Монгол Улс, БНХАУ хооронд найрамдалт хамтын ажиллагаа тогтоосны 70 жилийн түүхэн ойн арга хэмжээний хүрээнд "Нэг бүс-Нэг зам" төслөөр "Гранд Чайна Спортс" компанийн нэрэмжит хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын наадам болно. Наадмыг Улаанбаатар хотод тавдугаар сарын 29-31-нд зохион байгуулна.
Наадам зохион байгуулахтай холбоотойгоор Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц, "Гранд Чайна Спорт" компани болон Монголын паралимпийн хорооны удирдлагууд зарим мэдээллийг өнөөдөр өглөө.
Энэхүү наадам нь спортын найман төрөлд болох бөгөөд 493 тамирчин 238 медалийн төлөө өрсөлдөнө. Наадмыг зохион байгуулснаар 2024 оны паралимп, 2025 оны дифлимп, 2023 онд болох тусгай олимпийн зуны наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдыг бэлтгэхэд онцгой ач холбогдолтой гэж зохион байгуулагчид үзэж байна. Түүнчлэн энэ онд болох Улаанбаатар-Бээжин чиглэлийн дугуйн аялал, өртөөт марафон зэрэг спортын олон арга хэмжээг хийхээр төлөвлөснийг Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.