spinning-ээр хичээллэдэг. Би үлгэр авмаар гайхамшигтай хүмүүсийн амьдралын түүхийг сонсох, уран зохиолын болон гүн ухааны ном унших дуртай.

"Өдрийн сонин"

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын нефть, хийн орлого тогтвортой хэвээр байна 2 мин Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв 18 цаг 22 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав 18 цаг 24 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав 18 цаг 37 мин 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлав 18 цаг 40 мин ЕБС-ийн сурах бичгүүдийг дижитал хэлбэрт шилжүүлэх ажил эхэллээ 18 цаг 42 мин Менингококкт халдварын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулав 18 цаг 44 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ 18 цаг 46 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам, нүүрсний худалдааны хэлэлцээр эцэслэгдэв 18 цаг 51 мин Засгийн газрын хуралдаанаас бизнес эрхлэх орчныг сайжруулах шийдвэрүүд гаргав 18 цаг 54 мин Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт түшиглэсэн гангийн үйлдвэрийг Хонгор суманд барина 19 цаг 11 мин Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна 21 цаг 31 мин Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай 21 цаг 49 мин Дэлхийн ногоон шилжилт мухардалд орлоо: Шалтгаан нь юу вэ? 23 цаг 21 мин Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" 23 цаг 23 мин Хятад АНУ-ын шахмал хий, нефть, нүүрс, хөдөө аж ахуйн техникэд татвар нэмлээ 23 цаг 24 мин АНУ-ын эдийн засгийн хямрал хүндрэл дагуулсаар байна 23 цаг 25 мин Прокурорын байгууллага 223 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 23 цаг 28 мин 2025 он – Квантын шинжлэх ухаан, технологийн олон улсын жил 23 цаг 32 мин Ипотекийн зээлийг шаталсан хэлбэрээр хэрэгжүүлнэ 23 цаг 35 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Монгол нутгаас олдсон Буддын хамгийн эртний дүрслэл илэрлээ АНУ Хятадын DeepSeek-ийг хориглохыг хүсэж байна, гэхдээ амар... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Ерөнхийлөгчид өрсөлдөх амбицаа эхэлж илэрхийлсэн нь хожно Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн
Top