Олон улсын Олимпын хорооны 134 дүгээр хуралдаан Швейцарийн Лозанна хотод болж 2026 оны өвлийн олимпыг Италийн Милан, Кортина-д’Ампеццо хотуудад зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
Өвлийн олимпын XXV наадмыг зохион байгуулахаар Шведийн Стокгольм хот өрсөлдсөн ч хуралдаанд оролцогсдын 47 нь Италийн төлөө санал өгснөөр ийн шалгарчээ. Шведийн нийслэлийн төлөө 34 хүн санал өгсөн байна.
Ийнхүү Итали улс түүхэндээ олимпын тоглолтыг дөрөв дэх удаагаа зохион байгуулах боллоо. 1956 оны өвлийн олимп энэ Кортина-д’Ампеццод, 1960 оны зуны олимп Ромд, 2006 оны өвлийн олимд Турни хотод болж байсан юм.