x

Б.Бат-Эрдэнэ: Наймдугаар “Их эе” дахин хуралдвал би нэрээ дэвшүүлэхгүй байсан ч болно

​​​МҮБХ-ны маргааны талаар УИХ-ын гишүүн, МҮБХ-ны тэргүүн, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Б.Бат-Эрдэнтэй ярилцлаа.  

-Таныг МҮБХ-ны албан ёсны тамга тэмдгээ гардлаа гэж байсан. Гэтэл “Гачуурт” ХХК-ий ерөнхийлөгч Л.Чинбат мөн л “Би тэргүүн нь” гээд өөр нэг тамга, гэрчилгээ гаргаад ирлээ. Ард түмэн ч эргэлзэж эхлэв. Чухам хэн нь албан ёсны тэргүүн бэ?

-Ийм юмаа хө. МҮБХ гэдэг байгууллага 1990 онд анх эвлэлдэн нэгдэж байгуулагдсан. Огт оргүй байсан бол ордон өргөөтэй болж, үндэсний бүтэцтэй болсон.  Олон улсын олимпийн хороо болон бусад спортын холбооны жишгийн дагуу дөрвөн жилд нэг удаа ээлжит “Их эе”-ээ зохион байгуулж, хуралддаг зарчимтай. Гэтэл бидний маргаан 2004 он буюу ээлжит дөрөвдүгээр “Их эе”-ээс эхэлсэн. Саяхан бид хийсэн ээлжит наймдугаар “Их эе” хурлаараа ч дүрэм, журам, удирдлагуудаа сонгосон.

-Шинэ дүрмээрээ юу юуг онцолж өөрчилсөн бэ?

-Хуучин бүтэц, зохион байгуулалттай байх үед МҮБХ-ны тэргүүн гэдэг хүн их эрх мэдэлтэй, гол ажлыг хэрэгжүүлдэг байлаа. Гүйцэтгэх удирдлагыг өөрөө давхар хэрэгжүүлж, удирдах зөвлөл гэх мэт хүмүүсээ даргалдаг байсан. Харин одоо бүгд өөрчлөгдөж, гүйцэтгэх удирдлага, гүйцэтгэх захирал нь, цэцдийн зөвлөлийн дарга нь тусдаа болсон. Миний хувьд МҮБХ-ны тэргүүн гэж байгаа ч Монгол бөхийн өргөөнд тусгай өрөө, цалин хангамж ч байхгүйгээр  гүйцэтгэх захиралаар улсын заан Б.Сайнбаяр, дэд тэргүүнээр Ц.Магалжав нар томилогдсон.

-Л.Чинбатын талын хүмүүстэй та нар цэцдийн зөвлөлөө хуралдуулахаасаа өмнө холбогдсон уу?

-Манай холбооны тэргүүлэгчид 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр батлагдсан. Тэдний 12 нь бөх. Үлдсэн гурав нь бөхийн зүтгэлтэн, цэцдийн хүмүүс. Тэд дүрмэнд өөрчлөлт оруулахын зэрэгцээ бүх эрх мэдлийг бид хариуцья. Харин та бидний л нэг. Бидэнтэй нэг саналтай байна л гэсэн үг. Ингээд өнгөрсөн гуравдугаар сарын 24-нд наймдугаар “Их эе” хуралдсаны дараа манай залуучууд санал санаачилга гаргаад бидэнтэй эсрэг байр суурьтай байдаг хүмүүсийн нэг Монгол Улсын заан Ж.Ганболдтой утсаар холбогдход тэр “Та нар хурлаа хийж, тэргүүнээрээ Б.Бат-Эрдэнэ аваргыг сонгосон гэсэн, үүнийг сонссон. Залуучууд та нар үндсэн ачаагаа үүрч ажиллана гэж байгаа бол би дэмжинэ. Гэхдээ та нар цэцдийн зөвлөлийн хурал хийгээд гүйцэтгэх захиралаа сонгох болохоор өнөө Р.Нямдорж, Д.Данзан нарынхаа нэгийг сонгох юм байлгүй” гэхэд нь манай залуучууд “Тийм зүйл байхгүй ээ. Бид бүх эрх мэдэл, удирдлагыг авсан” гээд ойлголцсон юм билээ.

-Гэтэл дараа нь дахиад л үл ойлголцол үүссэн ...

