Өмнөд Солонгосын охидын “Blackpink” хамтлагийн хамгийн сүүлийн уран бүтээл болох “Kill This Love” дууг “YouTube” тавцан дээрээс 600 сая гаруй удаа үзжээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард олон нийтийн хүртээл болсон “Kill This Love” дууг цацагдсанаас хойш 177 хоногийн дотор 600 сая гаруй удаа үзсэнээр “YouTube” цахим хуудсанд хамгийн хурдан хугацаанд олон хандалт авсан “K-pop” дуугаар шалгарч байна.
Тус хамтлагийн 600 саяас дээш хандалт авч буй дөрөв дэх дуу нь энэ бөгөөд урьд нь “Ddu-du Ddu-du”, “Boombayah”, “As If It's Your Last” нэртэй уран бүтээлүүд нь хандалт авч байжээ.
“Kill This Love” өнгөрсөн дөрөвдүгээр сарын 4-нд цацагдсанаасаа хойш “Billboard”-ын шилдэг 100 дууны 41 дүгээрт, “Billboard”-ын шилдэг 200 цомгийн 24 дүгээрт тус тус жагссан байна.