Индонезийн Жакарта, Палембанг хотуудад болох Зуны спортын Азийн XYIII наадамд анх удаа Монгол Улсын эмэгтэй шүүгч, хүндийг өргөлтийн төрлийг шүүн дэнслэхээр болов.
Энэ хүндтэй үүрэг хүлээсэн хүн бол хүндийн өргөлтийн спортын олон улсын I зэргийн шүүгч Л.Одгэрэл юм. Түүний хувьд Монголын анхны эмэгтэй дасгалжуулагч, олон улсын медальтан бөгөөд өнгөрсөн оны “Бөртэ-Чоно” наадмын эзэн болж байв. Тэрбээр Сүхбаатар аймгийн БТСГ-т мэргэжилтнээр ажиллаж байсан. 2017 оны 12 дугаар сард АНУ-ын Анахeйм хотноо болсон Олон улсын хүндийн өргөлтийн холбоо /ОУХӨХ/-ны комиссын гишүүдийг сонгох сонгуульднэр дэвшиж, тус холбооны эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүнээр сонгогдон 2017-2020 онд ажиллахаар болсон билээ.
Ийнхүү ирэх 8 дугаар сард Индонезид болох XYIII наадмын спортын төрлүүдэд ажиллах шүүгчдийн нэрс тодорч эхэллээ.