Японы мэргэжлийн сумо бөхийн 41 дэх аварга М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтээ өнгөрөгч дөрөвдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн тухай өмнө мэдээлсэн билээ. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга түүний хүсэлтийг хүлээж авсан байна.
Ерөнхийлөгчийн зүгээс холбогдох байгууллагаас ирүүлсэн саналуудыг нэгтгэж, судалж М.Даваажаргал аваргыг Монгол Улсын иргэншлээс татгалзсан хүсэлтийг нь хүлээж авч, ёсоор болгожээ. Хуульд зааснаар Ерөнхийлөгчийн зарлиг гарсан даруйд Гадаадын иргэн, харьяатын газарт хүргүүлж, тухайн хүсэлт гаргасан иргэнд мэдэгддэг юм байна.