-Тийм. Тиймээс манай холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр, дэд тэргүүн Ц.Магалжав нар энэ сарын 6-нд Л.Чинбат, дархан аварга А.Сүхбат, Ү.Хүрэлбаатар нартай уулзалт хийсэн. Протокол хөтөлж, баримтжуулсан байгаа.

-Чухам ямар яриа өрнөсөн бэ?

-Б.Сайнбаяр, Ц.Магалжав нар “Саяны “Их эе” хуралд орон нутгийн төлөөллөөс өмнө нь хоёр хүн оролцдог байсан бол одоо гурав. Бөхийн дэвжээнүүдээс гурван хүн байх ёстой гэсэн байсан бол одоо дөрөв болгосон. Энэ мэтчилэн төлөөлөлийн тоо нэмэгдсэн. Тэгэхээр эдгээр хүнээ хамруулж, хурлаа дахин хийж болно” гэхэд нь А.Сүхбат “Тэгвэл бидний хувьд асуудал байхгүй ээ. Хоёр талаас хамтраад хийе” гэж тохиролцсон юм билээ. Гэтэл улсын гарьд Б.Гантогтох “Ийм хүний бүрэлдэхүүнтэйгээр дахин хурал хийвэл Б.Бат-Эрдэнэ аварга дахин сонгогдох нь гарцаагүй” гэсэн бол Л.Чинбат “Ийм хүний бүрэлдэхүүнтэй хуралдах юм бол Б.Бат-Эрдэнэ бид хоёрын хэн нь ч тэргүүнд нэр дэвшихээ больё” гээд тохиролцсон юм байна.

-Харин та ямар шийдвэр гаргах вэ?

-Б.Сайнбаяр, Ц.Магалжав нар ч надаас ингэж асуусан. “Надад ямар ч асуудал байхгүй. Би нэрээ дахин дэвшүүлэхгүй байж болно. Та нар маань л бүх асуудлаа шийдээд яв” гэж хэлсэн. Ингээд байж байтал төд удалгүй Ж.Мөнхбат аварга маань бурханы оронд морилсон. Тэгэхээр нь Ц.Магалжав Л.Чинбаттай холбогдож, “Бурханы орон руу одсон аваргынхаа ажил явдлыг ядаж өнгөрүүлж байгаад хэдүүлээ үлдсэн асуудлаа шийдье. Та нар сайт, сонинтой хаалтын гэрээ хийж, элдэв мэдээ, мэдээлэл битгий гаргаач ээ” гээд байхад нь яг тэр ажил явдал болсон орой нь бөхийн өргөө рүү болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж, бидэн рүү дайрсан. Гэхдээ ийм дайралт анх удаа гарч байгаа юм биш. 2002 оноос хойш Монгол бөхийн өргөөг эвдэж, сүйтгэсэн тохиолдол 5-6 удаа болсон. Мөн 2017 онд Л.Чинбат тэргүүнээр нэр дэвшсэн асуудал анх удаа биш. Түүний өмнө буюу 2002 оноос хойш ээлжит бус “Их эе” хурал болоход улсын начин Ренцэндорж, Чимэдюндэн генерал, ШШГЕГ-ын Содмандах хурандааг сонгосон. Гэвч тэр хурлууд шүүхэд очихдоо дандаа маргаан үүсч, хүчин төгөлдөр бус гэж үзсэн. Л.Чинбаттай нийлээд дөрөв дэх удаагаа болж байна гэсэн үг. Харин хүмүүст буруу ойлгогдоод байгаа шалтгаан нь “Л.Чинбат тэргүүнийг сонгосон гурван шатны шүүхийн шийдвэр гарсан” гэж тайлбарлаад байгаа юм. Гэвч яг үнэндээ миний л харснаар “Л.Чинбатыг тэргүүнээр сонголоо” гэсэн шүүхийн шийдвэр байхгүй. Хэд хоногийн өмнө дэд тэргүүн Ц.Магалжав тэргүүтэй манай хэдэн залуу хэвлэлийн хурал зарлах үед Л.Чинбат нарын зэрэг хэдэн хүн дээрх тайлбарыг хэлээд байхаар нь “Тэгвэл та нар наад шүүхийн шийдвэрээ энэ хэвлэлийн хурлаар тайлбарлаад үзүүл л дээ” гэхэд үзүүлэх юм байхгүй байсан юм байлгүй үг дуугүй суугаад байна билээ.     

-Таны бие хамгаалагч, улсын начин Б.Одхүү дархан аварга А.Сүхбатыг бүлэглэн зодсон гэх яриа гаргаад байна. Энэ үнэн үү?

