2018 оны хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ зохион байгуулагдана. Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооноос зохион явуулдаг хөлбөмбөгийн эрэгтэй насанд хүрэгчдийн дэлхийн аварга баг шалгаруулах цомын тэмцээн юм. 1930 оноос эхлэн дайны улмаас 1942, 1946 онуудыг алгасч, дөрвөн жил тутамд зохиогдсоор ирсэн тэмцээн билээ.
Өнөөгийн журмаар сарын турш зохион байгуулагч оронд 32 баг аваргын төлөө өрсөлдөнө. Гол тэмцээн болохоос өмнө гурван жилийн туршид Дэлхий даяар шигшээ багууд зохион байгуулагч орны шигшээгийн хамт оролцох эрхийн төлөө өрсөлддөг. Уламжлал ёсоор дэлхийн аваргын төлөө өрсөлдөх 32 баг тус бүр 8 хэсэгт хуваагдан багууд тодорсон.
Тэмцээнийг зохион байгуулагч ОХУ “A” хэсгийг тэргүүлж Сауди Араб, Египет, Уругвай гэсэн улсуудтай нэг хэсэгт орсон байна. Хөлбөмбөг сонирхогчид ОХУ-ыг боломжийг ашиглах л үлдлээ гэж дүгнэсэн бол “B” хэсэгт Португал Испанийн багуудын учраа яах аргагүй сонирхолтой тоглолт болно хэмээн таамаглаж байгаа аж. 2018 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-д 6-р сарын 14-өөс 7-р сарын 15-ны хооронд тус улсын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээнлэнд явагдах юм. ДАШТ нь дэлхийн хамгийн их үзэгчтэй спортын арга хэмжээ бөгөөд 2006 оныхыг 715.1 сая орчим хүн үзжээ.
2018 оны Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй холбогдуулан тэмцээн болох хотуудыг танилцуулж байна.
- Москва Лужинки, Спартак,
- Санкт-Петербург,
- Казань,
- Екатерибург,
- Самара,
- Сочи,
- Ростов,
- Калининград,
- Волгоград,
- Нижни Новгород
- Саранск.
Мөн ОХУ-ын цагдаагийн алба хөлбөмбөгийн ДАШТ-д зориулж, хэлний өндөр мэдлэг чадвартай цагдаа нарыг ашиглаж, тусгай алба байгуулжээ. Тус улсын 11 хотод байгуулагдсан уг алба хөлбөмбөгийн наадмыг үзэх жуулчид, бусад орны хөгжөөн дэмжигчдэд туслах зорилготой аж.
Оросын нийслэлд жуулчдад зориулсан 100 орчим цагдаагийн алба хаагчид ажиллах бөгөөд тэд англи, франц, испани, хятад хэлээр чөлөөтэй ойлголцдог гэнэ. Оросын дотоод хэргийн сайд Владимир Колоколцевийн тушаалаар жуулчдад зориулсан “хэлмэрч цагдааг” тавдугаар сарын 5-аас Сант Петерсбург, Казань, Сочид байгуулахаа бөгөөд бусад хотын хувьд тавдугаар сарын 25-наас хойш байгуулж ажиллана хэмээн мэдэгджээ.