-Надад хамгаалагч байтугай жолооч ч байхгүй. Би нэг туслахтай. Тэр ордонд миний ажлыг эмхэтгээд л сууж байна. Гэтэл “Юм л болвол зүүд хойд талын хар овоохой” гэдэг шиг Б.Одхүүг хүн болгон ингэх юм. Надад ч зовлонтой санагдаж байна. Тухайн өдөр би үймээн болсон гээд байгаа газар байгаагүй. Цэцдийн зөвлөлийн даргаар сонгогдсон, дархан аварга Г.Өсөхбаяртай Монгол бөхийн өргөөгөөр ороод дэд тэргүүн, гүйцэтгэх захирал нартай уулзаж, “Энэ маргаантай холбоотой ямар нэгэн үймээн гаргуулахгүйгээр шийдвэрлүүлэх ёстой шүү” гэсэн чиглэл өгөөд гарсан. Ийм зүйл боллоо гэхээр нь тэдэнтэй дахин уулзаж, лавлахад “Тийм зүйл болоогүй. А.Сүхбатыг өглөө нь хувцасаа өмсөөд гарсан” гэж хэлсэн.   

-МҮБХ-ны тэргүүн мөн гэдэг нь үнэн бол хэнийг ч улсын бүртгэл албан ёсоор бүртгэдэг. Таныг бүртгэсэн үү?

-Бүртгэх процесс хуулийнхаа хүрээнд явагдаж байгаа. Гэхдээ өнгөрсөн гуравдугаар сарын 24-нд болсон үйл явдлын улмаас цагдаа, шүүх байгууллагынханд түр хугацаагаар бүртгэхгүй байх шийдвэр гарсан юм билээ.

-Ингэж бүртгэхгүй байх асуудалд УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг оролцож байна гэсэн яриа гарч байна. Үүнд та ямар хариулт өгөх бол ...

-Миний хувьд “Үгүй байлгүй” гэж бодож байна. Сүүлийн үед хүмүүсийг хардаж, сэрдэх нь амархан болчихсон байна шүү дээ. Монгол бөхийн өргөөний өмнө А.Сүхбат тэргүүтэй хүмүүс очоод маргаан дэгдээгээд байна гэхээр нь би Ц.Нямдоржтой утсаар холбогдож, сайдынхаа хүрээнд “Чи тэр хүмүүсийг тараах арга хэмжээ ав” гэж хүртэл хэлсэн. Тухайн үед би Хандгайтад байрладаг байшиндаа байсан болохоор зайдуу байна очиж чадахгүйгээ  ч уламжилсан. Тэр орой улсын гарьд Б.Гантогтохыг нэлээн согтуу байна гэсэн мэдээ надад ирсэн. Өөр ч хэндэн хүн согтуу байсан гэсэн. Ц.Нямдорж бид хоёрын ярьсны дараа тэд тарсан гэдгийг сонсоод Ц.Нямдоржийг “Больцгоо” гэсэн үүрэг өгч гэж ойлгосон.

-Л.Чинбатад байгаа тамга, гэрчилгээ бодит. Харин танд байгаа нь хуурамч гээд байгаа. Хэн нь худлаа яриад байна аа ...

-28 жил болсон бөхийн холбооны тамга, гэрчилгээ хэвээрээ байгаа. Тэр нь надад байна. Харин ээлжит бус “Их эе”-ээр Л.Чинбатад давхардуулаад өгчихсөн зүйл байгаа юм билээ. Үүнийг шүүх, хяналтын байгууллагууд шалгаж, нягтлах байлгүй дээ.

-Тэгэхээр МҮБХ хоёр тэргүүнтэй гэсэн үг үү?

-Нягталж үзэх л хэрэгтэй. Ер нь бөхийн холбооны хамт олон, зүтгэлтнүүдийн хэлж буйгаар 2017 оны тавдугаар сарын 28-нд Л.Чинбат нарын зохион байгуулсан “Их эе”-ийн үеэр хоёр гэрчилгээ давхар олгочихсон юм билээ. Яг үнэндээ өнгөрсөн онд болсон тэр “Их эе”-ийн ирц хангалтгүй болсон.

Эх сурвалж: MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Baliar shunaltai hun yumaadaa (202.180.218.37)
    hehe
    2018 оны 04 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
ХАЛЛОВЭЭН ба МОНГОЛЧУУД Уржигдар 13 цаг 21 мин Монгол бахархлын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ Уржигдар 12 цаг 17 мин МУГЖ Д.Алтанхуягийг ДБЭТ-ын захирлаар түр томиллоо Уржигдар 12 цаг 12 мин Энэ л бидний тавилан юм бол парламент, Засгийн газрыг ч гэсэн нүхэн гэрт нүүлгэж оруулъя Уржигдар 11 цаг 58 мин Дэлхийн хамгийн анхны нисэхийн компаниудын нэг татан буугдлаа Уржигдар 11 цаг 01 мин Ажилдаа шаргуу хүний синдром юунд хүргэдэг вэ Уржигдар 10 цаг 56 мин Исландын эдийн засаг өсч, ажлын дөрвөн өдөртэй болов Уржигдар 10 цаг 50 мин Чингис хааны мэндэлсэн өдөр, Улс тунхагласны баяраар хилийн боомтууд амарна Уржигдар 10 цаг 39 мин Үндэсний хиймэл дагуулын төсөлд зориулж 225,2 сая еврогийн зээл авна Уржигдар 10 цаг 28 мин Хот, хөдөөг махны өртгийн сүлжээгээр холбох төслийн зөвлөлдөх уулзалт боллоо Уржигдар 10 цаг 08 мин Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд Дэлхийн хошой мөнгөн медальтан болов Уржигдар 10 цаг 03 мин Д.Цолмон: Цөмийн энергийн тухай хуульд тусгай АМНАТ-ийн хэмжээг УИХ шийддэг байхаар тусгасан Уржигдар 10 цаг 00 мин Тавантолгой Түлш: 8000 орчим айл манай түлшийг түлэхгүй байна, арга хэмжээ авах хэрэгтэй Уржигдар 09 цаг 54 мин П.Сайнзориг: 3-4 нүдтэй хурга, ишиг, тугал ярьсаар байгаад эдийн засгийн том төслүүдийг зогсоодог Уржигдар 09 цаг 08 мин Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 81 гомдол, мэдээллийг хянан шалгав Уржигдар 08 цаг 52 мин Энэтхэгийн хөрөнгийн зах зээл сүүлийн 25 жил тогтвортой өсч байна Уржигдар 08 цаг 43 мин Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд хүүхдийн амбулаторийн эмнэлэг ашиглалтад орууллаа Уржигдар 08 цаг 39 мин Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан Уржигдар 08 цаг 35 мин ЧИЛИ: Гуравдагч ертөнцийн сайн, муу хосолсон хамгийн сонирхолтой жишээ Уржигдар 08 цаг 24 мин Ерөнхий ассамблейн 26 дугаар чуулга уулзалтад оролцож байна 2024-10-30
iИх уншсан
Ж.Золжаргал: Өнөөдрийн эдийн засгийн буруу бүтцээр цаашаа яв... Хөгжлийн хөтөч Казахстан: Ардчилал нь сул ч ядууралгүй! Гадаад харилцааны нуман тулгуур ба “Стан-цэцэг” Трампын аврал ЧИЛИ: Гуравдагч ертөнцийн сайн, муу хосолсон хамгийн сонирхо... Д.Цолмон: Цөмийн энергийн тухай хуульд тусгай АМНАТ-ийн хэмж... Энэ л бидний тавилан юм бол парламент, Засгийн газрыг ч гэсэ... Монгол бахархлын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааны ... Дэлхийн хамгийн анхны нисэхийн компаниудын нэг татан буугдла... Шоон доторх цамхгийг Саудын Арабад босгоно Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд Дэлхийн хошой мөнгөн медальтан... Ц.Баатар: Казахстан нь газар зүйн байршил, түүхэн уламжлалын... ХАЛЛОВЭЭН ба МОНГОЛЧУУД DAILYMAIL “сэтгэл царцаасан” 2025 оны мэргэ төлгийг сануулав... Тавантолгой Түлш: 8000 орчим айл манай түлшийг түлэхгүй байн... Хүүхэд хахаж, амьсгал нь боогдсон үед ямар арга хэмжээ авах ... Big Loyalty хөтөлбөрийн азтанууд тодорсоор байна Исландын эдийн засаг өсч, ажлын дөрвөн өдөртэй болов Ажилдаа шаргуу хүний синдром юунд хүргэдэг вэ П.Сайнзориг: 3-4 нүдтэй хурга, ишиг, тугал ярьсаар байгаад э...
Top